Н.Батаа: Хөрөнгө оруулалтад бодитой хувь нэмэр оруулна
2014-11-13

Монголын цагаар өнөөдрийн 00.00 буюу шөнийн 24 цагаас эхлэн Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчих эрх хүчин төгөлдөр болох гэж байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс болон ГХЯ-ны Консулын газраас харилцан визгүй зорчих нөхцөл, заалтуудын талаар мэдээлэл хийсэн юм. Түүх сөхвөл, 1995 оноос хоёр орны иргэд харилцан визтэй зорчих болсон ба 1998 онд Монголын талаас ОХУ-ын талд дахин визгүй зорчих хүсэлт тавьж байжээ. Энэхүү хүсэлт ийнхүү 19 жилийн дараа албан ёсоор шийдэгдэн монголчууд ОХУ руу визгүй зорчих боломжтой боллоо.

s

Хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга В.В.Горячев хэлэхдээ, “Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр маргааш гэхэд хүчин төгөлдөр болчихно. Иймд хоёр орны бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд нэг удаад 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой. Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авна. Мөн 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах юм.

s

Гэхдээ дипломат албаны хүмүүс, олон улсын байгууллагын ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүд, ОХУ-д байнгын оршин суудаг Монголын иргэд, Монголд байнга оршин суудаг Оросын иргэдэд дээрх хэлэлцээр үйлчлэхгүй аж. Эдгээр хүмүүс хоёр орны хооронд хугацаа харгалзахгүй тусгай эрхтэй зорчих нь хэвээрээ байгаа. Энэ хэлэлцээрийн бас нэг чухал нөхцөл нь хоёр улсын иргэд харилцан зорчихдоо ямар нэг хүндэтгэх шалтгаанаар 30 хоногоос хэтэрсэн бол хугацаагаа сунгах тухай өргөдлийг тухайн улсын эрх бүхий байгууллагад гаргах ёстой. Монгол, Орос харилцан визгүй зорчиж эхэлснээр манай улс руу Оросоос гэмт хэрэгт холбогдсон иргэд ирэх вий гэсэн болгоомжлол байгааг буруутгах аргагүй. Гэхдээ “ОХУ-ын Үндсэн хуулинд онц ноцтой эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, эрэн сурвалжилж буй хүмүүст гадаад паспорт олгохгүй гэж заасан байдаг учир санаа зовох зүйлгүй” гэж хэллээ.

s

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Н.Батаагаас асуултад хариулт авсан юм.

a

-ОХУ, манай улсын иргэд харилцан визгүй зорчихоор болж байна. Энэ талаар тодруулбал?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр байгуулсан нэг чухал хэлэлцээр бол иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр юм. Хэлэлцээрийг хоёр тал харилцан мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа тус хэлэлцээр маань хүчин төгөлдөр болдог. Харин энэ хэлэлцээр хоёр улсын Засгийн газарт батлагдаад энэ сарын 14-нөөс эхлэн харилцан визгүй зорчихоор болоод байгаа юм. Ингэснээр манай улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд ОХУ-д визгүй зорчих боломжтой болж байна.

az

-Ингэж харилцан визгүй зорчих нь ямар ач холбогдолтой вэ?

-Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч буйн илрэл юм. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдэхэд бодитой хувь нэмэр оруулна. Мөн ОХУ-аас манай улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэх юм. Өмнө нь ОХУ-аас Монгол Улсад жилд 70-80 мянган иргэн ирдэг байсан бол энэ тоо хэд дахин  нэмэгдэнэ гэж бид тооцож байгаа. Ялангуяа хил орчмын бүс нутаг болох Алтайн хязгаар, Буриад, Халимаг зэрэг орны иргэдийн зорчих урсгал нэмэгдсэнээр соёл хүмүүнлэгийн харилцаа өргөжих давуу талтай юм. Бидний тооцолж байгаагаар ойрын жилүүдэд ОХУ-аас манайд ирэх жуулчдын тоо огцом өсөн 200 мянгад хүрнэ гэж харж байгаа. Нэг жуулчин  Монголд гурав хононо гэж бодоход тэр хүний зочид буудал, бусад хэрэглээ гээд хэдий хэмжээний  мөнгө Монгол Улсын төсөвт орох вэ.

s

-Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэг болон бусад дарга нар цугларч энэхүү визгүй зорчих асуудлын бэлтгэл ажлын талаар ярилцсан. Манай салбар байгууллагынхан өөр өөрийн бэлтгэл ажлаа нэлээд чамбай хангасан гэж бодож байна. Тухайлбал, манай хил гаалийнхан орж ирж байгаа иргэдтэй яаж соёлтой харьцах вэ гэх мэт наад захын асуудлууд байна. Мөн тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн иргэдэд манай замын цагдаагийнхан бас үйлчлэх үү гээд бүх тал дээр анхаарсан бэлтгэл ажлуудаа хангасан байгаа.

s

-Харилцан визгүй зорчсоноор гэмт этгээдүүд улсын хилээр чөлөөтэй нэвтэрдэг болох нь гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Монголын талаас “Монгол Улс Интерпол буюу Олон улсын цагдаагийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн байгууллагын гишүүн орон. Эдгээр байгууллагуудаас олон улсад эрэн сурвалжилж байгаа, хар дансанд орсон этгээдүүдийн мэдээллийг өгдөг. Эдгээр мэдээллүүд манай хилийн шалган нэвтрүүлэх бүх газарт бий. Иймээс гэмт этгээдүүд Монголд орж ирэх боломж бага.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
bolf:
xangai gej xarin teneg gar uu daa xaxaxa
2014-11-14
хайнаг:
хангай гуай хоёр нүүдлийн цаадахыг харж бай жуулчид, зорчигчид нэмэгдээд монголын аж ахуйн байгууллага, буудлаар үйлчлүүлж эдгээр байгууллагын орлого нь нэмэгдэж татвар тушаалт өсөхөөр төсөвт нэмэр болдог юм
2014-11-14
uteg:
orlogonoos ni tatvar avna ter ni tusuv orno.
2014-11-13
хангай :
"тэр хүний зочид буудал, бусад хэрэглээ гээд хэдий хэмжээний мөнгө монгол улсын төсөвт орох вэ" гэнэ үү. зочид буудалд хоносон мөнгө төсөвт ордог гэнээ, ийм тэнэг хүмүүс төрд ажилладаг бна ш дээ
2014-11-13
.....:
mongolchuud butsaad l muu yumand ih suraltsah bhdaa...umnuh sursan yumnaasaa arai hiij salj yadaj bsan yum
2014-11-13
sanalm :
odoo bid neg zuilees aih boloj bna daa orosiin zugees har tanhi ih oroj ireh ehelel tavigdaj bgaa bi er ni yu hiichihvee gej bodosn bolov gej asuumaar sanagdaj bna
2014-11-13
авахаа л бодож суухаа болиочээ:
тэр хүний зочид буудал, бусад хэрэглээ гээд хэдий хэмжээний мөнгө монгол улсын төсөвт орох вэ
2014-11-13
жирийн иргэн:
жирийн иргэд, бидний амьдралд нэмэр болно доо. ядаж л алтанбулагаас гот хүртэл халтуураа хийгээд амьжиргаандаа нэмэр хийх юм даа. уб-ын хэдэн зочид буудлууд нь нөгөө хувцастайгаа угтаасай
2014-11-13