Баярын үеэр илүүдэл жинд бүү бууж өг
2014-12-25

Хэт их идэхээс сэргийлэх 12 зөвлөмж

Шинэ жил, цагаан сар гэх мэт олон өдөр үргэлжилсэн баяр, амралтын өдрүүдээр ихэнх хүмүүс жин нэмэх хандлагатай байдаг. Тэгвэл Herbalife-ийн Хүнс тэжээлийн мэргэжилтэн, зөвлөх Сюзан Бовермэний бичсэн “Баярын өдрүүдэд хоолоо хэтрүүлэхээс сэргийлэх 12 зөвлөгөө”-г та бүхэн хүргье

ө

Баярын өдрүүдээр жин нэмэх нь “зайлшгүй хэрэг” гэж та бодож магадгүй юм. Бүтэн сарын турш тасралтгүй үдэшлэг, гэр бүлийн цугларалт, жилд ганц удаа болдог тэмдэглэлт баярын хоол унд бялхаж байх болохоор “энэ үеэр хэдэн кг жин нэмдэггүй хүн гэж хаанаас байх билээ?” хэмээн бодож болох юм. Заавал жин нэмэх ёстой биш ч хүмүүс үүнийг байх ёстой мэт үздэг. Ингэж бодох нь танд ихээхэн бэрхшээл учруулна шүү дээ. Хэрэв энэ үеэр заавал жин нэмж таарна гэж хатуу итгэвэл, үүнээс сэргийлэх тухайд дорвитой зүйл хийж чадахгүйд хүрч мэднэ.

а

Баярын өдрүүдэд маш амархан жин нэмдэгийн учир юу вэ?

Энэ үед жингээ барих нь амархан гэж хэлэхгүй, харин идэж ууж байгаа зүйлээ хянана гэдэг маш том сорилтюм. Ердийнхөөс их хэмжээний хоол унд идэхээс аргагүй байдалдолон удаа (удаан хугацааны турш шүү) орох нь таны тэвчээрийг алхам тутам аргагүй сорьдог шүү дээ.  Ердийн үед бол танд ганц нэг удаа л хэт их идэх үе тохиолдох байх. Сэтгэл санааны хямралд автсан үедээ эсвэл амралтын өдрөөр их хоол идэж магадгүй. Жилд ганц хоёрхон удаа тохиох ийм үеийг та зөв зохицуулчихаж дөнгөнө. Гэтэл баярын үеэр бол хэтрүүлж идэх тохиолдол ганц хоёроор тогтохгүй. Үнэн хэрэгтээ, хэтрүүлж идэхэд хүргэдэг зарим нөхцөл байдлыг жагсаагаад үзвэл тэдгээр бүгд баярын үетэй давхцаж байдаг бөгөөд хэдэн долоо хоногоор үргэлжлэх ч бий. Эндээс харахад бид баярын үеэр л хамгийн их жин нэмдэг ажээ.



аБаярын өдрүүдээр биеийн жин тийм ч их нэмэгддэггүй (бас хасагддаггүй)

Нийтэд түгээмэл мэдээлсэн нэгэн судалгаагаар1 арваннэгдүгээр сарын сүүлээс шинэ оны эхний сар эхлэх хүртэл 6 долоо хоног орчим үргэлжлэх баярын амралын үеэр дундаж Aмерик хүн ердөө 1 фунт (хагас килограм) жин нэмдэг болохыг тогтоосон байна. Одоо харин нэг таагүй мэдээ дуулгахад, уг судалгаагаар баярын амралтыг илүү жинтэй угтсан хүмүүс баярын үеэр илүү их буюу 5 фунт орчим (2.3 kг) жин нэмдэг ажээ.Мөнбаярын үеэр нэмсэн жин, ганцхан фунт төдий нэмсэн байлаа ч тэр жин буурахгүй үлдэх хандлагатай ажээ. Жилээс жилд ганц фунт нэмсээр байгаад нэг л мэдэхэд таргалалт хэмээх аюул хаяанд ирэх вий.

а

Баярын өдрүүдэд хоолоо хэтрүүлэн идэх шалтгаан болон сэргийлэх 12 зөвлөгөөг хүргэж байна.

