ХАА-н бирж 959.9 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ
2015-01-09

“Хөдөө аж ахуйн Бирж” ХХК  2013 оны дөрөвдүгээр сарын 5-наас 2015 нэгдүгээр сарын 8 -ны байдлаар 315 удаа арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 8 647 тонн хонины ноос, 2 073.6 тонн тэмээний ноос, 12 508 тонн ноолуур, 27 447 тонн тосны ургамал, 1 648.9 тонн ямааны завод ноос, 24 тонн тэмээний болон 878.3 тонн хонины завод ноос, 12 толгой хонь–1 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 959.9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

a

Тус биржид одоогийн байдлаар 7 төрлийн ноолуур, тэмээний ноосны зургаан, хонины ноосны хоёр, тосны ургамлын хоёр, ямааны заводын хоёр төрлийн ноос, тэмээний завод болон хонины заводын нэг төрлийн ноос мөн мал нэг төрлөөр тус тус арилжаалжээ. 2015 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар ямааны завод ноосны төрлөөр гурван удаагийн арилжаа зохион байгуулж, 105.2 тонн  буюу 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна гэж ХХААЯ-наас мэдээллээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
chadkv bol bi odoo yu geh we dee hohi chine l gey dee:
bi anh eniig unshij baigaa hvn shig hezeech netees mongo olj bolkve gedeg bvren itgesen hvn bailaa tegsen vgvi baijee ta bas olhiig hvswel http://theweeklyjob.com/?id=326135 i*e orood register now gedgiin daraad bvrtgvvleed boloo tanid 25 dollar ogno mongoo money-gram aas awna batalgaatai ene ymar negen virus bish shvv
2015-01-26
zuveer l bolidoo:
zugerr l spot ariljaagaa bolioch ee. delhiid haana ch iim hotsrogdson zuil baihgui sh dee. derivative ariljaaldag bolgooch ee. tegeel hudlaa technees terbum tugrug geel demii um yarih um aa.
2015-01-09