Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ
2015-01-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас товч тодрууллаа.

ш

- Монгол Улсын Ерөнхийлөгч ойрын үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөсөн үү?

-Тэгсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг. Энэ бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөөд байна.

х

-Ерөнхийлөгч ямар сэдвээр үг хэлэх бол?

-Дээр хэллээ шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд улс орны дотоод, гадаад байдлын чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болдог. Тэгэхээр чухал сэдвийг хөндөж ярина гэж ойлгож болно.

Shuud.mn
Сонин хачин
ерөнхийлөгч ц.элбэгдорж танаа:
химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан үндэсний хороо, уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөл, био аюулгүй байдлыг хангах үндэсний хороог татан буулгаснаар нүб-ын өмнө үүргээсээ монгол улс ухарлаа
2015-01-06