Г.Шийлэгдамба: С вирусын эмийг оруулж ирнэ
2015-01-07

Манай улсад 400 мянга  орчим хүн элэгний С вирусээр өвчилсөн гэх мэдээлэл бий. Эдгээр хүмүүсийн амь насанд заналхийлсэн энэхүү өвчнийг бүрэн эмчлэх эм өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй байсан юм. Тэгвэл Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба эмийн шинэчилсэн журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

a

Тэрбээр хэлэхдээ “Элэгний С вирусын тухайд 10-15 жилийн дараа элэгний хатуурал хавдар болж тухайн өвчнөөр өвчилсөн хүний амийг авч оддог. Энэ өвчнөөр өвчлөгсөд жилээс жилд нэмэгдэж байгаа. Тухайлбал 2013 оны байдлаар 20-оос дээш насны хүмүүст судалгаа хийхэд тэдгээр хүмүүсийн 10.7 хувь нь уг вирусээр өвчилсөн байсан.

a

Өмнө нь мөрдөгдөж байсан эмийн бүртгэлийн журмаар шинээр эм бүртгэхдээ хоёр жил хүртэл хугацаагаар судлаж байж бүртгэдэг байсан. Тэгвэл уг журмын шинэчилсэн найруулгаар Эмийн хяналтын хатуу зохицуулалттай Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд оруулж ирэхээр болж байна. Ингэснээр 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн бүртгэлд дээрх эм бүртгэгдэх юм. Уг эмийн талаар товч мэдээлэл өгөхөд АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх Sovaldi /Софосбувир/ 400мг шахмал эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлэсэн болно.

a

Монгол Улсын эмийн бүртгэлийн өмнө нь мөрдөж байсан журмаар Монгол Улсад шинээр бүртгэгдэх эмийг заавал гурван улсад бүртгэгдсэн, тухайн улсынхаа бүртгэлд бүртгэгдээд гурваас доошгүй жил хэрэглэгдсэн байх ёстой гэж тусгасан байжээ. Гэтэл 2009 онд Женевт хуралдсан эмийн зохицуулалтын байгууллагын зөвлөмжөөр эмийн хатуу зохицуулалттай Европын холбооны орнууд олон Америк, Япон, Солонгос, Канад зэрэг орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг хөгжиж байгаа орнууд шууд бүртгэнэ гэсэн журам гарсан аж. Энэхүү журмын дагуу эмийн бүртгэлийн журмандаа манай улс нэмэлт өөрчлөлт оруулснаар Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд бүртгэх боломж нээгдэж байгаа юм байна.

