Эдийн засгаа тогтворжуулахыг зөвлөжээ
2014-12-21

Дэлхийн банкнаас  манай улсын эдийн засгийн тойм шинжилгээг боловсруулан гаргажээ. Өндөр инфляци иргэдийн худалдан авах чадвар, улмаар эдийн засаг дахь нийт эрэлтэд сөргөөр нөлөөлөх замаар 2014 онд эдийн засгийн идэвхжил огцом саарахад нөлөөлсөн гэж үзсэн байна. Дэлхийн банкнаас гаргасан тайланд “Эдийн засгийн идэвхжил ийнхүү саарч байгаатай уялдан урсгал тэнцлийн алдагдал буурч байна. Нөгөө талаас эдийн засгийн идэвхжил саарснаар нь сүүлийн саруудад эрэлтийн гаралтай инфляцийн дарамт багасах хандлага ажиглагдаж байгаа ч бараа, бүтээгдэхүүний үнэ 2 оронтой тоогоор өссөн хэвээр байна.

ө

Өнгөрсөн 3 жилд ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэж байсан урсгал тэнцлийн алдагдал энэ онд 11 хувь болж буурах урьдчилсан төлөв ажиглагдаж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэхгүй хэвээр байгаа нь төлбөрийн тэнцлийн он дамжсан хүндрэл ойрын хугацаанд үргэлжлэх нөхцлийг бий болгож байна.

Ийнхүү хөрөнгийн дотогшлох урсгал төдийлөн сэргэхгүй байгаа орчинд төлбөрийн тэнцлийн өндөр алдагдал ирэх 2015 онд дотоод эдийн засгийн идэвхжил түүн дотроо уул, уурхайн бус салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр байгаа нь анхаарал татаж байна” гэжээ.

ө

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон “Бодлого боловсруулагчдын зүгээс Монголын эдийн засгийг тогтворжуулах оновчтой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь амаргүй, цаг хугацаа шаардана. Гэсэн хэдий ч цаашдаа тодорхой бус байдлыг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээхэд чухал нөлөөтэй байх болно” гэжээ. Мөн Дэлхийн банкны зүгээс Төвбанк мөнгөний хумих бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, эдийн засагт мөнгө шууд байдлаар нэмж нийлүүлэхээс аль болох зайлсхийх, түүнчлэн банкны салбарт учирч болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг үргэлжлүүлэн чангатгах шаардлагатайг зөвлөж байна.

ө

Түүнчлэн Засгийн газар төсвийн орлогыг өмнөх жилүүдээс илүү бодитой төлөвлөж, дунд хугацааны төсвийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах замаар төсвийн алдагдлыг төсвийн тогтвортой байдлын хуулийн хязгаарт авчрахыг зөвлөж байна. Ялангуяа, Монгол улсын Засгийн газар 1.08 тэрбум ам.долларын гадаад өр, зээлийн төлбөрийг 2017-18 онуудад хийхээр хүлээгдэж байгаа бөгөөд уг төлбөрийг хэрхэн эргэн төлөх, санхүүжүүлэх талаар одооноос онцгой анхаарал хандуулах шаардлагатай  гэсэн байна.

ө

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
nergui:
ydaj mngoloo bodoosoi
2014-12-22
иргэн:
мэдээжийн зүйлс зөвлөсөн гэдэг нь үнэн. гэхдээ монголын авилгач улс төрчдийн хийхийг хүсэхгүй байгаа зүйлсийг зөвлөсөн байна.хүний үгийг сонсож сурах хэрэгтэй.
2014-12-22
хангай :
мэдээжийн юм, захын чавганц мэдэх юм зөвлөсөн байна ш дээ.
2014-12-21