Оюутнуудын ар гэрийнхэн өлсгөлөн зарлажээ
2014-11-14

Мексикийн Герреро мужийн Игуала хотод байрлах Багшийн их сургуулийн 43 оюутан гэмт бүлэглэлийн золиос болж, амиа алдсан билээ.Оюутнуудын үхэлтэй холбоотойгоор нийслэл Мехико болон хэдэн хот, мужид эсэргүүцлийн жагсаал болсоор байна. Өчигдөр амиа алдсан оюутнуудын гэр бүл Засгийн газрын ордны өмнө суулт зарлаж, зарим нь өлсгөлөн зарласан тухай “ABC.com” мэдээллээ.


Оюутнуудын гэр бүл цагдаагийнханд баригдсан гэмт этгээдүүдийн царайг нийтэд ил болгохоос гадна нөхөн төлбөр өгөхийг Ерөнхийлөгч Энрике Пень Ньетогоос шаарджээ. Мексикийн оюутны холбооны тэргүүн Кэрл Галльен “Амиа алдсан оюутнуудын ар гэрийнхэн Ерөнхийлөгчтэй уулзах санал гаргасан. Тэд нааштай хариу ирэх хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Одоогоор оюутнуудын ар гэрийнхэн Засгаас хэдэн төгрөг нэхэмжилж буйг мэдэхгүй байна” гэж хэлсэн байна.


 Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
sain har :
mungutei humuus erh bariad irheer iim zavaan yum bollooo doo mongolchuud sain har bas negiig bod
2014-11-15