Л.Эрхэмбаяр АН-ын генсекийн үүргийг гүйцэтгэнэ
2015-01-08

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм.

d

Тус намын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох саналыг намын дарга ҮЗХ-ны хуралд оруулж хэлэлцүүлэн томилдог байна. Өчигдрийн хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох асуудлыг хэлэлцээд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярыг томилсон байна.

d

Л.Эрхэмбаяр өмнө нь УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байсан юм. Тэрбээр тус намын ҮЗХ-ны хурал хүртэл генсекийн үүргийг гүйцэтгэнэ.

ө

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин:
тухайн цаг үедээ орос шиг гоё сайхан юм үгүй л байсан шүү дээ одоо болохлоор балай болчих юм байна л даа өнгөрсөнөө яасан ч амархан мартдаг юм, яасан ч амархан хувирдаг юм , зарим хүмүүс .......... үүнийг чинь л улааныг үзэж урвадаг шарыг үзэж шарвалздаг гээд байгаа биз дээ
2015-01-08
...ui:
gensek gedeg balai oros ugee bolildoo
2015-01-08