Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулжээ
2014-11-21

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Greencity” ХХК-ийн Нарантуул захад байрлах агуулах болон Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах төв агуулахад шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. Шалгалтаар тус компани хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийхээ хугацааг санаатайгаар арилгаж, хүчинтэй хугацааны дардас дардаг байсан нь илэрчээ. Мөн бэлэн гоймонг дагалдуулан хугацаа нь дууссан дүрдэг цайг борлуулж байсныг нь илрүүлсэн байна. Тиймээс Солонгосын Nong Shim үйлдвэрийн Хятад дахь үйлдвэрээс импортолсон “Mutton noodlesoup”, “Curry Ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон, “Solomon’s seal tea” нэрийн 154 хайрцаг дүрдэг цай, нийт найман сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг устгуулахаар болсон байна. Мөн тус компанийн орлогч захирал Ж.Энхтуяад хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 5 сая 760 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
саран:
хөөе тэгээд энэ олон шагнал нь юу вэ?хугацаа дууссан бүтээгдхүүн зарлаа гэж өгдөг баысан юм уу
2015-02-23
zolo:
ene odoo hool hunsnii tal deer iim notstoi zorchil gargasan baiguullaga xuvi hunii torguuliin xemjeeg nemeh heregtei. eruul ayulgui huns gj bhaa boliloo. 5han say togrog tolood l garna shdee daxial zarna. ene togtoltsoo xariutslaga chn unendee utgagui bna
2014-11-21