Үйлдвэрлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олгоно
2014-10-28

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэгчдэд 5 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ. Жилийн 5 хувийн хүүтэй энэхүү зээлийг Капитал банкаар дамжуулан олгох юм байна. Уг зээлийн 70 хувийг сүүн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд  буюу Улаанбаатар хотын иргэдийг сүүгээр хангахад зориулах аж. Харин үлдсэн 30 хувийг нь импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрт зарцуулах гэнэ.

d

Зээлийг таван жилийн хугацаатай, 50-500 сая төгрөгийг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох аж. Тиймээс маргаашнаас буюу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 11-р сарын 18 ныг хүртэл зээл хүсэгчдийн материалыг Капитал банкин дээр авах юм байна.

a

Энэ талаар НИТХ-ын тэргүүлэгч Т.Болдбаатараас тодруулахад “Монгол Улсын тал хувь нь оршин суудаг нийслэл хотод сүүний хэрэгцээ өндөр байдаг. Харин дийлэнхи иргэд импортын хуурай сүүгээр хэрэглээгээ хангаж байна. Хүн амын эрүүл мэндийг бодож дотоодоосоо сүүгээ хангахад болохын тулд гэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид ийм хөтөлбөрийг санаачилсан.  Тэгэхээр жилийн таван хувийн хүүтэй энэ зээлийг сонирхсон үйлдвэрлэгчид Капитал банкнаас мэдээллээ албан ёсоор авч болно.

a

Дунджаар 100 орчим сая төгрөгийн зээл хүсэх аж ахуйн нэгж олон ирвэл энэхүү сангийн хөрөнгө олон аж ахуй нэгжид хүрэлцэх бололцоотой юм. Хэн хичнээн төгрөгийн зээл авахаас хамаараад хичнээн ажлын байр бий болж, дотооддоо буюу нийслэлийнхэнд зориулан хэдий хэмжээний сүү үйлдвэрлэх вэ гэдэг нь удахгүй тодорхой болно” гэлээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
жижиг дунд үйлдвэрлэл гэж хэдэн арван жил ярьлаа. одоо арай том төсөл хүнд үйлдвэр байгуулах төсөл уралдаан гаргаачээ. ярьж байгаа нь сэтгэж байгаагийн толь байдаг. одоо жижиг дунд үйлдвэрлэл бол хэрэгтэй ч энэ бол амьжиргааны орлогын эх үүсвэрийн хэмжээнд мануфактурын үйлдвэрлэл. үүнийг өөд нь татах улс орныг хөгжүүлэх хэмжээнд өөд нь татах улсын бодлого байхгүй байна. монголчууд нефтээ байг гэхэд нүүрсээ боловсоруулах занар нэрэх төмрийн боловсоруулалт хуванцарын үйлдвэр бий болгох төсөл санаачлагуудыг юм болгох хэрэгтэй. оёдлын үйлдвэр мужаан гялгар уутны үйлдвэр гэх мэт бэлчэр тойрсон бодлоосоо салах цаг аль хэдийн болчихсон байна шүү дээ дарга нараа
2014-10-29
sdvgahxhndj:
yamarch abtsaldaagui yum hiih yum daa . hotiinond suunii uildberleliin chigleleer zeel ogdog genee yamar uneegee tedneer saalgaj haanaa bilcheeh gee be.yag hiij chadah hund ni sohor zoos ch oldohgui
2014-10-28
sdvgahxhndj:
yamarch abtsaldaagui yum hiih yum daa . hotiinond suunii uildberleliin chigleleer zeel ogdog genee yamar uneegee tedneer saalgaj haanaa bilcheeh gee be.yag hiij chadah hund ni sohor zoos ch oldohgui
2014-10-28