Путиний зурагтай “iPhone 6” худалдаанд гарна
2014-11-13

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд зориулж 18 каратын алтаар бүрсэн “iPhone 5S” утсыг Италийн үнэт эдлэлийн “Perla Penna” компани “Putinfon” хэмээх нэрээр өнгөрсөн жил гаргасан билээ. Тус компани дээрх утсаа энэ долоо хоногийн эхээр худалдаанаас татсан байна. Путин өөрийн нэр болон зургийг ашиглаж буйд дургүйцлээ илэрхийлсэн учир “Putinfon” утасны худалдааг зогсоох шийдвэрийг Кремлиэс гаргасан аж.

Тэгвэл “Perla Penna” компани Путиний зурагтай “Supremo Putin II” хэмээх “iPhone 6” гар утас худалдаанд гаргаж буйгаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг утсыг ирэх оны эхээр худалдаанд гарахаар төлөвлөж буй гэнэ. “Perla Penna” компаниас “Энэ жил Путин дэлхийн нөлөө бүхий эрхмээр хоёр дахь удаагаа тодорсон. Путин бол дэлхийн удирдагч” хэмээн мэдэгджээ.

 t

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkkkk:
orsiiin saihan garuud l avah bh oor hen avah vee deee.
2014-11-13