Удах тусам их иддэг. Баярын үеэр нэгнийдээ зочилж, ширээ тойрч суугаад яаралгүй удаан сууж хооллох хандлагатай байдаг.Гэтэл зоогийн ширээний ард удах тусам их иддэг ажээ. Та өөрөө ч анзааралгүй төмс халбагадаж, хоёр дахь зүсэм бялууг амандаа хийнэ. Хооллож дууссаны дохио болгож тавгаа гал тогооны өрөөнд оруулж тавиад, амандаа гаа хийгээрэй.

а

Хүмүүстэй хамт хооллох үед их иддэг. Хүмүүстэй хамт хооллох үед хоол идэх хугацаа илүү урт байх хандлагатай байдаг.Тэнд байгаа хүмүүс хоолноос арвин хэмжээгээр авч идэж байгаа нь танд нөлөөлж улмаар та ч бас өөрөө тэднийг дуурайдаг. Бусдаас түрүүлж хоолоо таваглаж авах нь зарим тохиолдолд тустай байдаг бөгөөд энэ үед та бусдын хоолны хэмжээг харахгүйгээр хоолноос өөртөө тааруулж хийж авч болно.

а

Согтууруулах ундаа хэрэглэх нь их идэхэд хүргэдэг. Ганц хоёр хундага согтууруулах удаа ууснаар сэрэмж суларч, “баяр юм чинь болохгүй нь юу байх вэ!” гэсэн хандлага үүсдэг.Үүнээс сэргийлэх арга бол хэр хэмжээний согтууруулах ундаа уухаа төлөвлөж, тэр хэмжээг барьж, оронд нь илчлэг багатай ундаа уух гэх мэт арга хэрэглэж болно.

а

Олон төрлийн хоол харахаар их иддэг.Тавган дээр олон төрлийн хоол байх тусам их идэх талтай. Тэнд байх хоол зууш бүр өөр өөр амттай тул тэр бүгдээс уйдалгүй амссаар байдаг. Энэ үед та сонгож идэж байгаа хоолныхоо тоог хязгаарлах эсвэл төрөл бүрээс нь амсаж үзэхийг хүсч байгаа бол маш бага хэмжээгээр авч идэх нь зүйтэй.

а

Найз нөхөд, гэр бүлийнхний шахалтаар их идэхэд хүрдэг. Жилийн аль ч үед баярын үеийнх шиг хоолоор хүчтэй шахдаггүй. Хамаатнууд онцгой сайхан хоол унд бэлтгэж, та ч түүнээс нь идэхгүй (эсвэл хэт их идвэл) бол тэд гомдоно гэж бодоод идэж уухаас цааргалдаггүй. Та өгсөн хоолноос нь бага хэмжээгээр авч идэх буюу “Зай байсан бол идмээр л байна, дараа иднэ” хэмээн хэлж эвтэйхэн өнгөрөөж болох юм.

а

Ердийн хэмнэлээсээ хөндийрөх нь их идэхэд хүргэнэ. Амралтын өдрөөр их иддэг нэг гол шалтгаан нь хүмүүс ердийн өдөр тутмын хэмнэлээсээ түр зуур холдсонтой холбоотой юм. Баярын амралт нь долоо хоногийн амралтын өдрүүдтэй адилхан бөгөөд гэм нь бүтэн сар үргэлжилдэг. Баяр ёслол, цугларалтанд очих байлаа ч хоол бүрээс амсах болно.Тиймээс арга хэмжээнд очоогүй үедээ ердийн хэмжээгээ баримталж, дасгал хөдөлгөөнөө тогтмол хийх хэрэгтэй.

а

Гэрээсээ өөр газар их идэх хандлагатай байдаг. Гэрээсээ өөр газар та тухайн хоолны хэмжээ, орц найрлагыг хянах хэцүү тул ердийнхөөс илүү их илчлэгтэй хоол идэх хандлагатай байдаг. Баярын хоол унд ихэвчлэн арвин хэмжээтэй, илчлэгтэй байх тул танд тодорхой стратеги хэрэгтэй. Илчлэг ихтэй хоолноос аль болох бага хэмжээгээр идэж, авах ёстой илчлэгийн хэмжээг тань хэтрүүлэхээргүй ногоо, ногоон салат зэргээс ахиухан идээрэй. Тавгаа дүүргэж авах хүслээ хязгаарлаж, боломжтой бол жижиг таваг сонгож, хоолны хэмжээгээ хянаарай.

