Нөөцийн өвс, тэжээлийг малчдад худалдана
2011-01-26

Мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаа учир орон нутаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалж байгаа өвс, тэжээлийг улсын нөөцөд бэлтгэсэн үнээр нь худалдахыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Мөн Улсын нөөцөөс Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 2 ширхэг дизель станц олгож, энэ оны 2 дугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав. Өвөрхангай аймаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах шаардлагатай 600 тн өвсийг тээвэрлэн хүргэхэд зориулж 56 сая, Улсын нөөцөөс олгох дизель станцыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 60 сая, нийт 116 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт  олгохоор тогтлоо. Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин