Б.Мөнхжин II байрт бичигдэж байна
2014-11-01

Эстони улсын нийслэл Таллин хотноо  зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Өнөөдөр тэмцээний ес дэх өрөг буюу сүүлийн тоглолтууд болж аваргууд тодорно. Тэмцээний найман өргийн дараах байдлаар охидын 8-10 насанд өрсөлдөж буй Б.Мөнхжин 6 хожил, 2 хожигдолтойгоор 12 оноо авч, II байрт бичигдэж байгаа юм. Тэрбээр өнөөдөр сүүлийн өргөө 11 оноотой IV байрт жагсаж буй Казахстаны Кассум Алимтай хийнэ. Харин  Б.Өнөржаргал VII, Б.Мишээл XI байрт бичигдэж байна.

б

Мөн охидын 11-13 насанд Г.Дүүрэнбилэг VI, Э.Маргад VIII, С.Энхтүвшин Х байрт жагсч байна. Харин хөвгүүдээс 8-10 насанд Э.Үйлстөгөлдөр 11 оноогоор V, Б.Сүхбат 10 оноогоор VII, Б.Баярмагнай XV, 11-13 насанд Ц.Чинзориг, С.Мөнх-Оргил нар XVII, XVIII байр, М.Лувсандорж XXIX байрт жагсаж байна.

б

Энэхүү тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчин оюуны цэц сорьж байна. Ес дэх өргийн дүн  манай цагаар 21.00 цагт гарна. Тэмцээний мэдээллийгhttp://championship2014.kabeliit.ee/results.html сайтаас авах боломжтой.

б

Тамирчиддаа амжилт хүсье.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
pvrew:
mundag hvvhdvvddee amjilt
2014-11-01
pvrew:
mundag hvvhdvvddee amjilt
2014-11-01