Их мастер Б.Мөнгөнтуул оны “Шилдэг тамирчин” боллоо
2011-12-26

Монголын оюутны спортын холбооноос энэ оны шилдэг тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг баг сургуулийг өнөөдөр тодруулж шагналыг нь гардуулан өглөө. Энэ оны шилдэг тамирчнаар Их мастер Б.Мөнгөнтуул, буудлагын ОУХМ Н.Баяраа нар шалгарсан бол шилдэг дасгалжуулагчаар буудлагын шигшээ багийн дасгалжуулагч С.Адилбиш, шилдэг баг сургуулиар ШУТИС-ийн баг тодорлоо. Өнгөрсөн 8-р сард урд хөршийн Шиньжинь хотноо болсон Дэлхийн оюутны спортын зуны 26-р их наадмын шатрын төрөлд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн амжилтаар их мастер Б.Мөнгөнтуул 2011 оны “Шилдэг тамирчин” боллоо. Тэрээр энэ наадмад оролцсон 30 орны 63 эмэгтэй шатарчдаас 6,5 оноо авч ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэхдээ 9 өрөг тоглон 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдон хүчтэй их мастеруудыг ардаа орхин өндөр амжилт үзүүлсэн. Мөн эрэгтэй шилдэг тамирчнаар буудлагын ОУХМ Н.Баяраа шалгарлаа. Тэрээр дэлхийн оюутны спортын их наадмын буудлагын спортын урт бууны багийн төрөлд 1769 оноогоор мөнгөн медаль хүртэн оны шилдэг эрэгтэй тамирчнаар тодорлоо. Түүний багийнхан урт бууны 50 метрийн хэвтээ байдлаас 60 сум буудах төрөлд 19 орны 57 тамирчдтай ОУХМ Д.Бишрэл, Д.Ганзориг нарын хамт өрсөлдөн 594 оноо авсан юм. Хятадад болсон энэ наадамд урт бууны эрэгтэй, эмэгтэй багийг буудлагын шигшээ багийн дасгалжуулагч С.Адилбиш дасгалжуулсан. Түүний дасгалжуулсан эрэгтэй, эмэгтэй баг тамирчид өндөр амжилттай оролцсон. Ингээд тэрээр 2011 оны шилдэг дасгалжуулагч боллоо. Энэ оны хавар дотооддоо спортын 10 төрлөөр 50 их дээд сургуулийн 8000 оюутан тамирчид өрсөлдөж үндэсний аваргууд тодорсон байгаа. Ингээд эндээс шалгарсан тамирчдаас бүрдүүлсэн багийн 160 тамирчин урд хөршид спортын их наадамд оролцсон юм. Дотоодын үндэсний тэмцээнийг БСШУЯ, МОСХ, БТСГ, МОХ хамтран зохион байгуулсан юм.  А.Алт
Shuud.mn
Сонин хачин
Duudee ochnoon olon goe amjiltuud gargaad MONGOL ULSIN GABYAT TAMIRCHIN khurdan bolooroi gej erooe.KH.Erdenedorj.
2011-12-28
Магтаж баярламаар сайхан. Санасан бүхэн нь биелэж явах болтугай.
2011-12-26
Гайхалтай Монголын сор
2011-12-26
Munguntuul delhiin avraga bolooroi!!
2011-12-26