Донецк, Луганскийн сонгуулийг хүлээн зөвшөөрөв
2014-11-04

Украины зүүн хязгаарт эрхээ тогтоогоод буй салан тусгаарлагчид өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгууль явуулсан билээ. Сонгуулийн урьдчилсан дүн өчигдөр гарч Донецк мужийн захирагчаар “Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын хөдөлгөөний тэргүүн Александр Захарченко сонгогдсон бол Луганск мужид Игорь Плотницкий ялалт байгуулсан байна. Луганск мужид ирц хангалтгүй, нийт сонгогчдын 55.7 хувь нь саналаа өгсөн ч сонгуулийг хүчинтэй хэмээн тооцжээ. Энэ тухайгаа Луганск мужийн сонгуулийн хороо “Сонгуулийн ирц хүрэлцэхгүй байгаа ч энэ удаагийн сонгуулийг хүчинтэйд тооцохоор шийдвэрлэсэн. Дахин сонгууль явуулах нь хэтэрхий эрсдэлтэй” гэсэн байна.

1

Оросын удирдлагууд дээрх сонгуулийг хуулийн дагуу болсон хүчинтэй сонгууль гэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Киевийн удирдлагуудад хандаж “Украины зүүн хязгаарын Донецк, Луганск мужид болсон сонгууль хуулийн дагуу болсон. Сонгуулийн үеэр Оросын ажиглагчид оролцож, сонгуулийн үеэр ямар ч будлиан гараагүй гэж баталсан. Тиймээс Орос улс дээрх сонгуулийг хүчинтэй гэж үзэж байна. Орос тэдний сонголтыг хүндэтгэх болно” гэж хэлжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама салан тусгаарлагчдын явуулсан сонгуулийг хууль бус хэмээгээд “Оросын шахалтаар дээрх сонгуулийг хийсэн” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
oros vs usa:
ukraind bolj baigaa asuudal deer orosuud zuv bodlogo barimtalj baina, shudargaar xelexed usa-n duraaraa aashlaxyg n delxiid soryn gants oros l xazaarlaj chadna uur xen gej? usa ardchilsan shudraga oron bish. xun bolgon uuriin gsn bodol erx ashig bdg gdgchlen uls oron bolgon uur uuriin ontslogtoi, ter bolgond usa-n bodlogyg tarij urguulax albagu. ardchlalyn neriig barisan ezlen tvremgiilegch oron bol usa.
2014-11-04
amaraa:
oros oron zub alham hiij bn daa
2014-11-04
зочин:
baruun orosiin umnu suhruhgui baihiig harii l daa.
2014-11-04
5555:
bid hussen ch es hussen ch orostoi ev nairamdaltai baij tusgaar ulsaa hadgalj ulden shuu. neg kino baidagdaa " tsagaan haanii huuhded neg uhaan baihad bogd eznii huud 2 dahi uhaan baih ystoi " gej . muulj bichiheesee iluu tungaaj bodoy
2014-11-04
olloo:
hulgaich orosuud
2014-11-04