Алессандра Амбросио: Би үзэсгэлэнтэй гэдгээ мэднэ
2014-12-06

Хэдхэн хоногийн өмнө Их Британийн нийслэл Лондон хотноо 2014 оны “Victoria Secret’s” загварын шоу зохион байгуулагдсан билээ. Тус  шоуны хамгийн үнэтэй дотуур хувцсыг Бразилийн супер модель, сахиусан тэнгэр Алессандра Амбросио болон Адрина Лима нар өмссөн билээ. Алессандра шоуны дараа Британийн “mirror.uk.com сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.  

 v

-Та үнэхээр үзэсгэлэнтэй юм аа?

-Баярлалаа.  Би үзэсгэлэнтэй гэдгээ мэднэ. /Инээв/

g

-2014 оны Victoria Secret’s” загварын шоуны үеэр та гайхалтай, төгс харагдаж байсныг онцлох нь зүйтэй байх.  Та хэд дэх жилдээ энэ шоунд оролцож байна?

-2007 оноос хойш. 2012 оны “Victoria Secret’s” шоунд оролцож чадаагүй. Жирэмсэн байсан учир. Долоон жилийн турш Victoria Secret’s”-ийн үндсэн моделиор ажиллаж байна. Миний амьдралын хамгийн сайхан дурсамжууд энэ шоутай шууд холбоотой. Би “Victoria Secret’s”-ийн тайзан дээр гарах үедээ өөрийгөө жинхэнэ сахиусан тэнгэрээр төсөөлдөг. Ийм сайхан мэдрэмжийг гэр бүлээсээ ч авч чаддаггүй.

а

-Энэ удаагийн шоунд Адрина Лима та хоёр хамгийн үнэтэй дотуур хувцсыг өмсөж тайзан дээр алхсан?  

-Тиймээ. Бид хоёрын өмссөн “Охин тэнгэр” гэх дотуур хувцсыг нэгийг нь бүтээхэд хоёр сая ам.доллар зарцуулсан. 7-10 өрөөтэй байшин барих хэмжээний мөнгөөр ганц дотуур хувцас бүтээсэн. “Охин тэнгэр”-ийг өмсөөд хамгийн сайн найзтайгаа гар гараасаа хөтлөлцөөд тайзан дээр гарцгаасан.  Энэ мөчийг юутай ч зүйрлэшгүй. Он солигдох мөчтэй ойролцоо юм.

ө

-Олон нийт Адрина Лима та хоёрыг үргэлж харьцуулдаг. Энэ тухайд?

-Ямар утгаар нь харьцуулдаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Адрина бол гал. Түүний эрч хүчийг гүйцэх эмэгтэйг олох тун хэцүү.  Бид нэг нэгнээ таньдаг болоод 20 жил, нөхөрлөөд 10 жил болж байна. 1993 он байхаа Бразилд нэг загварын шоу зохион байгуулагдаж байсан юм. Шоуны төгсгөлд бид хоёр шалгарч байсан. Тэмцээний дараа Адрина надад кофе өгөөд “Өрсөлдөх сайхан байлаа шүү” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш энэ бүсгүй миний хувьд хүндтэй хүмүүсийн нэг болсон. Нэг цаг мөчид загварын ертөнцийн хаалгаар орж ирсэн болохоор хооронд нь харьцуулдаг байх.

ө

-Шоунд хэн ялсан юм бэ?

-Би ялсан. /Инээв/

 ө

-Та хоёр хүүхэдтэй байх аа?

-Тиймээ. Охин, хүү хоёртой.

ө

-Хэдэн настай вэ?

-Анжа охин минь тав, Ноа хүү минь хоёр настай.

ө

-Тийм үү. Таныг харахад хүүхэд төрүүлээгүй мэт харагдаж байна. Үнэхээр сайхан биетэй юм?

-Бид бие болон царайгаараа мөнгө олдог хүмүүс. Тиймээс биедээ анхаарал тавих нь зайлшгүй асуудал. Үнэнийг хэлэхэд хүүгээ төрүүлсний дараа өмнөх биеийн галбираа эргүүлэн авах гэж их хүч хөдөлмөр зарцуулсан. Хүүгээ хөхөөрөө хооллохыг хүссэн ч хангалттай шим тэжээл идэж чадахгүй байсан учир, хүүгээ угжаар хооллосон. Өмнөх жиндээ очихын тулд төрснийхөө дараа хоёр сар орчим хоолоо сойж, цэцэгт байцаа зэргээр гол зогоож байснаа санаж байна. Охидод хоолоо бүү сойгоорой гэж хэлмээр байна.

ө

-Шоунд оролцохоор явах үед хүүхдүүдийг тань хэн хардаг вэ?

-Нөхөр, ээж хоёр. Энэ хоёроос өөр хүнд хүүхдүүдээ орхиод явахаар сэтгэлд багтдаггүй юм.  Хүүхдүүд минь дэндүү жоохон байна. Тэдэнд ээжийн халамж хэрэгтэй байгааг сайн ойлгож буй ч мөрөөдөл, карьерээ одоохондоо орхиж чадахгүй нь.

ё

-Та ямар үед өөртөө итгэлтэй болдог вэ?

-“Victoria Secret’s”-ийн тайзан гарах үедээ итгэлтэй болдог.

ө

-Яагаад?

-Яагаад гэвэл би тайзан дээр хэрхэн алхахаа мэднэ. Харин бодит амьдрал дээр зоригтой байж чаддаггүй. Заримдаа буруу сонголт хийдэг.

ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
nobody:
tsarai ni zurag tv-eer l goe haragddag bh, bogino hultei urt tseejtei muuhai huuhen shd......ter zgr l aztai
2014-12-08
eregtei:
mongolchuud sexiin in medremjtei shyy baina banzaldana
2014-12-08
eregtei:
mongolchuud sexiin in medremjtei shyy baina banzaldana
2014-12-08
lola:
teneg yumnuud sex-s uur yum bodoh chadvargui.goo saihaniig uneleh chadvarguigee medej av!
2014-12-07
emegtei:
urt holtei busduichuud sex-iin medreljgui gedgiig medehed iluuedhgui
2014-12-07
gutshiimaa:
muusain moojnuud tengeriin elch muulnuu
2014-12-07
за тийм ээ:
энүүнээс өөр гоё модел зөндөө байхад энэ нэг хачин царцаа шиг биетэй хүүхнийг гоё гээд байхаар дургүй хүрэх юм. царай нь ч гэсэн байдаг л нэг, гоё юм юү ч байхгүй. бие бол бүр муухай, богинохоон хөл, уртаа цээж
2014-12-07
angel:
eo en shal teng bietei shde boginohon hultei muuhai urt tseejtei, eniig unetei model geed l unetei dotuur huwtsas umsuuleed baihaar bur gaihaad baihiin, adriana hed dahin iluu goe bietei, tsarai ni ch gesn shal hachin shde en alessandra
2014-12-07
mnbm:
nögöö huuhen n iluu
2014-12-06
kkkk-d:
ha ha. iim havtgai banz neg uzeh yumsan
2014-12-06
kkkkk:
havtgai banz baij yun uzesgelentei vee
2014-12-06