М.Ичинноров: 27 хүнийг төрийн хамгаалалтад авсан
2014-11-19

Тахарын ерөнхий газрын дэргэд байгуулагдсан Гэрч,хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноровоос цөөн асуултад хариулт авлаа.

s

-Тахарын ерөнхий газарт  хичнээн хүн хандаад байна. Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн биелэлт хэр байгаа вэ?

-2013 оны долоодугаар сарын 5-нд Монгол Улсад анх удаа Гэрч хохирогчийг хамгаалах хууль батлагдсаны дагуу Тахарын алба байгуулагдсан. Улмаар тус албаны дэргэд Гэрч хохирогчийг хамгаалах газар байгуулагдсан. Энэ бол Монгол Улсад гэрч хохирогчийг хамгаалдаг төрийн тогтолцоо үүсч, хуулийн шинэтгэлийн хүрээнд хийж буй том өөрчлөлт юм. Урьд өмнө нь гэрч хохирогчид Төрийн бус байгууллагуудаас туслалцаа авдаг байсан.  Харин одоо төрийн зүгээс гэрч хохирогчид туслалцаа үзүүлдэг, аюулгүй байдлыг нь хамгаалдаг тогтолцоо бүрдэж эхэлж байгаа. Гэрч хохирогчийг хамгаалах газэр энэ оны тавдугаар сард байгуулагдсанаас хойш одоогоор 27 хүнийг хамгаалалтад авч, туслалцаа дэмжлэг үзүүлээд байна. Үүний дотор хар тамхины хэрэгтэй холбоотой гэрч, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн хохирогч, хүүхдүүд, хүчингийн хэргийн хохирогч зэрэг хүмүүс илүүтэй тусламж авсан. Төрийн хамгаалалт, ивээл дор туслалцаа дэмжлэг авдаг байгууллага бий болсныг иргэд мэддэг байх хэрэгтэй. Нөгөө талаар Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар есөн төрлийн хамгаалалтын арга авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгийг хуульчид, хууль хэрэгжүүлж байгаа хууль сахиулах байгууллагынхан өөрсдөө сайн мэдэх хэрэгтэй байна.

a

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн очих газаргүй болоод л хамгаалалт хүснэ шүү дээ. Ер нь хамгаалах байрны нөхцөл бололцоо хэр байдаг юм бэ?

-Одоогийн байдлаар янз бүрийн төсөл хөтөлбөрийн хэмжээнд Төрийн бус байгууллагуудаар дамжуулж түр хамгаалах байранд авч байгаа. Хэрвээ Тахарын албан зүгээс манай Гэрч хохирогчийг хамгаалах газраар дамжуулаад Түр хамгаалах байранд байлгах шаардлага гарах юм бол  ялангуяа томоохон гэмт хэргийн гэрчийг хамгаалалтдаа авч байгаа.  Энэ газар нь хаана гэдгийг хэн ч мэдэхгүй. Яваандаа төсөв хөрөнгө нь шийдэгдээд, Үндэсний хөтөлбөр маань батлагдчихвал Тахарын алба өөрийн дэргэдээ Тусгай хамгаалах байр бариулах ёстой. Энэ бол бидний 2015-2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажил.

s

-Төрийн бус байгууллагаар дамжиж хамгаалалтад авдаг гэж байна. Хичнээн хамгаалах байр байдаг юм бэ?

-Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төв, Жендэрийн тэгш эрхийн төв байна. Жендерийн тэгш эрхийн төв нь зөвхөн хүний наймааны хохирогч нарыг авдаг юм билээ.

Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд түр хамгаалах байр байгуулсан. Тус төвд нэг удаадаа 20-30 хүн хүлээн авах хүчин чадалтай.  Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 107 тусгай дугаарт дуудлага өгснөөр дээрх төвүүдийн аль нэгэнд очих юм.

sa

-Баянзүрх дүүрэгт байгуулдсан түр хамгаалах өрөөний талаар тодруулаач. Тэр өрөө ямар үүрэгтэй юм бэ?

-Энэ өрөө маань хамгаалах байр биш. Шүүх дээр гэрч хохирогчийг хамгаалах байр юм. Ямар учраас байгуулсан бэ гэвэл шүүх хуралд оролцохоор ирсэн гэрчхохирогчийнаюулгүй байдлаа хангагдсан байх ёстой. Тусгай хаалгаар орно. Өмнө нь шүүх хурлын үеэр сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн ар гэрийнхэн өмгөөлөгч нартай гэрч хохирогч нүүр тулаад айж, сандрах, мэдүүлгээсээ буцах зэргээр дарамтанд байдаг байсан. Харин одоо тусгай хаалгаар ороод тусгайлан тохижуулсан өрөөнд шүүх хурлаа хүлээгээд, шүүх хурлын завсарлагаагаар орж тэндээ амрах боломжтой. Тэндээ хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа авах боломжтой. Шаардлагатай тохилдолд эрүүл мэндийн туслалцаа авах боломжтой байхаар бодож байгуулсан өрөө юм. Энэ өрөөнд технологийн дэвшил ашигласан нэг зүйл хийсэн. Тодруулбал, эмзэг төрлийн гэрч хохирогч буюу хүчингийн хэргийн хохирогч нөгөө хүнтэйгээ нүүр тулахыг хүсдэггүй. Ийм тохиолдолд энэ өрөөнөөсөө шууд вэб камераар холбогдоод шүүх хурлын танхимд орохгүйгээр мэдүүлэг өгөх боломж олгосон. Энэ өрөөг олон улсад жишиг болсон гэж сайшааж байгаа. Манай газраас байгуулж өгсөн энэ өрөөг жишиг болгон бусад шүүхүүд, ялангуяа Эрүүгийн шүүх дээр ийм байр байгуулах шаардлагатай байгаа. Хохирогчийг хамгаалж, хайрлаж ханддаг үйлчилгээний сэтгэлгээ бий болоосой гэж бид энэ өрөөг байгуулсан.

