Нөлөө бүхий эрхмүүдийг Путин тэргүүллээ
2014-11-06

“Форбес” сэтгүүл энэ жилийн нөлөө бүхий 100 эрхийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ жилийн нөлөө бүхий эрхмээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тодорч, жагсаалтыг дахин тэргүүлжээ. Тэрбээр өнгөрсөн жил уг жагсаалтыг мөн тэргүүлж байсан юм. Тус сэтгүүлийн редакци Путинийг тодорхойлохдоо “Жинхэнэ удирдагч” гэсэн байна. Путин энэ жил Крымийг эх газартаа нэгтгэж, мөн БНХАУ-тай 400 тэрбум ам.долларын өртөгтэй хийн гэрээг амжилттай байгуулсан юм.

Удаах байрт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын тэргүүн Си Зиньпинь, Ромын Пап Францис, Германы Канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон,“Microsoft” корпорацийн тэргүүн Билл Гейтс  болон хөтлөгч Опра Унфри шалгарчээ.

Тус жагсаалтад Путинээс гадна 22 дугаар байрт Ерөнхий сайд Дмитрий Медведев багтсан бол 44-т “Gazprom”-ийн гүйцэтгэх захирлын орлогч Виталий Маркелов жагсчээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зөв дүгэнсэн байна
2014-11-06
зссссс:
yхсэн *ны удирдагч. бузрын империалист
2014-11-06