Галт зэвсгээ бүртгүүлэхгүй бол хариуцлага хүлээнэ
2014-11-05

Жил бүрийн дөрөвдүгээр улиралд орон даяар галт зэвсгийн тооллого явуулдаг. Уг арга хэмжээ өнгөрөгч сарын 31-ний өдөр эхэлсэн байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Галт зэвсэг, дэсэрч дэлбэрэх бодис хариуцсан ахлах офицер, цагдаагийн хошууч Ц.Тодбаяраас тодрууллаа.

ө

-Галт зэвсгийн тооллого, бүртгэлийн ажил эхэлсэн байна. Хэд хоногийн хугацаанд үргэлжлэх вэ?

-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр улиралд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа гэлт зэвсгийн тооллогын ажлыг явуулдаг. Өнгөрөгч аравдугаар сарын 31-ний өдөр эхэлсэн. Ирэх 12 дугаар сарын 4-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Иймд иргэн, хуулийн этгээд товлосон хугацаанд цагдаагийн байгууллагад ирж, галт зэвсгээ тоолуулах, бүртгэлгүй буугаа бүртгэлжүүлэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчилнэ.

ө

-Галт зэвсгээ бүртгүүлэхийн тулд иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ.

-Иргэдэд байгаа гэлт зэвсгийн гэрчилгээний арын хуудсанд байх эзэмшигчийн үүрэг дээр ямар бичиг баримт бүрдүүлэх талаар тодорхой зааж өгсөн байдаг. Иргэд галт зэвсгийн гэрчилгээ, иргэний үнэмлэх болон галт зэвсгээ сумнаас тусад нь салган зориулалтын гэрэнд хийн авч очно. Нийслэлийн иргэд харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст, орон нутгийн иргэд харьяа аймгийн цагдаагийн газартаа очиж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ Галт зэвсэг эзэмших гэрчилгээний 14 дүгээр хуудсанд байх цагдаагийн байгууллагын бүртгэл, 15 дугаар хуудасны татварын байгууллагын бүртгэлийг бөглүүлэх хэрэгтэй. Бууны албан татварын тухай хуулийн дагуу иргэд 2014 оны татвараа наймдугаар сарын 1-ний дотор төлсөн байх ёстой.

а

-Жилд хэдэн төгрөгийн татвар төлдөг юм бол. Хэрэв татвараа төлж амжаагүй бол яах вэ?

-6.4 мм дээш калибртай буюу ангийн том буунууд жилд 6000 төгрөгийн татвартай, 5.6 мм сумаар буудлага үйлддэг буунууд жилд 4000 төгрөгийн татвар төлдөг. Татварын байгууллага, цагдаагийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа тул бүртгэл, тооллогын хүрээнд төлчих боломжтой.

х

-Галт зэвсгээ бүртгүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ.

-Бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсын галт зэвсгийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч, торгуулийн шийтгэл ногдуулдаг. Иргэд галт зэвсгээ бүртгүүлэхгүй үлдэх нь хөдөөн орон нутагт нэлээн байдаг. Тиймээс энэ арга хэмжээний хүрээнд галт зэвсгээ хулийн дагуу бүртгүүлээд, зохих журмын дагуу эзэмшихийг уриалж байна. Нийслэлийн хэмжээнд галт зэвсэг бүртгүүлэхтэй холбоотойгоор 269289 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авч болно.

х

-Өнгөрөгч онд галт зэвсгийн бүртгэл хэрхэн явагдсан бэ?

-Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч оны байдлаар 12400 орчим галт зэвсэг бүртгэлтэйгээс 94 орчим хувь нь тоологдсон. Энэ жил 13100 орчим галт зэвсэг бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд 46000 орчим бүртгэлтэй байдаг. Нийслэлийн хэмжээнд байгааг зориулалтын дагуу ангилах юм бол ан ангах 11000 гаруй, харуул хамгаалалтын 900 гаруй, спорт сургалтын 470 гаруй, үзмэр, урлагийн 200 гаруй галт зэвсэг бүртгэлтэй байна.

а

 Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
bintov:
han uuliin burtgedeg nohor ajildaa baidaggui shuu dee 4 udaa ochson
2014-12-01
munkhbayr:
ikh sain khvn shv.tand amjilt khvsey.
2014-11-05