Украин хилээ хааж магадгүй гэв
2014-10-31

Баруун Африкийн орнуудад дэгдээд буй эбола вирусээс болж Украин улс хэсэг хугацаанд хилээ хааж магадгүй гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр “Ukraine agency”-д өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү дурьджээ.

б

Тэрбээр “Олон мянган хүнийг үхэлд хүргэж буй эбола вирус өнгөрсөн сараас эхлэн Европын зарим орнуудад ганц, хоёр бүртгэгдсэн. Тиймээс Украин улс эболагаас урьдчилан сэргийлэх үүднээс хилээ хааж магадгүй. Гэхдээ манай улсын эмч, сувилагчид эбола вирусын тархалт энэ ондоо багтаж зогсч магадгүй гэж мэдээлсэн. Тийм учраас хэсэг хугацаанд ажиглалт, мөрдлөгө явуулах болно. Хэрвээ үхэл таригч вирус эх оронд минь дөхөөд ирвэл, хилээ хаах болно” гэж хэлжээ.

ө

Украин энэ сарын 2-ны өдрөөс эхлэн эбола дэгдсэн Сьерра-Леон, Либери, Гвиней болон Мали улсаас жуулчин хүлээн авахаас татгалзсан билээ. Өнөөдрийн байдлаар тус вирусээр 5205 хүн амиа алдаж 13400 хүн халдвар авчээ. ДЭМБ-аас мэдээлсэнээр, Гвиней улсад эболагийн халдвар удааширч, өдөрт 10-15 хүн шинээр халдвар авч байгаа гэв.

б

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин