Хилийн зурваст нэвтэрсэн иргэдийг саатуулжээ
2014-12-16

Дорнод аймгийн Халхгол сумын хилийн отрядын хариуцсан хэсгээр арванхоёрдугаар сарын 08-ны өдөр улсын хилээс найман км-т Портер маркийн автомашинтай гурван иргэн хилийн зурваст зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсныг хилчид илрүүлж Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Мөн арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн хилийн отрядын хариуцсан хэсгээр улсын хилээс 54 км-т нутгийн гүнд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй явж байсан хоёр иргэнийг хилчид саатуулахад тэдгээр иргэд нь ан хийх зорилгоор явсан болох нь тогтоогджээ.

Shuud.mn
Сонин хачин