Гарамгайбаатараа, одоо танай ээлж шүү
2015-01-16

УИХ дахь МАН-ын бvлэг удтал хуралдаж, хөштөл сууцгаасны эцэст УИХ-ын гишvvдийн унааны зардалд олгодог 500 мянган төгрөгнөөс татгалзах шийдвэр гаргаснаар ганцхан жилд 150 сая төгрөг хэмнэх боломжтой болсныг МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт мэдэгдэж, 26 гишvvнийхээ эх оронч, эрэлхэг баатарлаг чанарыг өрсөлдөгчдөдөө мэдрvvлээд авав. Монгол Улс эдийн засаг, санхvvгийн хvндрэлтэй байгаа чухам энэ цаг vед Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлэн бандгар том Лексусээ юvлж, 1.5 хөдөлгvvрийн багтаамжтай хариугvй жижигхэн “Suzuki Jimmy”-гээр хөл дvvжлэх болсон гээд УИХ дахь МАН-ын бvлгийн гишvvд бvр нэг хvн шиг загнацгааж эхэллээ.


Хэдийгээр хvvхдийн тоглоом шиг хариугvй жижигхэн “Suzuki Jimmy”-дээ багтаж суух гэж Б.Бат-Эрдэнэ аварга багахан фитнесс хийгээд байгаа ч төрийн ордон гэр хоёрынхоо хооронд шатааж байгаа бензин тосныхоо мөнгийг бvгдийг өөрийнхөө халааснаас гаргах болж байгаа нь энэ цаг vед яах аргагvй эх орон ард тvмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа vнэн­­чээ харуулсан баатарлаг vйл явдал мөн. Өнгөрсөн даваа гарагийн “Өглөөний сонин”-ы эхний нvvрэнд “Ухаалаг хэмнэлтийг УИХ-ын гишvvдээс эхэлье” хэмээн эрхэм хууль тогтоогчдод хандсан уриалгын шинжтэй нийтлэл гарсан билээ. Бид тэрхvv нийтлэлээрээ зарим хэсэг нь гэдсээрээ тасартал бvсээ чангалсаар байхад цөөн хэсэг нь бvсээ тасар­­тал тар­­галж байгаа өнөөд­­рийн Мон­­голын эмгэнэлийг тэнцvvлэхийн тулд ухаалаг хэмнэлтийг УИХ-ын гишvvдээс эхлvvлэх санаачлага дэвшvvлсэн юм. 


Хэдийгээр Баянхошуу, Улиастай, Хайлаастын эцсийн гэр хорооллын иргэд “Атар” талхыг хуваан авч, дотор махны жижиглэн худалдаа найман нэрийн барааны дэлгvvрийн эздийн гол орлого болсоор удаж байгаа ч УИХ-ын эрхэм гишvvдийн 26 нь ч гэсэн бензин, шатахууны зардалд сард 500 мянган төгрөг ядарсан улсынхаа төсвөөс авч байснаасаа ичиж эхэлж байгаа нь сvvлийн vед сонссон ганц гялтайх мэдээ байв. Өнөөдрөөс эхлээд УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт АН-ын бvлгийн дарга Б.Гарамгайбаатараас “Одоо танай ээлж шvv” хэмээн сануулж эхлэх нь тодорхой. Нөгөөх нь ч хариуд нь “Бид асуудлыг нарийвчлан судалж байгаа” хэмээн хөөрхөн цаг авахыг хичээж таарна. УИХ дахь МАН-ын бvлгийн 26 гишvvн бензин шатахууны мөнгөнөөсөө татгалзсан эх оронч шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишvvн Б.Чойжилсvрэн, Ж.Батсуурь, Д.Дэмбэрэл нар мэдээлэл хийсэн. Тэдний тайлбарлснаар МАН-ын бvлэг удтал хуралдсаны эцэст эдийн засгийн хямралыг даван туулах асуудлыг цогц байдлаар авч vзэх шаардлагатай гэж vзсэн байна. Тэгээд ч МАН-ын бvлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг хvндэрч байгааг эрх баригчдад сануулж, яаралтай арга хэмжээ авахыг шаардсаар ирсэн. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар vл тоомсорлож, бодит vнэнийг нуусаар ирснийг хэлэхдээ С.Бямбацогт даргын хоолой цахиртаж байна лээ. “Задгай цагаан”-ы дураараа аашилсны балгаар эдийн засаг төсөөлж байснаас ч илvv өвчилснийг илтгэх тоо баримтууд МАН засагт орсноор ил болж, цаг алдалгvй дараагийн алхмыг авах шаардлага vvсээд байгааг С.Бямбацогт дарга онцолсон.


