Өнгөт арьст хүү цагдаад буудуулав
2014-12-25

Америкт дахин нэг өнгөт арьст хүү амиа алджээ. Өчигдөр 14.00 цагийн үед Миссури мужийн Сент Луис хотын цагдаагийн ажилтан, 18 настай Антонио Мартин гэх хүүг буудаж, аминд нь хүрчээ. Гэрчүүдийн ярьснаар “Амиа алдсан хүүг супермаркетаас гүйж гарах үед цагдаагийн ажилтан Ж гэгч ардаас нь буудсан” гэжээ. Цагдаа “Хүүг хулгай хийгээд дэлгүүрээс гүйж гарсан гэж бодсон. Би сануулга өгч нэг удаа агаарт хий буудсан” гэж хэлжээ. Хүүгийн аминд хүрсэн цагдааг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

“Ройтерс” агентлаг “Антонио Мартин амиа алдсан газраас холгүй хэд хэдэн газарт эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Жагсагчид хүүгийн аминд хүрсэн цагдаагийн ажилтны мэдээллийг нийтэд ил болгохыг шаардаж буй. Энэхүү жагсаалд ойролцоогоор 600 гаруй хүн оролцож байна” гэж мэдээлжээ.

Миссури мужийн Фергюсон хотын оршин суугчид Майкл Браун хүүг буудан хороосон цагдаагийн ажилтан Даррен Уилсонг шийтгэхийг өнөөдрийг хүртэл шаардсаар байгаа юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголчуудаа америк, орос, хятад, европ гэсэн болгон зөв байх албагүй шүү, үүнийг бид сайн ойлгох хэрэгтэй, бид илүү уужим ухаантай шүү дээ
2014-12-25
irgen:
usa tsagdaa nar dandaa aluurchid bdag ymuu haa* ym beee.
2014-12-25