Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой
2014-11-13

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр фракцийн хуваагдалгүйгээр хуралдаанд оролцогчдын 100 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг сонгохоор шийдвэрлэсэн юм. Энэ бол сонгуулийн дараа хуваах “бялуу” биш. Харин хямралтай тэмцэх, мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой юм шүү. Эе эвийг хичээж ажиллаарай гэдгийг бүлгийн гишүүд захисан байна. Ингээд Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг дэмжсэний дараа бүлгийн гишүүд түүнд хандаж хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.

s

Л. Гантөмөр: Улс орны эдийн засгийн асуудал чухал. Гэхдээ намын эв нэгдлийг бас орхигдуулж болохгүй. “Шинэчлэлийн” Засгийн газар ТҮЦ машиныг нэвтрүүлснээр хүнд суртлыг халж чадсан. Мөн “11-11” төвийг ажиллуулснаар иргэдийнхээ дуу хоолойг шууд сонсох боломжтой болсон юм. Энэ мэт сайн ажлуудынхаа талаар олон нийтэд дутуу дутуу мэдээлсэн зүйл байгаа.

sa

Л.Эрдэнэчимэг: Сонгинохайрхан дүүрэг бол 300 мянган хүн амтай. Үүний 85 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдний амьдралыг дээшлүүлэхийн тулд нийслэлийн удирдлагуудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй. Тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх болон ажлын байр шинээр бий болгоход анхаарч ажиллаарай.

s

Д.Эрдэнэбат: Ардчилсан нам “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруулахад мөн түүнийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилласан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангаж ажиллаарай. Энэ хүнд үед бүсээ чангалж ажиллах нь зөв. Гэхдээ цалин, тэтгэврийг нэмэх хэрэгтэй.

s

Д.Зоригт: Монголын төр хэлсэн үгэндээ эзэн байх ёстой. Аж ахуйн нэгжүүдийн татварыг бууруулах ёстой. Татварын хэмнэлтээрээ аж ахуйн нэгжүүд цалингаа нэмэх, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой болно.

sa

М.Батчимэг: Ерөнхий сайд хэн байхаас үл хамаарч засаглалын хямрал туулна. Зохион байгуулалт, тогтолцоонд гажиг байна. Улсын Их Хурал нь Засгийн газрынхаа гишүүдийг томилж байгаа цагт гүйцэтгэх засаглал нь хараат бус байж чадахгүй. Иймд Засгийн газрын хараат бус байдлыг хангах хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэцэх шаардлагатай.

s

С.Одонтуяа: Төр бизнес хийхээ больё. Хувийн хэвшлийнхэн маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Эдийн засгийг хүндрэлээс гаргах гол хүчин зүйл бол хувийн хэвшлийнхэн. Тиймээс татварыг бууруулахад анхаарч ажиллаарай. Татварыг бууруулснаар ажил олгогчид ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой болно. Үүнийг хийж чадна гэдэгт танд итгэж байна.

s

Ж.Батзандан: Ерөнхий сайд Ардчиллын үнэт зүйл, үзэл санааг эрхэмлэж ажиллах ёстой. 30 гаруйхан насандаа та энэ албыг хашиж байсан. 17 жилийн дараа дахиж хашиж байна. Залуусаа дэмжиж ажиллаарай. Улсынхаа эдийн засгийг макро түвшинд нь харж ажиллаж чадна гэдэгт итгэж байна.

s

Д.Ганбат: Би Ерөнхий сайд хийх түвшинд хүрсэн улс төрч биш. Харин Р.Амаржаргал энэ албыг сайн хашиж чадна. Хямралаас гарах хэрэгтэй. Оюутолгойн 2-р төсөл, өмч хувьчлал гээд шийдэл хүлээсэн олон ажил байна. Үр дүн хүлээж байгаа шүү.

