5-10 сая төгрөгийн зээл олгоно
2011-12-29

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас банкаар дамжуулан 2 жил хүртэл хугацаатайгаар 5 сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн 10 сая хүртэл төгрөгийн жижиг зээл авч болно. Түүнчлэн ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдаж авахад зориулж дээрх сангаас хоёр сая хүртэл төгрөгийн жижиг зээл авсан бол зээлийн хүүг сангаас нөхөн төлөх боллоо. Энэ журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.
Shuud.mn
Сонин хачин
авая гэсэн ч бидэнд энэ зээл чинь олдохгүй лдээ.
2011-12-29