Улсын хэмжээнд 49.5 сая мал өвөлжинө
2014-11-24

Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрх 49.5 сая малтай өвөлжинө. Харин отрын бүс нутаг, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал өвөлжиж, хаваржих юм байна. Малчид өвлийн бэлтгэлийн хүрээнд 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн болон 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө 93.3 хувьтай биелүүлжээ.

р

Харин  аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавраар 28.4 мянган тн өвс, 4.0 мянган тн тэжээл бэлтгэсэн нь дунджаар 66.2 хувьтай байгаа аж. Хэдий аймгууд өвс бэлтгэх төлөвлөгөөгөө сайн бүрдүүлсэн ч тэжээлийн нөөц хангалтгүй байгаа тул худалдан авахаар тогтжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн сумд 42.7 сая, Архангай аймгийн сумд 50.0 сая, Хөвсгөл аймгийн сум бүр 2.0-3.0 сая төгрөг эрсдэлийн сандаа байршуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин