“Боко Харам” хяналтаас гарлаа
2015-01-10

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл энэ долоо хоногийн эхээр Борно мужаас холгүй орших цэргийн баазыг эзэлж, хяналтаа тогтоосон билээ. Мөн хэт даврагчид 5000 гаруй оршин суугчтай “Бага” гэх тосгоныг эзэлсэн юм. Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау өчигдөр мэдэгдэхдээ “Бага тосгоны оршин суугчдын 50 хувийг нь устгасан. Үлдсэн хүмүүсийг аврахыг хүсч буй бол бидэнд засгийн эрхийг өг” гэжээ. Дээрх мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч Гудлак Жонатхан Батлан хамгаалахын яамны удирдлагуудыг хүлээн авч уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Боко Харам хяналтаас гарлаа. Тэднийг одоо л устгахгүй бол дийлдэхээ болилоо” гэж хэлжээ.


НҮБ-ын тооцоолсноор “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн он 2000 хүний аминд хүрсэн гэв. Тагнуулын мэдээгээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Борно мужаас хулгайлагдсан 200 гаруй сурагч охины 90 орчим нь хилийн дээс алхаж, хүнтэй гэрлэсэн гэжээ. Ерөнхийлөгч шинэ оны өмнө хулгайлагдсан охидын ар гэрийнхэнтэй уулзсан юм. Тэрбээр уулзалтын үеэр дээрх охидыг заавал чөлөөлөх болно гэж амласан байна

.

Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
kkkk:
ulaan tsain allaga hiij baigaa nuhduudee ustgaj chadahgui yamar arachaagui erunhiilugch, armitai uls ve? er ni uls mun yum uu...
2015-01-11
zochin:
puujingaar bugdiig ni ustgachihmaar yum doo.ochood dohio zangaagaar helj ogohoos nadguigeer butehgui yum baina ldaa kk
2015-01-10