Тусгаар тогтнолын одонгоор 10 хүнийг шагнажээ
2014-11-25

Монгол Улсад Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон Улс тунхагласны 90 жилийн ойн байрыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар нэр бүхий 10 хүнийг Тусгаар Тогтнолын одонгоор шагнасан юм. Монгол Ардын Намын дээд шагнал болох Тусгаар Тогтнолын одонгоор МУ-ын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бадмаануямбуугийн Бат-Эрдэнэ, МУ-ын хөдөлмөрийн баатар, МАН-ын ахмад гишүүн Дэмбэрэлийн Дамдинсүрэн, Шаравын Галсан, МАН-ын ахмад гишүүн Дэлэгийн Цэвэлдорж, Шадар сайд асан Бадрахын Шаравсамбуу, Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд асан Цэдэн-Ишийн Намсрай, Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга асан Бадарчийн Түмэнхишиг, Ардын Их хурлын депутат асан Ядамжавын Цэнджав, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Нямын Сумъяа, Дархан-Уул аймгийн 16 дугаар үүрийн ахмад Лхамсүрэнгийн Балган нарыг шагнасан байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
nam uuriinhuu shagnalaar heniigee shagnah chamd yamar hamaa bn aa mal mine
2014-11-26
zochin:
er ni turuus shagnahaas bish nam, yaam, alban baiguulaga shagnana gedeg yum baih yosgui.
2014-11-25