Нэгэнт нvvрлэсэн хямралыг зөвхөн 2015 оны төсвийн тодотголын хvрээнд шийдэх боломжгvй учир эдийн засагт онцгой, стандарт бус арга хэмжээ авах зайлшгvй шаардлага бий болсныг тэрээр мэдэгдлээ. Тиймээс МАН-ын бvлэг эдийн засгийн хямралыг даван туулах санал боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатараар ахлуулан байгуулснаа ч дуулгав. Хямралыг даван туулах богино хугацааны төлөвлөгөө боловсруулж УИХ-аар батлуулах шаардлагыг шийдлийн Засгийн газрын тэргvvн Ч.Сайханбилэгт удаа дараа тавьж байгаа ч энэ ажил удаашралтай явагдаж байгаа учраас МАН-ын бvлэг ийм шийдвэр гаргасан гэнэ.


МАН-ын эх оронч 26-ын дээрх санаачлагыг УИХ-ын 76 гишvvн дэмжвэл нийтдээ 600 гаруй сая төгрөгийг төсвийн зардлаас танах боломж бvрдэнэ. Засгийн газар хvvхдийн мөнгийг ялгавартай олгох, одонтой эхчvvд, жирэмсэн болон хөхvvл эхчvvдийн мөнгөн тэтгэмжийг танах, цалин тэтгэврийг нэмэхгvй байх саналыг төсвийн тодотголоор оруулж ирсэн. Харин МАН-ын бvлэг цалин тэтгэврийг нэмэгдvvлэх, хvvхдийн мөнгө, одонтой эхчvvд, жирэмсэн болон хөхvvл эхчvvдийн мөнгөн тэтгэмжийг танаж хасахгvй олгох ёстой гэсэн өмнөх байр суурин дээрээ одоо ч гэсэн хатуу зогсож байгаа аж. 


МАН-ын бvлгийн хувьд өрийн хэмжээг нэмэгдvvлэхгvй гэсэн байр суурийг анхнаасаа баримталжээ. Уг нь АН-тай хамтран ажиллах гэрээнд ч энэ тухай тохиролцсон гэнэ. Өмнөх Засгийн газар хууль зөрчиж өрийн босгыг 58 хувьд хvргэснээ ард тvмнээсээ нуусан. Иймд хуульд заасан хязгаараас хэдийнэ давсан өрийн босгыг бодит төвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг vе шаттай бууруулах ёстой гэдэгт санал нэгджээ. Тvvнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвөөс гадуур зарцуулсан Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос байгуулжээ. УИХ-ын хараа хяналтаас гадуур зарцуулагдаж байгаа “Чингис”, “Самурай” бонд, vнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийх, юунд ямар vр дvнтэй зарцуулсан бодит мэдээллийг ард иргэдэд хvргэх ёстой, эдийн засгийн өнөөгийн байдалд бодит дvн шинжилгээ хийж дараагийн алхмуудыг тодорхойлох ёстой гэсэн байр суурийг МАН-ын бvлэг сvvлийн хоёр жилийн турш илэрхийлж байсныг С.Бямбацогт дарга учирлав. Товчхондоо МАН-ын бvлгийнхэн “Бид бензин, шатахуунаа өөрсдийнхөө мөнгөөр хийхээр болж улсын төсвөөс 150 сая төгрөг хэмнэх шийдвэр гаргалаа. Одоо АН-ын ээлж шvv. Гарамгайбаатар дарга аа гаргасан шийдвэрээ яаралтай мэдэгдэнэ vv” гэв. АН-ынхан ч аргагvй шахаанд орлоо доо.



Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene ardchilsan namiinhan vnen bvtehgvi hvmvvs yumaa 2016n on bol ardiin namiihanii zasag barih eelj yum bna ,zeel awaad bvteen baiguulalt hiiwel hen chig shvv de teriigee tegeed svvliin 20n jild hiisen ih bvteen baiguulalt geed baigaan shvv ashig orlogoor bish zeeleer hiicheed irgen bvriig orond oruulsanaa yaj nuuh gej baigaan bol doo
2015-01-18
зочин:
та нар одоо нэг орчноо харах болсон. бүр сайн хар ард түмэн гудманд байгааг сайн хар. та нарт энэ зэргийн юм даанч юу ч биш. танайхан дундаас 2тэрбум доллараас дээш хөрөнгөтэй хоёр хүн байгаа шүү дээ. харин тэр хүн нь амь тавин нуугддаг биз дээ. хятадын баян шиг нэрээ хэлээд улс оронтойгоо хөл нийлүүлэх чадвар та нарт даанч алга. бүү шоуд. ич ич ич.
2015-01-16
бүү бачимд:
ан-ыхан боож үхэхнээ. сачий чинь байвал адилхан шийдвэр гаргачих л даа. далайд дусал нэмэр.
2015-01-16
888777:
gemteliin emneleg n anhnii tuslamjaa 2015.1.06nii udruus tulburtee bolgosn bn shu de. zurag awahad huuhed 10, tom hun 20-60 bh ji*etei. ingej ug n bolohgui shu de sainii hajuugaar saar huwalznuud bn aa bn
2015-01-16
bolj bn shu:
mah bolj bn shu.. dalaid dusal nemer gedeg ug bi shu de.. bas huurhun pr ch gesn nuguu heddee ulger bolohoor l ene hetsuu tsagt baga ch geltguu iim arga hemjee turiin tu*ed min awahgui bol huurhii muu ydarsan ard irged chin sugduj bn shu de.
2015-01-16
zochinf:
galzyy hunii udriin temdeglel shig iym yarij b.hiin icheesei ene man-garyyd
2015-01-16
kkkk:
saikhan sanaa bna. gehdee 76-uulaa demjvel buur ch saikhan sanaa bna uhansartai humuus denjih bailgui dee mani shig yaduu humuus bish. saikhan bileg olon saidaasaa tanachihval daanch zuv alham bolno doo mun batuul zarimdaa ovoo zuv um hiij baisnaa l demiireed orlogch naraa tsalingui ajluulna ted nar ni ajilna geed l estoi tenegleh umaa.er ni olon orlogchiin hereg bna uu batuul darga ug ni bugdiig uuruu hiij chadna shuu dee tiim chadvar bgaa daanch busdiigaa geed bgaa umuu ternii orond ard tumnee gemeer hundee ug ni
2015-01-16
зочин:
маш сайн байна.одоо авлигын хэргээр шийтгэгдсэн нөхдийнхөө төрд төлүүлэхээр шүүхээр шийдэгдээд төлөгдөөгүй байгаа олон тэрбумаар яригдаж байгаа мөнгийг төрийн дансанд тушаалгах хэрэгтэй. энэ чинь эдийн засгийн хямралын нэг хэсэг нь шүү дээ хө шударга гар минь
2015-01-16
zochin:
ta nar buh yumnaasaa tatgalzsanch bolno mongoloo hudaldsan novshnuud shunaliin tulamnuud
2015-01-16
ман-ын:
мэдрэл хонгио
2015-01-16
хулан:
76- хувийн гар утас, унаа машины зардал, листийнхэн 90 саяаа төсвөөс хасья.
2015-01-16
enkhee:
neeree odoo utasniihaa mungiig oorsdoo tuldug bolchihvol ch...alivaa unegui yum unegui l baidag shuu dee, oorsdoo tuluud ehelbel hyamgatai bas uramtai bizdee.....
2015-01-16
nugel iht tsusan mort man:
yamar ih gavya baiguulaa ve. daan ch hiisen nugel n toochij baramgui yum da
2015-01-16
irgen:
аварга сайн байна
2015-01-16
зочин:
олон жил төрийн мөнгөнөөс идсэн ман-ынханд тэр жаахан мөнгийг хэмнэж шоудахад маш амархандаа оо. тэд тэгэх нь зөв шүү дээ нэг удаа ч болов ичих хэрэгтэй.
2015-01-16
зочин:
олон жил төрийн мөнгөнөөс идсэн ман-ынханд тэр жаахан мөнгийг хэмнэж шоудахад маш амархандаа оо. тэд тэгэх нь зөв шүү дээ нэг удаа ч болов ичих хэрэгтэй.
2015-01-16
bagii :
76 utasnii mongo oorsdoo gargadag baix xeregtei shvv dee aygvi bol an iin xan vvnvv xariud utasnii tlb tatgalzax blgvi xarj bai daa
2015-01-16
мангарууд:
мангарууд аминдаа ард түмнээс нэр нүүр олох гэж шоудах юмаа новшнууд чин. та нарын 20 гаруй жил ард түмний тндерийн мөнгө, банк, хотын газар, лиценз зарж мөнгөө гадаадад гаргасныг чин ард түмэн мэдэж л байгаа ш тээ. битгий шоудаа. төсвийн бүх теэндерийг хуссаар байгаад 10 хувийн хүрэлбаатар гэсэн хочтой хүн хүртэл танай намд байна. хотын 54 тэрбум ам долларын газар зараад мөнгийг нь гаргачихсан бадамжунай, миеэ энхболд гэсэн хүмүүс байна. ард түмний банкны мөнгөөр казино тоглоичсон хүрэлсүх тэргүүтэй нөхдүүд байна.
2015-01-16
билгээ:
битгий хуцацгаа та нар
2015-01-16
зочин:
бямбацогтоо өдрийнхөө хоолонд хэрэглэдэг мөнгөнийхөө дайны шатахуун хэмнэхээ нэг их юманд бодож гэнэ.түүний оронд утасныхаа хэрэглээнээс татгалз.эсвэл лоби хийх.нуудгайтайгаа ярих.хээл хахуул,авилгынхаа хэмжээг ярихад хэрэглэдэг учираас татгалзаж чадахгүй байна уу
2015-01-16
444416 :
ман-ын гишүүдийн гаргасан шийдвэрийг талархаж байна. 76 үүнээс ч илүү их зардлыг өөрсдөөсөө танах боломжтойгоо санах л хэрэгтэй ш дээ !!!
2015-01-16