Таван тэрбум төгрөгийн тамхи битүүмжилжээ
2014-10-27

Тамхины бизнес эрхлэгчдийн холбооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан хүсэлт гаргасан байна. Энэ дагуу БНСУ-аас “Алтангадас Трейд” компанийн импортлосон таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий “ЭССЭ” тамхины сав, баглаа боодол, шошгололтыг шалгаж, манай улсын хууль тогтоомж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцын зарим заалтыг зөрчсөнийг тогтоожээ. Иймээс “Алтангадас Трейд” компанийг тамхиа зах зээлээс буцаан татах үүрэг өгч, агуулахад нь байсан 3150 хайрцаг “ESSE Lights”, 723 хайрцаг “ESSE Change”, 293 хайрцаг “ESSE Soun” тамхийг битүүмжилжээ. Энэ зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Нийслэлийн прокурорын газар үзсэн тул асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэж МХЕГ-аас мэдээллээ.

өа

“ЕSSE Lights” тамхины хайрцган дээрх “Lights”, “ЕSSE Change” тамхины хайрцган дээрх “Капсулыг чимхвэл зөөлөн амт нь гаатай сэнгэнэсэн амтаар солигдоно”, “Хоёр төрлийн амтыг өөрийн хүссэнээр” гэсэн бичиг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцийн 11 дүгээр зүйлийн 11.1/а/ дахь “бүх тамхин бүтээгдэхүүний сав, шошго нь тамхин бүтээгдэхүүний шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, эрсдэл, утааны талаар буруу төөрөгдүүлсэн, хуурамч ойлголт өгөх зэргээр тамхин бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх. Энэ нэр томъёонд “бохь багатай”, “хөнгөн”, “маш хөнгөн” буюу “зөөлөн” зэрэг орно” гэсэн заалт, Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.7.6 дахь ”тамхины хайрцаг, сав баглаа боодол дээр тухайн тамхийг бусад тамхинаас илүү хор нөлөө багатай гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндийн дүрс, тэдгээрийн хослол хэрэглэх“ гэсэн заалтыг зөрчжээ.

б “ESSE” /Soun/ нэрийн тамхин дээрх эрүүл мэндийн хор нөлөөний зурган анхааруулга нь тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн 50 хувьд хүрэхгүй байгаа нь Тамхины хяналтын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг зөрчснийг мэргэжлийн хяналтын байгуулагаас тогтоосон байна.ө

а

Тамхины хяналтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн худалдаанд гаргасан тамхийг тамхи, хууль бусаар олсон орлогыг хурааж эхэлжээ. “Алтангадас Трейд” компани нь таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 5579 хайрцаг /нэг хайрцагтаа 50 блок/ тамхийг 2014 оны есдүгээр сарын 3-5-ны өдөр улсын хилээр оруулсан бөгөөд агуулахад 3150 хайрцаг “ESSE Lights”, 723 хайрцаг “ESSE Change”, 293 хайрцаг “ESSE Soun” тамхи хадгалагдаж байгаа аж.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
tamhi:
manai tamhinuud bvgd huuramch shde. ydaad orginal tamhia oruulj baimaar bna. dundaas doosh compani huvi hvmvvsde mongoliin huuli hatuu gj yanaa tamhinii huulinch ter amidralaas tasarchihsan hvnii erh bvdvvlgeer zorchichohson.
2014-10-28
чёяй:
тамхи, архи, эм .... г.м. монголын бүх импортыг эрээнгрдад үйлдвэрлэж савладаг гэсэн биш үү , шошиг дээр нь гагцхүү солонгос, ану, герман, швед................ гэж бичүүлдэг болохоос. атг, мхг, эмя... гааль, тагнуул өнгөрсөн 20 жилд энэ бүхэнд яагаад нүдэн балай байдаг нь хачирхалтай
2014-10-27
счый:
тамхи, архи, эм .... г.м. монголын бүх импортыгэрээнд үйлдвэрлэж савладаг гэсэн биш үү , шошиг дээр нь гагцхүү солонгос, ану, герман, швед................ гэж бичүүлдэг болохоос. атг, мхг, эмя... гааль, тагнуул өнгөрсөн 20 жилд энэ бүхэнд яагаад нүдэн балай байдаг нь хачирхалтай
2014-10-27
zochin:
ene mongold zaraj baigaa esse solongost zardag esse tamhinaas ikh eer amttai, arai original bish tamhiig hyatadaas oruuldag yum bish biz dee, jinhene originalaasaaa ikheer shuu, er ny mongold original tamhi zardag yum uu, zarah heregtei baina. bid dandaa delhiin hog avch tatah yum, original-iig ny busad orond zardag shig zaraach, ender uneer ny avn sh dee, hen dandaa hogiin tsugluulga tatahiig bodohov dee.ene kazahstan bolon solongosoos oruulj baigaa tamhinuud yavch original ny bish gedeg ny todorhoi baina.
2014-10-27
irgen:
yaanaaa hunii horongo shdeeee.buzzines ch hiilgehguimaa.
2014-10-27