s

-УИХ-ын нэр бүхий гишүүн Тахарын алба ямар ч хэрэггүй, татан буулгавал таарна гэж саяхан хэлж байсан. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Энэ байгууллага бол олон улсад Маршалын алба гэсэн үг. Маршалын албагүй улс ганцхан манайх л байсан. Харин ч хожуу байгуулагдлаа. Энэ уг нь Шүүхийн шинэтгэлийн эхэн үед байгуулагдах ёстой байсан. Шүүхийн аюулгүй байдал, хараат бус байдал, гэрч хохирогчийг хамгаална гэдэг хүний эрхийн маш том алхам. Энэ алхам хийгдээгүй явж байсан нь хоцрогдол болохоос илүүдэл юм биш. Гэхдээ манай байгууллагын нэг онцлог бий. Цагдаа биш, шүүх биш учраас гэрч хохирогчийг л хамгаалатад авна гэж хуульд заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүү үүсгэгдээд гэрч хохирогчоор тогтоогдсон үед дэмжлэг үзүүлэх туслалцааны байгууллага юм.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ichig ichig:
uuruu uuruus uu ichdeggvi ym bhdaa. umnuus ni ichij vhlee. boliochee ichinnorow egchee.
2014-11-20
urwagch,zawhruulagch,:
zailuuldaa hvn gvtgej, nam damjsan dengiin erweehei shig hvvhen iim ajil hiiheer mgl iin tur yaj deeshleh bilee dee. gem buruugvi hvniig gvtgej aluurchin nertei bolgoson hvn shvv dee. odoo heniig bas aluurchin hvcherhiilegch gej gvtgeh gej bgaa boloo. soliotoi yajgar awgai. ail geriin nuhurlvv setgeneedl gutlaa chireed ywj bhgvi dee
2014-11-20
иргэн:
хамгаалалтад авсан хүнийхээ тоог хэлээд л энэ авгай төрийн албаны хар хайрцагны бодлого гэдгийг мэддэггүй , энэ мэдээллийг цацсаныхан төлөө үүрэгт ажлаас нь чөлөөлвөл уг нь төрийн алба цэвэрших ёстой юм. төрийн албанд ажиллах туршлаггүй улс төрийн *члалыг өмнөө тавьсан ийм авгай нар нэг өдөр бүр мөсөн төрийг сүйрүүлэн дээ
2014-11-19
irgen:
harin ch zuv yum hiij baigaa huuhendee. ih hurliin dulii dumb oligtoi yum ch yarij chadahgui man -n emegtei zarim gishuudees deer huuhen.
2014-11-19
зззз:
ичих нүүргүй авгай даа.хахаха
2014-11-19
оооо:
хүүхдээ л өөр дээрээ аваад өсгөж чадахгүй харь оронд нэг өвгөн дээр хаячаад энд залуучуудтай амраглаад явдаг эм хүн байдаг гэдгийг нотлож яваа хөхөө, нам нам солино, эр солино, үзэл бодлоо солино ажлаа солино ганц юм огт солигддоггүй нь тв гээр л гарч байвал хүндэрч байхдаа ч гарахад бэлэн аминдоо од стар л болж байгаан байх зайлуул даа
2014-11-19
kkkk :
ner nuureee barj bulai bolj yavaad neg darga maygiin yum boloh nich boljee chaavaaas daa zailuuuul hun hun hooloo olj ideh gj zovoh yumdaa tee
2014-11-19
түмпэн царайт:
сүүлд махн-д ороод дууссан шдэ одоо ан-д уу kkk энхбаярыг барьдаг үүрээр ярилцлага өгөөд амьсгаа нь давхцчихсан одоо бөөн юм болно би махн-д орлоо энэ бүгдийг ман хийсэн би ман-аасаа гарлаа ...энэ яавч эрүүл хүн биш
2014-11-19
зочин:
америк нөхөртэй гэрээгээр амьдарч байсан одоо гэрээ нь дууссан байхдаа хөөрхий
2014-11-19
зочин:
энэ ичдэггүйноров одоо сонгууль дөхөхөөр шоуддагаа болимоор юм.ман-ыг мандаж байхад ман руу нэг хэсэг урваж гүйсэн гүйдэлтэй хүүхэн.
2014-11-19
ичиг норов:
балай орон гаран авгай төрд шургалсан нь осолтой шүү юу ч хийнэ... алдуул мал шиг гүйгээд ирэхэд ардын нам нь адуу шиг сайхан хаааааа.
2014-11-19
ze ze:
ene mah ruu neg heseg guigeed bsn urvagch huuhen odoo boliosoi. show hiij yavdgaa bolivol taarna ichdegguinorovoo
2014-11-19
зочин:
энэ авгай 25 телевизийндуу*ггүй яриа нэвтрүүлэгт тэмүүжинтэй хамт орохдоо хоорондоо тохиролцсон байх гэмээр түүнийг магтах үгээ олж ядаад л, долоочих гээд л байсан. би тэр үед энэ авгайг тэмүүжин удахгүй ажилтай болгох байх гэж бодож байлаа. гэтэл яг санаснаар болдог байгаа.
2014-11-19