“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнийхөн хандивын тоглолт хийнэ
2014-11-04

Нийслэлийн “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний Иргэний хяналтын газар өнөөдөр Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус хөдөлгөөнийнхөн нийслэлийн зургаан дүүрэгт салбараа нээж иргэдийн санал гомдлыг хүлээн ажиллаж байна гэлээ. Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөн эгнээндээ 50 гаруй байгууллагыг нэгтгэсэн бөгөөд сар бүрийн 10-нд “Эх орондоо эзэн болцгооё” жагсаалыг зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 10-нд Чингисийн талбайд ээлжит жагсаалаа хийх юм байна. Түүнчлэн 12 сарын 10-нд Улаанбаатар хотноо “Ард түмний чуулган”-ыг зохион байгуулахаар бэлдэж байгаа аж.

a

Мөн тэд энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдрөөр “Хүсэл зорилгоо нэгтгэе” бүх оддын тоглолтыг зохион байгуулах гэнэ. Уг тоглолтыг “Ард түмний чуулган” зохион байгуулах санхүүгийн эх үүсвэрээ олох зорилгоор хийж байгаа тул урлаг, соёлын одуудад хандивын тоглолтод сайн дураараа оролцохоор болсон байна. Хандивын тоглолтонд Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, У.Далантай, С.Жавхлан тэргүүтэй дуучид ая дуугаа өргөх гэнэ. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг юм байна.

a

Нийслэлийн “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Одцэцэг

a

-Танай хөдөлгөөн хөдөө орон нутагт байгаа дэмжигчидтэйгээ холбогдож байгаа юу?

-Удахгүй бид хөдөө орон нутагт салбар, хороодыг байгуулан ажиллах болно. Ямартаа ч эхний ээлжинд нийслэлд байгаа дүүргүүдэд салбаруудаа байгуулан иргэдийн санал гомдлыг хүлээн ажиллаж байна.

a

-Иргэдийн санал гомдол  хэр их байна вэ ?

Ихэнхдээ газрын асуудалтай санал гомдол ихээр ирж байна. Бид тэдгээрийг зохих түвшний хүмүүс рүү хүргүүлж, зөвлөгөө өгөх зэргээр тусалж байна.

-Иргэдийн гомдол хүлээн авах газарт ямар мэргэжлийн хүн ажиллаж байна вэ ?

-Дандаа салбар, салбарын мэргэжлийн хүмүүс ажилладаг. Эрүүл мэндийн асуудалд бол тухайн салбарын мэргэжилтэн. Хууль бол хуулийн мэргэжилтэн гэх зэргээр ихэвчлэн ард иргэддээ мэргэжлийн түвшинд тусалж чадахаар хүмүүс ажиллаж байгаа.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
анхаар :
энэ хөдөлгөөнийг зохион байгуулагчид болгоомжтой байгаарай хөдөлгөөн бүхнийг шоронд хийдэг уламжлжлтай шүү дээ .
2014-11-06
эсэргүүцэж байна:
болиосой ядарч байгаа ард түмэн ,хүүхэд нялхсаар бизнэс хийгээд л одоо нам байгуулж алах нь нээ юу ч ярьж хэлж чадахгүй гарууд хэл амаа засаасай битгий давар зайлцгаа
2014-11-05