а

Сэтгэлийн хямралаас үүдэн их идэх. Баяр зугаатай ч бас стресс үүсгэдэг. Хэрэв та стресст орсон үедээ их идэх хандлагатай бол өөрийгөө тайвшруулах өөр арга бодож олохыг бодоорой. Өөртөө чөлөө олгож, хэт их ачаалалгүй байж, сэтгэлийн хямралаас гарах хамгийн сайн арга болох дасгал хөдөлгөөн хийх цаг гаргах хэрэгтэй. Стресст орсон үедээ хоол руу хандахын оронд аяга цай уух, найзтайгаа ярих, гадуур алхах, хэдэн минут бясалгах гэх мэт аргуудыг хэрэглээрэй.

а

Гэрийн маягаар хооллох нь их идэхэд хүргэдэг. Баярын хоол ундыг ширээн дээр өрж тавьсан нь хэтрүүлж идэх шалтгаан болдог.Нэмж хоёр дахь удаа (гурав дахь удаа…) авч идсээр нэг л мэдэхэд их идчихдэг. Хорхой хүргээд байгаа хоолтой тавгийг ширээний эсрэг талруу, нүдэнд харагдахгүй хэсэгт аваачаад тавьчих.

а

Том савтай хоолноос өөртөө хийж авах нь их идэхэд хүргэнэ. Зан байдлын сэтгэлзүйн судалгаагаар бид том савтай хоолноос (жижиг савтай хоолтой харьцуулахад) илүү хэмжээгээр аягалж авдаг болохыг тогтоосон байна. Баярын зоог идээ ихэвчлэн том хэмжээтэй, ахиухан хийж аваад байхад ч дундрахааргүй их овоолсон байдаг шүү дээ. Идэх ёстой хэмжээгээ байнга санаж, тэр хэмжээнээс хэтрүүлэхгүй идэхийг хичээгээрэй.

а

Буфет буюу өөрөө өөртөө үйлчлэх байдлаар зассан зоог нь их идэхэд хүргэдэг. Буфет бол их идэх хүслийн галыг өдөөдөг “жинхэнэ салхи” бөгөөд олон төрлийн хоол унд арвин ихээр өрсөн байх ба хэдэн ч удаа нэмж идэж болох бөгөөд ихэнх хоол ундыг нь яаж бэлтгэсэн болохыг та мэдэхгүй.Хоолноос авч идэхээсээ өмнө тэнд байх хоол ундыг сайн хараад алинаас нь идэхээ шийд. Илчлэг багатай зуушаар тавгаа дүүргээд, илчлэг ихтэй хоолноос бага хэмжээгээр аваарай. Боломжтой бол хоол руу харахгүй сууж байгаад идвэл бүүр сайн. Нүдэнд харагдаагүй зүйл санаанд ордоггүй гэдэг шүү дээ.

а

Хоол унд хэт их байх үед их иддэг. Баярын үеэр хаана ч очсон хоол унд өрөөстөй байдгийг анзаарч үзсэн үү? Ажлын завсарлагааны өрөөнд байх амттан, банкинд ороход харилцагчдад зориулж тавганд чихэр хийж тавьсан байх, хаалган дээр тань гэнэт сагстай бэлэг авчирч орхих гэх мэтээр хаа сайгүй сайхан амттан тааралдаж, жилийн аль ч үетэй харьцуулахад хоол унд идэх хүсэл энэ л үед хамгийн их төрдөг. Энэ их хоол ундтай тааралдах боломжийг хязгаарлах хэцүү ч тэдгээрт хандах хандлагаа өөрчилж болно. Хөөрч хэт идэхийн оронд түр азнаад “би үүнийг иднэ гэж бодсон билүү?” хэмээн асуугаарай. Иднэ гэж бодоогүй бол, үүнийг харахаасаа өмнө идэхийг хүсээгүй байсан бол, үүнийг гарч авч идэхээр завдаж байгаагүй бол идэхгүй байсан нь дээр билээ.

Shuud.mn
Сонин хачин