Өрийн хэмжээн дээр үл ойлголцол үүсээд байна
2015-01-16

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас өрийн босго болон цалин, тэтгэвэр нэмэхэд шаардагдах эх үүсвэрийг хаанаас гаргахаар болсон талаар тодрууллаа.

й

-Өнгөрсөн долоо хоногт манай улсын өрийн босго хэмжээ ДНБ-ний 55.2 хувьтай байна гэсэн бол Сангийн сайд өчигдөр 58.3 болсон гэж мэдэгдлээ. Ер нь манай өрийн бодит хэмжээ хэд байгаа юм бэ?

-Өрийн бодит хэмжээ хэд хүрсэн бэ гэдэг асуудлаар сүүлийн дөрөв, таван сар маргаан явж байна. 2014 оны аравдугаар сард Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Монгол Улсын өрийн хэмжээ хэд хүрээд байна. Өнөөгийн үнэ цэнээрээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь хэд байна вэ гэдэг асуултыг асууж байсныг санаж байгаа байх. Тэгэхэд өнөөгийн үнэ цэнээр Монгол Улсын өрийн хэмжээ 9.1 их наяд төгрөг байна. ДНБ-д эзлэх хувь 49 хувь байна гэсэн бичиг ирсэн. Тэгээд он гарахад өрийн хэмжээ 55.3 хувь байна гэсэн. 2015 оны төсвийг хэрэгжүүлэх юм бол өрийн хэмжээ ДНБ-ний 58.3 хувь байна гэдэг зүйл яриад байгаа. Уг нь МАН АН хоёр гэрээ хийхдээ өнөөгийн хүрсэн түвшинд хүргэж, хуульд нийцүүлж болох юм. Тэгэхгүй бол худлаа тоотой яваад байна гэдэг зүйл дээр ойлголцсон. Гэтэл тэр өрийнх нь хэмжээ 55 хувьтай байсан. Одоо болохоор 58.3 хувь болсон гээд үйл ойлголцол үүсээд байгаа учраас МАН-ын бүлэг завсарлага авсан.

й

-Төсвийн алдагдлыг таван хувь хүргэхээр Засгийн газар оруулж ирсэн. Төсвийн алдагдлаа нэмэхээр хямралыг бүр хөөрөгднө гэж эдийн засагчид ярьж байна. Энэ талаар тодруулж өгөөч?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол төсвийн алдагдалд ДНБ-ний хоёр хувь л байх ёстой. Гэтэл өнгөрсөн жилүүдэд цаасан дээрээ хоёр байсан боловч үнэн хэрэг дээрээ 10 хувьтай байсан. “Чингис”, “Самуурай” бондын санхүүжилт ороод ирэхээр 10 гараад явчихсан. 10 гаруй хувийн төсвийн алдагдал нь өөрөө эдийн засаг хямрах гол шалтгаан болсон. Төсвийн алдагдлаа тохирч чадахгүй байна гэдэг чинь зардлаа тохирч чадахгүй байна гэсэн үг. Дэлхий нийтийн туршлагаас аваад үзвэл төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувь байж болно гэдэг. Ер нь ДНБ-ний гурван хувиас илүү төсвийн алдагдалд орох нь эдийн засгийн хямралыг өдөөдөг. Эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Гэтэл Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн засварыг оруулж ирэхдээ төсвийн алдагдлыг 5 хувь хүргэнэ гээд байгаа. Үг хэлээрээ хямралаас гарна гээд байдаг. Тэгсэн мөртлөө төсвийн алдагдлыг 5 хувь гээд оруулаад ирж байгаа нь өөрөө хямралаас гарах гэсэн эрмэлзэл биш байна гэж үзэж байгаа. Хямралаас богино хугацаанд гарна гэж үзэж байгаа бол төсвийн алдагдлыг бууруулах ёстой. Энэ асуудалд бас МАН завсарлага авсан.

й

-Өнгөрсөн долоо хоногт л цалин, тэтгэвэр нэмэх нь битгий хэл, хүүхэд, ээжүүддээ өгөх мөнгөгүй байна гэж мэдэгдээд байсан Засгийн газар хэдхэн хоногийн дараа цалин, тэтгэвэр нэмэхээр боллоо гэж байна. Энэ эх үүсвэрийг хаанаас гаргахаар болов?

-Одонтой эхчүүд, хүүхдийн мөнгөөр хуучнаараа олгохоор болсон. Үүнд 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Мөн цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэр гаргая гэж ярьж байна. Эх үүсвэрээ 2014 оны зургаадугаар сараас хойш нефтийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гурав дахин унасан. Нэг баррель нь 117 доллар байсан бол өнөөдөр 49 доллар болсон байна. Харин манайд үнэ нь хэвээрээ байна. Тиймээс Засгийн газар гаднаас орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнээс татвар авъя, Онцгой албан татварынхаа хувь хэмжээг нэмэгдүүлье. Үүнээс 200 гаруй тэрбум төгрөг олж, цалин  тэтгэврээ нэмж, зардлаа санхүүжүүлье гэсэн урьдчилсан тооцоо байна. УИХ-ын нэгдсэн чуулган болон Төсвийн байнгын хороон дээр санал хураагаагүй байгаа.

й

-Төсвийн тодотголоо хийхгүй цаг алдсанаас үүсэх сөрөг үр дагавар юу байгаа бол. Төсвийн зарим байгууллагууд цалингаа тавихгүй байгаа гэх юм?

-2015оны нэгдсэн төсөв бол батлагдсан байгаа. