Төв аймаг ургац хураалтаараа тэргүүлжээ
2014-11-07

Төв аймгийн тариаланчид энэ жил 66167 га-д үр тариа, 4586 га-д төмс, 950 га-д хүнсний нөгөө, 4035 га-д малын тэжээл, 13957 га-д тосны ургамал, 137,4 га-д жимс жимсгэнэ,  530 га-д олон наст ургамал тариалж бүгд 90362.4 га-д тариалалт хийн үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилтоо 13.2 хувиар давуулан биелүүлсэн байна. Үр тарианы тариалсан талбайн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 3891 га-аар, үүнээс улаанбуудай 3706 га-аар, хүнсний ногоо 133 га-аар, малын тэжээл 435 га-аар тус тус өсчээ.

ө Энэ жил тус аймгийн хувьд үр тарианы үр шинэчлэх зорилгоор 100.0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж дөрвөн сумын 17 аж ахуйн нэгжид 568 тн элит үр авахад дэмжлэг үзүүлсэн аж. Дээрх аж ахуйн нэгжүүд 4061 га-д тариалалт хийсэн бөгөөд ТЭДС-гаас аж ахуйн нэгж, иргэд 945 тн үр авч 6570 га-д нийтдээ 10631 га-д тариалалт хийснээр 19200 тн ургац хураан авах боломж бүрдсэн бөгөөд үүнээс 9549 тн-ыг өөрийн үрэндээ нөөцөлж 9651 тн-ыг улсад үрийн зориулалтаар олгох боломж бүрдүүлсэн байна.

ө Үр тариа 111068 тн буюу нэгжээс 17.0 центнер , төмс 55370 тн буюу нэгжээс 120.7 центнер , хүнсний ногоо 9349.3 тн буюу нэгжээс 98.3 центнер , малын тэжээл 14885 тн буюу нэгжээс 30.5 центнер, тосны ургамал 8656.6 тн буюу нэгжээс 6.2 центнер бүгд 199329 тн ургац хураан авчээ. Үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилтоос үр тариа 36935 тн, төмс 2546 тн, малын тэжээл 6135 тн, тосны ургамал 4017 тн бүгд 60272 тн ургац илүү хураан авч төмс, малын тэжээлийн нийт хураан авсан ургац, үр тариа, малын тэжээлийн нэгжийн ургац гэсэн дөрвөн үзүүлэлтээрээ улсын хэмжээнд тэргүүлсэн амжилт гаргалаа. Мөн сүүлийн 22 жил аваагүй үр тарианы ургацыг хураан авч түүхэн амжилт тогтоожээ.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
sain:
yum tsanasa l bdag, 20 jilin dara ardchilal garsan bas uchirtai, hot horondoh zama zaslaa, buten bosgolt sain yavagdaaj bna, tuv aimgin turig barij bui an.handa ulam ih amjilt husie,ta nar shu,2016 ond yalalt ahin baigulahig erue,amjilt amjilt amjilt
2014-11-09
irgen:
man-iig demjdeg geed ad shoo uzegdsen ard tumen bol tov aimgiinhan shuudee! ugaasaa hodolmorch tumen bolohooroo erh barigch erhemuudiin ene muuhai uzliig toohguildee! bas itgel unemshleech oorchlohgui tuushtai ard tumen umaa! hivheen amjilt ollooch selengiihniig l erh barigchid shagnadag umaa! gehdee yahav guij avahgui guydaj avah ttsag ni irnee gaigui!
2014-11-07