Тасалбарын үнэ нэмэгдсэнийг эсэргүүцжээ
2015-01-11

Бразилийн Сан Пауло болон Рио де Жанейро хотын иргэд автобусны тасалбарын үнийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 100 мянган хүн нэгдсэн гэж Бразилийн хэвлэлүүд мэдээлэв. Сан Пауло, Рио хотод өнгөрсөн долоо хоногт автобусны тасалбарын үнэ 3 реалаас 4 болж нэмэгджээ. Энэхүү нэмэгдсэн үнэ нь дөрвөн ам.доллартай тэнцүү аж. Ийнхүү нэмэгдсэн тариф өнөөдрөөс эхлэн орон даяар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж буй. Жагсагчид “Автобусаар үнэгүй зорчицгооё” гэх хөдөлгөөнийг өрнүүлжээ.

1

Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч, цахилгаан бороохой ашиглажээ. Рио хотын прокурор автобусны тасалбарын үнийн өсөлтийг 3.20 реалд тогтоон барих ёстой хэмээн мэдэгдсэн ч автобусны компаниуд үнийг 4 реал болгон нэмсэн юм. Автобусны компаниуд “Оюутнуудыг үнэгүй зорчуулж байгаа, мөн чанаргүй автобуснуудыг солих шаардлагатай учраас тасалбарын үнийг нэмсэн” гэж тайлбарлажээ. 2013 оны зургадугаар сард автобусны тасалбарын үнэ нэмэгдсэнтэй холбоотой томоохон жагсаал болж байсан юм. Энэхүү жагсаалын үеэр 11 амиа алджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин