Оны гэнэтийн бэлэг
2014-12-25

2010 оноос хойш Афганистанд үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын явган цэрэг Патрик Конуэллны гэр бүлийнхэндээ барьсан гэнэтийн бэлгийг “ELLE” сэтгүүл “оны гэнэтийн бэлэг”-ээр тодруулжээ. Энэ оны төгсгөлд АНУ-ын цэргүүд Афганистаныг орхин гарах юм. Цэрэг залуу өнгөрсөн амралтын өдөр үүргээ гүйцэтгээд эх орондоо иржээ. Тэрбээр хэсэг хугацаанд эмчилгээ хийлгээд өчигдөр гэртээ харьсан байна. “ELLE” сэтгүүлд бичсэнээр “Патрик Конуэлл гэрийнхээ том өрөөнд байрлуусан цаасан хайрцагт 12 цагийн турш нуугдсан. Гэр бүлийнхэн нь өглөөний мөргөлөө үйлдэхээр том өрөөндөө цугларах үед Патрик үсрэн гарч ирсэн” гэжээ. Конуэллийн ээж Кристан Эн “Хүү минь гэртээ ирсэн нь жинхэнэ гэнэтийн бэлэг байлаа” гэж ярьжээ.

а

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
баяр:
үүнээс өөр гайхамшигтай гэнэтийн бэлэг юу байхав, хүү нь ээждээ гэр бүлдээ эсэн мэнд ирнээ гэдэг...
2014-12-25