a

Уг эмийг Эм бүртгэлийн эрх бүхий байгууллагууд С вирусын эмийг хяналттайгаар оруулж ирнэ. Нийлүүлэгч байгууллагын албан мэдээлэлд хамгийн хямд үнээр Монгол Улсад нийлүүлэх боломжтойгоо мэдэгдсэн. Яг нарийн үнэ нь гараагүй байна. Бид зөвхөн журмын зохицуулалтаа хийж байгаа. Эм хоорондоо нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд үнийг эцсийн байдлаар тогтооно. Гэхдээ бид бусад улс, оронд борлуулж байгаагаас хамгийн хямдаар авна. 900 ам.доллар гэдэг нь гурван сар, 1800 ам.доллар нь зургаан сар уух эмийн үнэ юм” гэв.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene emiig hamgiin dood uneer chanartai baiguullagaas yaaraltai oruulj ireh heregtei. mongold c viruste heden zuun myangan hun bii shuu ted bugd eniig huleej baigaa!
2015-01-08
эм хадгалах тэвэрлэлт:
оруулж ирж байгаа нь сайн байна. хамгийн гол нь хадгалалт, тээвэрлэлт гэдэг юу юунаас ч чухал зүйл! эм гэдэг нэг талдаа тустай ч нөгөө талдаа хор! буруу хадгалаж, тээвэрлсэн, хадгалалтын журмыг сахиагүй бол хүн алах зэвсэг л гэсэн үг! адгын наад зах нь хадгалалтын темратур их чухал гэдэгийг сануулж байна. тэгээд хариуцлага-аа ухамсарлаарай гэж хүсье!
2015-01-08
ррррррррррррррр:
наад эм чинь байсан байгаагүй монгол улс болоод л ирсэн юм,энэ эмийг сурталчилаад байгаа бүлэг нөхдүүдийн амархан мөнгө олох бизнес гэдэгийг бүгд л тэнэг биш мэдэж байгаа ш дээ,энэ эмийг байнга сурталчилж тв ээр ярилцлага нэртэй захиалгат нэвтрүүлэг хийгээд яваад байгаа нэг их олон цол гуншинтай наранбаатар гэгчийн хэн болох,хэрхэн баяжсан,охин дүүгийн нь нөхөр америк хүргэнтэйгээ нийлж ямар гэгч бизнес эрхэлдэг,муис төгсөөд америкт гадны ямар хөрөнгөөр суралцсан,одоо цаад нууц эзэд нь хэн болох гэх мэт олон асуудал байгаа шүү,
2015-01-08
zochin:
uu yynees uur ajil alga uu, amarsaihanii zahias uu boli doo
2015-01-07
chinzorig:
болж байна 2 дахь үеийн софосбувир harmoni г бас бүртгээрэй эдгээр эмийг герман канад израйл америк т зараад эхэлсэн удахгүй солонгосоос авч болно 12-24 долоо хоногт 96% дээш үр дүнтэй гаж нөлөөгүй , интерферон 50% гаж нөлөөтэй хэвтэж эмчлүүлдэг гадаадад очиж эмчлүүлдэг зардал ихтэй шүү сайдаа
2015-01-07
kkkkk:
ene neg hachin amitan.yavj bga ene ter ni yag huuhen shig.
2015-01-07
батдорж:
урьд сайд хийгээд олигтой юм хийгээгуй улс орон огт урагш ахиагуй байхад дахиад сайд болсон хунээс ямарч амжилт гарахгуй ийм урьд сайд хийж ямарч ур дунд хурээгуй энсайхан,хурэлсух, баярцогт . эрдэнээ шийлэгдамба нар юуч хийж чадахгуй гэдгийг баталж байна
2015-01-07
дорж:
энэ эмийг буйрай орний ард иргэд дээр туршиж узэх гэж байгаа байх олон улсийн фармакологийн нийгэмлэгээс анхааруулж байдаг юм , юуч мэлэхгуй байж ийм зуйлээр тоголоод хэрэггуй хуучин сайд нь гадарлаад татгалзаад байсан
2015-01-07
zochin:
ugiin daichin daa shiileg and mini odoo naad salbart chini uhrah araa baihgui uzuuleed og eruul mendiin yamiig edee beernees ni salgasan bain lee edee beernees salsan bie ilaarshina..ard tumen huleej bgaa
2015-01-07
bribe:
ene bol zugeer l tom business, eusa iin tom companyd ashigtai, yadarsan uvchtei huneer mungu ungaah zavaan arga. congratulation for successful bribing the mongolian government!
2015-01-07
зочин:
дэд сайд амарсанаа гээд тэнэг юм наад эмнээс чинь ашиг унагаах гээд байгаа, гэж удвал сайд хэлж байсан, тэр луйварчинг хол байлгаарай, энэ олон ядарсан өвчтэй хүнээр бизнес хийх гээд байдаг, сайд байх ууууууу
2015-01-07
talarhal:
shiilegdamba saidad bayarlalaa.naad emee khurdan oruulj irj zovson ard tumendee tusalana uu!!!
2015-01-07
зочин:
валютийн хомсдолтой байхад бас нэг идэж уух арга байна тур хулээж бай урьд болоодл байсан
2015-01-07
bitgii maltaad bai uher :
ugaasaa huglitei ornuud buurai ornuudad shine emee turshdag shuu dee umnuh jurmiig tenegtee tegj olon jil ajiglalt hiigeegui yum sh dee mash ih bodson ayulgui sain juram bsan yumaa odoo turshiltiin tuulai boltsgoo dooo
2015-01-07
bayarlalaa:
shiilegdamba saidad bayarlalaa.naad emee khurdan oruulj irj zovson ard tumendee tusalana uu!!!
2015-01-07
bayarlav:
zuv sh dee sain bna aa olon khumuus khuleej bgaa ar ger ni c viruseer uvdsun myanga myangan khumuusd taalgdakh medee bna. amjilt khusie shine saidddaa
2015-01-07
шинэ үе -шинэ хүчний холбоо:
сайн байна. ингээд олонд тустай ажил хийгээдбайвал зөв ш дээ .олон хүмүүс дэмжинэ.үгүй ядахдаа худал үнэн буудаад байхгүй ш дээ.бие даасан хэн бэ гэдгээ харуулсан байдлаар ажлаа хийгээд улс төржих газар цаг үеээ зөв мэдрэд яваад байх хэрэгтэй.вирусын эсрэг эм олон хүнд хэрэг болно.олон хүн эдгэрнэ дээр нь өвчтэй хүмүүс сэтгэлийн тэнхээтэй: өвдөж болох бүхэн чинь өвдөж өчнөөн хэсэг болох гэж байгаа юм шиг байсан ч тэсээд л байх хэрэгтэй.сэхсэн ч үнсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэх хэрэгтэй,гэхдээ сэтгэл дотроо гаднаа бол чимээгүй л байж бай. тэгсэн цагт ялна.
2015-01-07