Б.Бат-Өлзий арслан түрүүлжээ
2015-01-12

Талх чихэр ХК-ийн нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө өчигдөр боллоо. Энэ оны анхны аймаг, цэргийн цолтны барилдаанд 256 хүчтэн зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Ховд” дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий найм даван түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга үзүүрлэлээ.

ө

Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Булганхангайн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Д.Амаржаргал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхай нар үлдэв.  "Уран барилдаан"-ы тусгай шагналыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхайд  гардуулсан юм.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин