“Цахим банкны аян”-ы идэвхтэй харилцагчид тодорлоо
2014-11-27

Иргэд харилцагчдынхаа цагийг хэмнэх зорилгоор орон даяар эхлүүлсэн ХААН Банкны “Цахим банкны аян”-ы 5 дахь удаагийн идэвхтэй хэрэглэгч харилцагчидаа тодрууллаа.

11-р сарын 08-21-ний хооронд “Мобайл банк”, “Ухаалаг банк”, “Телефон банк”, “Интернэт банк”-ыг хамгийн идэвхтэй хэрэглэсэн харилцагчидаар Д.Баттөгс, Х.Мөнгөнсувд, У.Энхболд, Б.Ганбаатар нар  тодорсон байна.

1

Банкны үйлчилгээг хялбараар авах боломжтой Цахим банкны үйлчилгээг харилцагчдад таниулах, хэрэглэж заншихад нь туслах  зорилготой “Цахим банкны аян”-ы хүрээнд 14 хоног тутам Цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн идэвхтэй хэрэглэдэг харилцагчидаа тодруулж, Төв Банкны байрандаа хүлээн авч, талархал илэрхийлэн гарын бэлэг гардууллаа.

1

Банкны төлөөллүүд идэвхтэй хэрэглэгч харилцагчидтай уулзаж, шинэ дэвшилтэт техник технологид суурилсан Цахим банкны хэрэглээний талаар харилцагчдынхаа санал хүсэлтийг сонсож, харилцан ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо. ХААН Банкны “Цахим банкны аян”-ы хүрээнд олон харилцагчид цахим үйлчилгээнд бүртгүүлж, банкыг зорих цагаа хэмнэн цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээний давуу тал, ашиг тусыг нь мэдэрсээр байна.

1

Харилцагч та ХААН Банкны өөрт ойр байрлах салбарт хандан “Цахим банк”-ны үйлчилгээнд бүртгүүлж банкинд ирэх цагаа хэмнэх боломжтой гэдгийг дуулгаж байна.

1

Ажил хэрэгч харилцагч таны сонголт - Цаг хэмнэх Цахим банк

Shuud.mn
Сонин хачин