s

П.Наран

 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
манай намын нэг унасан шалтгаан нь энэ ш дээ, бүх яам тамгын газрын мэргэжлийн хүмүүсийг халж хөдөөнөөс мэргэжлийн бус , хүмүүсийг сайд нь дур мэдэн тавьсанаас ажил унасан шүү дээ, онигоо ярьсан ажлаа мэдэхгүй хүмүүс л дүүрэн байна ш дээ, энэ талаар бодох хэрэгтэй, иймэрхүү маягаар 16 онд яаж сонгуульд өрсөлдөх юм бэ
2014-11-14
mate:
түц машин нэвтрүүлснээр хүнд суртал арилсан гэнэ үү. энэ гантөмөр төрийн сайд хүн. төрийн сайд нь ингэж үзэж байгаа бол даанч харамсалтай байна. эрхэм сайдаа таний хариуцаж байгаа салбар, жишээлбэл бүрэн дунд сургуулиуд эцэг эхчүүдээс саван бок гээд 10000 төгрөгний цэвэрлэгээний материал жил бүр авдаг. 1 сурагчаас ингэж авхаар хэдэн төгрөг болох вэ. энэ талаар 1111 төвд мэдэгдсэн боловч хариу мэдэгдээгүй. та нарыг иймэрхүү дүр исгэсэн ажил хий гэж сонгоогүй шүү.
2014-11-14
kkkkkkkk:
hutstatsgaa. ta naryn zahiasnaas negiig ni ch heregjuulj chadahgui, chadvar ch baihgui dongodogch
2014-11-14
зочин:
за ийм хэлбэрээр томилогдсон нөхөд хүний нөөцийг зөвхөн намын хэн нэг хүний дэмжлэгтэйгээр бүрдүүлсэн. яг юу гэхэх гээд байна гэхээр ажиллая бүтээе гэсэн чин эрмэлзэлтэй сэтгэлтэй хүмүүс төрд ажиллахад хэцүү зөвхөн танил талтай хүмүүс төрийн албанд шургалж дүүрсэн мөн обег-аар жишээ авахад төв хөдөө орон нутагт намын харъяалал нутаг усны харьяалалаар 500 гаруй хүн ажилд орсон тэд юу гэж ярьдаг гээч тбд эсвэл дуламдоржийн хамаатан голдуу нутгийн зөвлөл байгуулсан гээч манай ээж архангайд төрсөн гэхдээ одоо завханд амьдарга гэхэд ажилд авах жишээний, бага гэлтгүй олон хүн бага багахан мөнгөөр ажилд орсон байдаг. оддо үүнийг энэ шинэ зг зогсоож зөвхөн таны сонинд өгсөн ярилцлагаар мэргэжлийн ажиллая гэсэн сэтгэлтэй гол нь дарга нарын ая талыг засаж төрийн ажил явуулдаггүй хүмүүсийг авахад зорилгоо болгоорой танд амжилт хүсье ард түмэн үүнийг хүсэж байгаа шү.
2014-11-14
зочин :
энэ зг-ын газрын үед гамшиг ослын нөхцөл байдал үнэн тайван байв.гэтэл тэд бүх зүйлийг мөнгөөр хэмжсэн.улсын нөөцийн дарга х.батбилэг махн-д 70 сая төгрөг, нийслэлийн нөөцийн дарга бямбасүрэнд 50 сая төгрөг, бгд-ийн дарга дадам 30 сая төгрөг, харин ата-ийн захирагч чинзориг, нобг-ын дарга уламбаяр нар тбд-ын ах пүрэвдаавуу, уок-ын орлогч дарга нарын сар бүрийн шатахуун хаа явна тэр бүрийн шатахуунийг зохицуулах үүрэгтэй обег-ын бусад газрын дарга нарт шатахууны талон долоолгох үүрэгтэй нийслэлийн эрэдэнэбаатар гал унтраах ангиас сар бүр шатахууны талон авч дарга нарт өгч тал за*г, томоохон аж ахуйн нэгж дээр гал гарахад энэ нөхөд баярладаг гэсэн учир юу гэвэл анги ажилласан хүн ажилласан техник ажилласан тухайлбал: анун төвийн гал дээр ажиллаад 30 сая төгрөг авсан хэн үүнийг хувьдаа авсан гээч нөгөө улсын нөөцийн газрын дарга х.батбилэг хувьдаа авсан юу гэж авсан гээч би энэхүү албан тушаалд очихдоо пүрэвдаавуугаар дамжуулж 70 сая төгрөг өгсөн түүнийгээ нөхөж байна гээд хувьдаа авсан байх амьд жишээ энэ
2014-11-14
зочин:
амжилт хүсье шинэ зг-ын кабинетын гишүүдэд, гагцхүү хамгийн хариуцлагатай хугацаа монгол улс эдийн засгийн бүрэн эрхэт байдлаар орших уу эс орших уу гэсэн хамгаалалтын хариуцлагатай үе. өнөөгийн төр засгийн алдаа юу байв үүнийг эргэцүүлнэ биз. чухам үнэнийг цөөн үгээр хэлэхэд бизнесийн хүрээний нөхөд зг-т олноор орж ирсэн энэ нь зорилго зорилтыг өөрчлөх гол түлхүүр байв одоо үүнийг бүү давтаарай. 2 дахь том алдаа дэд сайд, агентлегийн дарга нар тухайн салбартаа ажиллаж үзээгүй салбараа мэдэхгүй зөвхөн намын төсөв бүрдүүлэхэд хандив өгсөн, намын дарга дэд дарга гэх мэт эрх мэдэл бүхий субъектэд үйлчилдэг хүмүүс томилогдсон тэд яг өөрийн сэтгэхүйгээр ажилласан үүнээс ганц жишээ дуръдая.онцгой байдлын ерөнхий газар.
2014-11-14
мэргэжлийн засгийн газар:
мэргэжлийн засгийн газар гэж жишээлбэл : уул уурхайн яам : сайд нь уул уурхайн инженер зөвлөх инженерын зэрэгтэй яамны аппаратын бүх ажилтанууд нь уул уурхайн инженер мэргэжсэн эсвэл зөвлөх инженерын зэрэгтэй эрчим хүчны яам : сайд нь цахилгааны эсвэл дулааны инженер мэргэжилтэй зөвлөх инженерын зэрэгтэй яамны бүх ажилтууд мөн адил мэргэжлийн зэрэг дэвтэй инженерүүд байна гэсэн үг л дээ барилга , зам тээвэр , хот байгуулалт , эрүүл мэнд ......... г.м бүх салбарууд адил дандаа мэргэжлийн зэрэг дэвтэй ажилтнуудаас бүрдэнэ гэсэн үг л дээ
2014-11-13
sanal:
said nariig oorchilj tsag avaad yahav gol ni hariutslagaa ondorjuuleed hurdhan ajildaa oroh ni l chuhal odoo ter byaluu ene ter yamai uls ornii hogjil, ard irgediin amidral amin chuhal asuudal. hantsui shamlaad ajildaa l or doo shine said mine hangalttai chadna gdegt itgej baina amjilt amjilt.
2014-11-13
medee:
odo bga zarim saidig urchluh her.gui tuvhulne ged tomilogdson ni ursdin hune tabina gej bujignulad ajil hhgui zavarna da!!!!
2014-11-13
kkkkk:
said naraa barag uurchluhgui gechihed mergejliin zasgiin gazar baigulna gej yu yariad bga yum.
2014-11-13
togtvortoi hugjliin zam deer gargah:
mongol ulsaa togtvortoi hugjliin zam deer garagh tsag bolson baina. ene ooree avtomataar hyamardag duruu butetstei gadnaas haraat aldagdaltai ediin zasagaa oorchleh tom bodlogo yavuulaarai amjilt.
2014-11-13
хххххх:
тиймээс ч түүнийг хамгийн боломжтой нөхцөлд ажиллаж эдийн засгийг хамгийн хурдан унагасан ерөнхий сайдаар тодруулаад буй. учир нь 1990 оноос 2012 оныг хүртэл манай улс 2.2 тэрбумын зээл авсан байдаг. энэ хугацаанд 12 ерөнхий сайд ажиллаж байжээ. гэтэл шинэчлэлийн засгийн газар хоёр жилийн хугацаанд зургаан их наяд төгрөгийн өрийг тавьсан. өнгөрсөн жил 6 их наяд гаруй төгрөгийн төсөв баталж өгсөн. дээр нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 3 их наяд төгрөг хэвлэж өгсөн. мөн дээр нь гаднаас 2.6 тэрбум долларын зээл авч өгсөн. энэ бүхнийг нийлүүлбэл нэг жилийн дотор 13 их наяд төгрөг зарцуулсан гэсэн зүүлт үеийн үед түүнээс салахааргүй боллоо.
2014-11-13
ыбөсыбө:
мэргэжлийн засгийн газар гэж яг юуг хэлэээд байна. яг тийм байвал мэрэгжлийн гэж хэлнэ гэсэн шалгуур байна уу? яамдуудад уг нь мэргэжсэн хүмүүс л ажиллаж ирсэн баймааар юм.гадаад яам л бардак болсон гэнэ лээ.гэтэл одоо ямар мэргэжлийн засгийн газар байгуулах гээд байна... шалгуур? тодорхойлолт?
2014-11-13
иргэн:
бүлгийн даргаар соёлтой, ухаантай, хүний нүдэнд дулаан, бусдыг өөртөө татаж чадах чадвартай хүнийг сонгож, энэ эрдэнэбатыг зайлуулах хэрэгтэй болжээ.
2014-11-13
saruul:
diplomat alba,tagnuul,gaali,tsagdaagiin albadiig mergejliin bailgahad anhaarah tsag uneheer bolson.edgeer albad mergejliin aldaa gargasnaar uuseh ur dagavar uneheer ikh bdag shuu dee
2014-11-13
хуйвалдааны зг :
алтанхуяг ч олон хүнийг гомдоож, олон хүний амьдралаар тоглоло доо. эхнээсээ хамт явсан хүмүүс одоо хамт л унахаас яахав. амраа сайд минь мэргэжлийн засгийн газар л байгуулаарай. наад мэргэжилгүй түшмэдүүд чинь гологдоод эхлэнэ. тэгээд л шинэ горимд орно доо. чадварлаг хүмүүс танд, монголд хэрэгтэй.
2014-11-13
иш чааваас:
энэ гантөмөр юу гээд гоншгоноод байгаа юм бэ? хийсэн юмнаас нь гадна хэчнээн мөнгө зарснаар нь бас дүгнэдэг юм шүү. өмнөх зг-уудын зарж байгаагүй их мөнгө болох 13 их наяд төгрөг зарсан зг биз дээ. хийснийг нь үгүйсгэх гэсэнгүй. зг-ыг огцруулсанд гомдоллоод байхын оронд тэр алтанхуягтаа л гомдвол зөв биз ээ
2014-11-13