Замби улс шинэ Ерөнхийлөгчтэй боллоо
2014-10-30

Замби улсын Ерөнхийлөгч Майкл Сата өчигдөр 77 насандаа таалал төгссөн билээ. Тэгвэл тус улс шинэ Ерөнхийлөгчтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Дараагийн Ерөнхийлөгчийн нэрийг ирэх сарын 17-нд албан ёсоор танилцуулах ёстой байсан ч өчигдөр Засгийн газар шуурхай хуралдаж, ийнхүү дараагийн төрийн тэргүүнийг сонгожээ. Тус улс түүхэндээ анх удаа цагаан арьстай хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгосон байна. Шинэ Ерөнхийлөгчөөр 70 настай Гай Скотт сонгогджээ. Тэрбээр Шотланд гаралтай, Кембрижийн их сургуульд боловсрол эзэмшсэн бөгөөд 2004-2008 онуудад дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Замби улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны нэгдүгээр сарын 11-нд болох юм. Гай Скотт тэр хүртэл тус улсыг удирдах аж. Скотт давхар иргэншилтэй учир удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ.

g

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин