Н.Алтанхуягийн алхам
2014-11-14

Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын үүрэгт ажлаа өгснөөр  сэтгэлийн асар том дарамт, нуруун дээрх хүнд ачаанаасаа саллаа.  Бүтэн хоёр жилийн турш шархдатлаа “зодуулсан” түүнд хувь хүн талаасаа энэ нь хамгийн зөв шийдвэр байсан ч биз. Намын эв нэгдэл, улс орны эрх ашгийн төлөө сүүлчийн ганц дээлээ тайлсан түүний улс төрийн карьер ингээд дуусчихаж байна гэж дүгнэх нь арай эртэдсэн хэрэг болно.

Урвалт, шарвалт, ганцаардалтай нүүр тулсан арваннэгдүгээр сарын амаргүй хүнд өдрүүдэд бахирмаар, хашгирмаар үе түүнд олон тохиосон биз. Танхимынх нь сайд нар нь, хамтран зүтгэгчид нь, ханилж явсан нөхөд нь хүртэл нүүрээ буруулсан нь  Н.Алтанхуягт лав сайхан байгаагүй нь мэдээж.  Гэвч тэр өөрийн гомдолоос намын эв нэгдэл, улсын эрх ашгийг дээгүүрт тавьж чадлаа.

c

Хэзээ ч хамаагүй бутарч унахад бэлэн  шаазан аяга шиг хэврэг болчихоод байгаа шаазан аяга шиг АН-ын эв нэгдлийн төлөө, улс орны эрх ашгийн үүднээс ганц үлдсэн дээлээ тайлснаараа Н.Алтанхуяг өнөөдрийн хувьд хамгийн зөв алхам хийсэн. Түүнд гомдох асуудал одоо АН-д үлдээгүй биз.  Сайдын суудлыг нь намын тамгыг нь бүгдийг “дээрэмдэж” авсан тэд Н.Алтанхуягт талархаж чадахгүй ч гомдох учир байхгүй. “2008 оны УИХ-ын сонгуулийн дараа наймдугаар сард, Ардчилсан намынхаа гишүүдийн итгэлийг хүлээн Ардчилсан намын даргаар сонгогдон зургаан жил ажиллалаа. Энэ хугацаанд Ардчилсан нам хамтарсан засгийн газарт дөрвөн жил ажиллаж, Ардчилсан намын удирдсан Шинэчлэлийн Засгийн газар  хоёр жил гаруйн хугацаанд ажиллалаа. Өнгөрсөн 6 жилд Ардчилсан намаас нэр дэвшигч 2 удаа Монгол Улсын Ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдож, Нийслэлийн сонгуульд Ардчилалын 22 жилийн түүхэнд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонхи болон засаглаж байна. Энэ бүх амжилт бидний хамтдаа зорьж, хамтдаа зүтгэсэн 20 гаруй жилийн маань үр дүн юм” хэмээн түүний хэлсэн худлаа биш шүү дээ.  Тэр сонгуулийн сайн менежер байсан. Түүний үр дүнд өнөөдөр АН эрх мэдэл, сайдын сандал суудал булаацалдаад сууж байна.  Эрх мэдэл, итгэлийг дааж явахын зовлонг АН хангалттай амсч байгаа шүү дээ.

f

Магадгүй сүүлийн арван жилд түүн шиг зодуур амссан Ерөнхий сайд байгаагүй биз. Өрөөлийнхөнд ч, өөрийнхөндөө ч боорлуулж, нүдүүлсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс төрд татсан МАНАН-г сарниулж чадсан нь түүний амжилт.  Ийм амаргүй замыг сонгосон нь түүний хувьд том алдаа болох ч хууль- эрх мэдэл-мөнгө хэмээн том нэгдлийн эсрэг тамираа тасартал тэмцсэнээр тэр ялсан.

c

Яг үнэндээ Н.Алтанхуяг  ердөө хоёр жилийн өмнө ялалтын хундага хамтдаа тулгаж явсан намынхаа нөхдөд бариулаад дууслаа. Тэр хэр Ерөнхий сайд байсан бэ гэдгийг өнөөдөр  МАН-ынхан шүүн тунгаах бус, АН-ын нөхөд нь шүүмжилж хэлэлцэхээс илүү цаг хугацаа харуулна. Цаг хугацаа хамгийн шударга шүүгч гэдэг шүү дээ.

v

Н.Алтанхуяг улс төрийн цаг дуусч байна гэж баярлах бас болоогүй. Тэр албан тушаал, үүрэгт ажлаа өгсөн болохоос улс төрөөс урваагүй байгаа.

 v

Б.ХОНГОР

www.news.mn

Shuud.mn
Сонин хачин
8888888888888888000:
tiimshuu hunii amiralaa gej
2014-11-17
ih l buruu zuil hiilee dee anam:
ajil hiihed hetsuu shu de dandaa shuumjluulj bdag hun burt taalagdah ajil hiij chadahgui altan dundajiig ch barih bolomjgui ali boloh bodit baidald tulguurlasan ur ashigtai huvilbar songoj yavah blaa daanch chadsangui ajil hj bsan bna a gdg ni her olon hun chuluu shidej bsanaar ni hemjij bolno harin ch udaan teslee ug ni chotgor ch bsan burhan ch bsan mongolchuud bid ev negdeltei bgad hamgiin sn hongololttei nohtsol sanal bolgoj chadah togtvortoi zasgiin gazartai bsan bol hiin hooloi manai ulsiin 2 talaar garaad yavahgui l blaa tom bolomj aldlaa odoo bid oortoo l naidah uldlee
2014-11-16
denzen:
ahaa ta sain zali gargaj chadaj bnshuu ta mash uhaantai ah ymaa bi tanshig boloh yagaachgui baindaa z.enhbold ahtai ta saihan tohirboo. yn unendee erunhii said saihanbileg boson ch tanii l garaar buh ym boliishd tiimee agaaa mglchuud oilgodgui teneg garuud tiimee agaa
2014-11-15
ардууд:
алтанхуяг, чи дажгүй сайн ажилласан. сайхан амраарай.
2014-11-15
ghana:
altankhuyagt amjilt husey. ediin zasgiin gol huch export unachihsan hetsuu ued zasgiig chadlaara udirdsan. teren shig irgen tovtei uilchilgeenii talaar toriinhond oilguulsan eronhii said bgaaguig bugd harsan.
2014-11-15
tsg111:
an tuuhend baigaagui honshoortoi er dee. uur hench iim mundag uls tur hiij bgaagaagui yum shuu. ers shiidemgii, erch huchtei, henteich oilgoltsono. neniigch yalna. an malnuud zayaguidee odoo man-iin argand orood suuj bgaan. asar ih erh medel holboo sulbee mungu buhii manan-g zadlah gej ih uzlee dee. daanch bolsongui bololttoi
2014-11-15
uneu ug :
алтанхуяг намын даргаа яалт ч үгүй сайханбилгээр наймаалцсан.энэ хүний ард асуудал байсан болоод мухарт шахагдаад ирэхийн цагт намын даргаа өөрийн хүнээрээ тавьж хамгаалуулахаас өөр арга байгаагүй гэж харж байна.түүнээс биш яаж ес-ын тамгаас зуурч байлаа, яаж намын даргаа өгөхгүй шүү гэж мэдэгдэл хүртэл хийж байсан нь мартагдаагүй л байна шүү.энэ хүн аргагүй байдалд ороод л ийм сонголт хийсэн.түүнээс тийм ч улс орноо бодсон гайхалтай ес байгаагүй гэдгийг бүгд мэднэ. ан -ыг сонгуульд ялуулсан гэдэг нь алтанхуяг ялуулаагүй юмаа. ард түмэн ман-аас залхсан, ман хуваагдсан тийм цаг үе таараад бүгд ан- итгээд үзье гэж намыг нь сонгосон болохоос алтанхуягийг бодож санал өгөөгүй ээ гэдгийг энэ бичиж байгаа хүн ойлгох хэрэгтэй ш тээ.
2014-11-15
зочин :
ан ын сайн алтанхуягийн сайн удирдаж сонгууолиудад амьжилт узуулсэн юм биш цаг уе нь тэгж таарсан махн салсан арчаагуй узэл бодол явуулсан энхбаяраас нам нь уйдсан оороо алтанхуяг шиг хууль бус даварсан ацмгийн дарга нар нь дуурайсан идэж уусан дураараа аашилсан нь нь нолоолсон
2014-11-15
зочин:
алтанхуяг намын даргаа яалт ч үгүй сайханбилгээр наймаалцсан.энэ хүний ард асуудал байсан болоод мухарт шахагдаад ирэхийн цагт намын даргаа өөрийн хүнээрээ тавьж хамгаалуулахаас өөр арга байгаагүй гэж харж байна.түүнээс биш яаж ес-ын тамгаас зуурч байлаа, яаж намын даргаа өгөхгүй шүү гэж мэдэгдэл хүртэл хийж байсан нь мартагдаагүй л байна шүү.энэ хүн аргагүй байдалд ороод л ийм сонголт хийсэн.түүнээс тийм ч улс орноо бодсон гайхалтай ес байгаагүй гэдгийг бүгд мэднэ. ан -ыг сонгуульд ялуулсан гэдэг нь алтанхуяг ялуулаагүй юмаа. ард түмэн ман-аас залхсан, ман хуваагдсан тийм цаг үе таараад бүгд ан- итгээд үзье гэж намыг нь сонгосон болохоос алтанхуягийг бодож санал өгөөгүй ээ гэдгийг энэ бичиж байгаа хүн ойлгох хэрэгтэй ш тээ.
2014-11-15
мангар:
бид энэ хунийг дэмжиж бн. бидний хийгээгуйг хийхээр зутгэл гаргаж их ажлыг амжууллаа
2014-11-15
zaya:
hugiin yum hiilee dee.sbilegiig said bolgohiin tuld terdee tergui ogtsroh bsan dargiin ajilaa ugj hor nairuullaa... saihanbilegeer e.said hiilgesen mongol maani huurhii... ediin zasag sain meddeg hun ni deer bsan yum. ene muuhai horchin nuhuduus..
2014-11-15
шударгуу:
битгий худлаа бялдуучил. алтанхуягаас авах юм юу ч байхгүй. тэр муу бүхнийг хийсэн. сая ч бас өөрөө хийсэн бүхнийхээ яланд шоронд орохгүйн тулд өөрийн модон хүүхэлдэй сайханбилэгийг ес-д зүтгүүллээ.
2014-11-15
baagii:
ymar ch baisan man iin durakuudaas hol iluu. teden shig ylaan tsaim avdarlaagui baih shuu. mongotei man namin gishuudiig olj shalgaj mongiig n ulsad avahgui bol 100 ailiin mongotei hujaagaas dor ulsiin valyutiin han*r togloj baigaa baih shuu
2014-11-15
irgen:
ataarhagchid uheh ni ee. tand sain saihan buhniig huseye
2014-11-15
zochin:
uneheer unen bichjee
2014-11-14
luivarchin:
altanhuyag zuuni manlai luivarchin
2014-11-14
123456:
хонгор гонгортоод байгаарай
2014-11-14
ariuna:
altanhuyag chadaltai uls terch hun 2017 ond erenhiilegch boloh hun chadna
2014-11-14
irgen :
chi zailaaa bayar hurgi
2014-11-14
boldood:
altankhuyag saidiig erunhii said bolhoos umnu mongoliin ediin zasag unachihsan baisan...man bolom heseg buleg humuus buh mungiig ni idchihsen sand ymar ch mungu baihgui baisan uchir altankhuyag said zeel tavsiim chi uuruu mal *aa
2014-11-14
sanal:
buriadiin hobuund l gobuulchleesh uu.gebch huygaagiin gabya ihee ih.ene nam dahin dabuu ylalt abahguil bolob uu
2014-11-14
иргэн:
гэмт үйлдлүүддээ хариуцлага хүлээхгүй байх наймаа явагдчихаж байх шиг байна.
2014-11-14
bold d :
delxiin ediin zasag xymarchxaad bxad yugaa briad bga ergvv be chi yu ch medexgvi baij neg xvnees bolood mongoliin ediin zasag xymarlaa yu
2014-11-14
зориг:
жил хагасын өмнө юу л байна мөнгө байна төсөл хөтөлбөр байвал аваад ир гээд байсан одоо улс орноо дампууруулчаад амаржаргалыг гарчуул шоронд орно гэж айж байсан учраас өөрийн хүн болох сайханбилэгийг наймаалцаж байгаал тавьлаа даа.ингээд гэр бүл хамаатан саднаараа монгол улсын санг хоосортол идээд ялгүй мултарваа хөөрхий.бид нар нь бүсээ чангалаал өртэй үлдэх шив дээ.
2014-11-14
boldoo:
hongort.... chi altanhuyagiin mongoliin ediin zasagiig elgeer ni hevtuulsniig yu gehuu malaaaa
2014-11-14
zochin:
yag tiim sanal neg bn tuund unexeer xund achaag uuruulj tuuniixee tuluu xen ch sanaa tabiagui ter mash ix nuruutai xunleg uls turch boloxoo uuriin uxaanaaraa ard tumend xaruulj chadlaa altanxuyagt bayr xurgie eruul enxiig xusie
2014-11-14