Кидман аавдаа зориулж хөшөө босгожээ
2014-12-07

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидманы дуу оруулсан “Paddington” хүүхэлдэйн кино Сидней хотноо өчигдөр нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд жүжигчин бүсгүй нөхөр Кейт Урбаны хамт оролцжээ. Тэрбээр хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ “Аавыгаа ямар их санаж байна гээч. Үгээр илэрхийлэхийн аргагүй” гэж хэлжээ. Жүжигчин бүсгүй аавынхаа гэгээн дурсгалд зориулж хөшөө босгосон тухайгаа хэвлэлийнхэнд ярьжээ.  Кидман “Охид минь дэндүү жоохон байхад аав минь өнгөрсөн. Нэг л өдөр тэд өөвөөгөө мартах болно. Би энэ бүхнээс айж байна. Аав охидыг минь аминаасаа илүү хайрлаж, хамгаалдаг байсан. Тиймээс л хөшөө босгохоор шийдсэн” гэжээ.

1

Энэхүү хөшөө Кидманы Нью Йоркт байрлах гэрийнх нь хашаанд байрладаг гэнэ. Гэрчүүдийн ярьснаар “Кидман өдөр бүр аавынхаа хөшөөнд цэцэг өргөж, 10-15 минут орчим ярилцдаг” гэжээ. Антони Кидман өнгөрсөн есдүгээр сарын 11-нд Сингапурт авто осолд орж амиа алдсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bid ingej aav eejiigee martahguin tuld yum hiisen biluu???ur huuhduudee usguuleed zarj zarj yavuulchihaad ingeh l yostoi gesen shig heev 1 bdag daana ch de.......
2014-12-08
хххххххх:
иймэрхүү хүмүүсийг дебил гэдэг байхаа
2014-12-07