Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулна
2015-01-13

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2015 оны нэгдүгээр сарын 13-ны Мягмар гарагт Улсын Их Хурлаас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 11.00 цагаас Төрийн Ёслол хүндэтгэлийн Их Танхимд болно. Энэ үеэр Б.Чимидийн нэрэмжит бүтээлийн эзэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагнал гардуулах юм. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот Захирамжаар баталсан. Энэхүү журам батлагдсанаар Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих, энэ чиглэлийн эрдэм судлалын ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой ажээ.

х

Мөн энэ өдөр 11.40 цагаас Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслолын арга хэмжээ, 14.00 цагт Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
цэцэн :
2012 онд үндсэн хуулийн 20 жилийн ойгоор түүнийг баталсан гишүүд бүгд 2 өрөө байр авсан ш дээ. та бүхэн юу гэж бодож байна. миний хувьд энэ бол ариун бус явдал. тэд хийх ёстой ажлаа л хийсэн ш дээ. ингэж байр эсвэл 70 сая төгрөг өгөх ямар ч учир шалтгаан байхгүй. одоо хүртэл үүнд миний дургүй хүрч байдаг.
2015-01-13