Шилэн данстай болчихвол шоронд явах хүн олдохгүй дээ
2014-11-04

Ц.Элбэгдорж 2013 онд Ерөн­хий­лөгчөөр да­хин сонгогдохдоо “Том төрөөс Ухаалаг төр лүү” гэ­сэн том зорилгыг гарган тавьж, энэ хүрээндээ шат шатны байгууллагыг ухаалаг болгох маш олон ажлыг эрчимтэй хийж байгаа. Ухаалаг төртэй бо­лох­сон гэж хүсдэг ч хуруугаа хөдөлж байгаагүй улс төрийн нам эвслүүд Ерөнхийлөгчийн бодлогыг дуу нэгтэйгээр дэмжсэн бө­гөөд ажил хэрэг болгох та­лаар ажиллаж эхэлсэн нь сайшаалтай. Ухаалаг төрийн хү­рээнд хийгдсэн нэг том ажил бол “Шууд ардчилал-Ир­гэдийн оролцоо”.

1

Сум багт ху­ваарилагдсан төсвийг иргэд шууд ардчиллын зарчмаар нээлт­тэй хэлэлцэж, сумаа, багаа хэр­хэн хөгжүүлэх, энэ мөнгө ямар бүтээн байгуулалтад хэ­рэг­тэй вэ гэдгийг сайтар ярилц­даг гэсэн үг. Улс орныг хөг­жүүлэхэд төсвийн ил тод байдал, хэдэн төгрөгийг ямар бүтээн байгуулалтад зар­цуулс­наа ард түмэндээ шудар­гаар тайл­барладаг байхаас эхэл­дэг. Юм хичнээн нууц байх тусмаа түүний цаана заавал хор хөнөөлтэй үр дагавар нуугдаж байдаг учраас Ерөнхийлөгчийн хэрэгжүүлсэн шууд ардчиллын үр дүн сүүлийн хоёр жилд үр ашгаа өгсөн билээ. Одоо төсвийн эрх мэдлийг орон нутагт шил­жүүлчихвэл илүү ухаалаг ал­хам болно.

1

Сургуулийн шал бу­дах мөнгийг Сангийн яам тө­сөвлөж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцэж суудаг бус улсаас ху­ваарилсан мөнгийг орон нутагтаа хэрхэн зарцуулахаа иргэд өөрсдөө ярилцаад шийд­дэг болчихвол илүү үр дүн га­рах юм. Ингэхийн тулд мэ­дээж орон нутгийн төсвийн зар­цуулалтын ил тод байдлыг шаар­дах нь зүйн хэрэг. Ил тод байдлыг шаардах болсон, төс­вийг хяналтгүй, үр ашиггүй зар­цуулдаг гэсэн шүүмжлэлийг да­хин гаргахгүйн тулд Ерөн­хийлөгч Шилэн дансны тухай хуулийг санаачилсан нь ухаалаг төрд түүхэн алхам хийгдсэн хэрэг болсон юм.

1

УИХ-ын чуул­ганаар удтал дуншсан шалт­гаан нь яам, агентлаг, тө­рийн байгууллагуудын хүнд сурт­лаас болсон гэж дүгнэхэд бу­руу­дахгүй. Нүглийн нүдийг гу­рилаар хуурч ирсэн, төсвийн мөн­гийг үр ашиггүй зарцуулж, сан­дал, ширээ, машин авахын тулд гарын салаагаараа урсгаж бай­сан төсвийн мөнгөө хяналтад оруулахыг хүсээгүй нь мэдээж. Тиймдээ ч нэрнээсээ эхлээд утгагүй байна гэсэн ядмагхан шалтгаанаар энэхүү хуулийн төс­­лийг жил дамжуулсан ч өн­­гөр­сөн хаврын чуулганы сүү­­лийн өдөр батлуулж чад­сан юм.

1

Ингэснээр Шилэн данс­­ны тухай хууль 2015 оны нэг­­дүгээр сарын 1-нээс эхлэн хэ­рэг­­жиж, бүх яам, агентлаг, тө­рийн байгууллагуудын төс­вийн зарцуулалт нээлттэй ил тод болох боломж бүрдлээ. Төс­вийн үрэлгэн байдал алга болж, үр ашигггүй зарцуулалт хязгаарлагдаж эхэлнэ. Төс­вийн мөнгөөр цалинждаг, бү­тээн байгуулалт хийдэг газ­руу­дад иргэд өөрсдөө хя­налт тавьж, шаардлагатай гэ­вэл ха­риуцлага тооцох меха­низм бүрд­лээ.

1

Одоогоор уг хуу­лийн хэрэгжилтийг хангах бэлт­­гэл ажил хийгдэж байгаа бө­гөөд яам, агентлаг төрийн бай­гуул­лагууд ширхэг сандал ав­сан мөнгөө ч өөрсдийн ца­хим хуудаснаа хэвлэдэг, илүү дэл­гэрэнгүй байдлаар байгуул­ла­­­гынхаа самбарт нийтэлдэг бай­­хаар бэлтгэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэг­жүүлс­нээр тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг интер­нэт, веб хуудас дээр тавина. Веб хуудасгүй бол олон нийтэд ха­раг­дах самбар дээр хадаж байр­луулна. Мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зур­сан ажилтан үүнийг нийтэд мэ­дээлэх үүрэгтэй.

1

Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол ал­бан ту­шаалаас нь чөлөөлөх үндэс­лэл болно гэсэн хатуу заалтыг хуульд оруулсан. Мөн төсвийн ирээдүйн дарамтыг багасгахтай холбоотой заалт оржээ. Элдэв бонд, баталгаа, ирээдүйд төв, орон нутгийн төсөвт да­рамт учруулахуйц шийдвэр гар­га­сан албан тушаалтан шийд­вэрээ төрийн захиргааны төв байгууллага, Сангийн яаманд бүртгүүлж байж тэр шийд­вэр нь хүчин төгөлдөр бо­лох гэнэ. Төрийн болон яам, бай­гууллагын нэрийн өмнөөс ба­талгаа гаргаж байгаа албан тушаалтны шийдвэр нь төвлөр­сөн төрийн захиргааны төв бай­гууллагад бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болно гээд өнөөгийн нийгэмд амин чу­хал хэ­рэгцээтэй заалтуудыг тус­гасан аж. Шилэн дансны хууль нь нэг талаасаа хөрөнгө мөн­гөний захиран зарцуулалтыг сайжруулах, нөгөө талаасаа төсвийн үндэслэлгүй дарамтаас урьдчилан сэргийлэх, ингэхдээ олон түмний оролцоог бий болгох зэрэг талаас нь бодож хий­сэн хууль юм.

1

Өмнө нь Ерөнхийлөгч Шилэн данс­ны тухай хуулийг өргөн мэдүү­лэ­­хээс өмнө Төсвийн ил тод байдлыг хангах тухай тог­тоол гаргаж, Засгийн га­зар хэрэгжилтэд анхаарал хандуу­лан ажилласан ч төрийн бай­гууллагууд жинхэнэ утгаар нь “гурилдаж” байсан талаар цув­рал нийтлэлээр хүргэж бай­­­лаа. Хэд гурван тоо бичсэн цаа­саа ка­нондож сайтдаа байршуулчихаад үүнийгээ төсвийн ил тод байдал хэмээн тайлбарлаж бай­сан билээ. Хууль тогтоомж газар дээрээ иймэрхүү байд­лаар хэрэгжих бол баталж гар­гасны ч хэрэг байхгүй.

1

Тий­мээс Шилэн дансны тухай хуу­лийн хэрэгжилтэд дан ганц хууль санаачилсан суббект ан­хаа­рал хандуулах бус хэвлэл мэ­дээлэл, яам агентлагын удирд­лагууд анхаарлаа хандуулж ажил­лах нь чухал байна. Энэ хууль хөрсөндөө амжилттай хэ­рэгжиж чадвал Монгол Ул­сын хөгжил дэвшил, эдийн за­саг, цаашлаад ухаалаг төр­тэй болоход чухал хувь нэм­рээ оруулах хууль билээ.

1

Хууль салангид бус төрийн бод­лого­той уялдаж, залгамж ча­нартай батлаж гарвал үр дүнгээ өгдөгийг бодит жишээ бол­но гэдэгт итгэлтэй байна. Цааш­лаад Шилэн дансны хууль­тай уялдан хэрэгжих Ха­риуц­лагын тухай хуулийг ч “ухаалаг” улстөрчид маань улстөржилтгүйгээр баталж чад­вал Монголын төрд нэн хэ­рэг­тэй байна даа. Ер нь бол шууд хэлэхэд Шилэн данс­тай бол­чихвол шоронд явах хүн ол­дохгүй л болов уу. Өд­гөө тө­рийн байгууллагад ажил­лаг­сад л шоронгийн хаалга татчих гээд байгаа нууц биш шүү дээ.

1

Эх сурвалж: www.mminfo.mn/ Б.Өнөртогтох

Shuud.mn
Сонин хачин
jinhene mongol:
mongol shig gazar ene ch heregjih bolomjgui dee. ingej dlaa pr hiih ee bolioch. buh yum sain ba saar taluudtai bdag yum shuu. jaahan shinjleh uhaanch baigaach dee.
2014-11-04