Ханхүү мэдэгдэл хийлээ
2015-01-07

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Эндрюг АНУ-ын Флоради мужийн оршин суугч Виржина Роберт гэх бүсгүй шүүхэд өгсөн юм. Тэрбээр “2001 онд 17 настай байхад нь ханхүү бэлгийн харьцаанд орохыг шаардаж, сэтгэл зүйн дарамтад оруулж байсан” хэмээн ярьсан юм. Энэхүү мэдэгдлийн дараа ханхүү дээрх эмэгтэйг танихгүй, ганц ч удаа уулзаж байгаагүй гэсэн юм. Харин бүсгүй өчигдөр твиттертээ ханхүүтэй хамтдаа авахуулсан зургаа байршуулж “Ханхүү худлаа ярихаа боль” гэж жиргэжээ. Энэ тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Ханхүү бүсгүйг таньдаг нь ил болсны дараа тайлбар хийжээ. Тэрбээр “2001 оны эхээр түүнтэй уулзаж байсан. Бид зөвхөн хоол идсэн. Виржина тэр үед өөрийгөө насанд хүрсэн гэж ярьж байсныг санаж байна” гэж хэлжээ.

Виржина Роберт өмнө нь хэлэхдээ АНУ-ын тэрбумтан Жеффри Эпштейн өөрийг зуучилж, ханхүүтэй уулзсан гэсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
нараа:
энэ * юм байна шүү дээ. 17-той байж зуучаар хүнтэй уулзана гэдэг чинь *ы зам байна.
2015-01-07
md-2015:
энэ хүүхэнд мөнгө хэрэгтэй болж дээ!!!!!!
2015-01-07
zochin:
ene hanhuu ch estoi dongoj l hamt hool idsen shinjtei baina.hoorhii.
2015-01-07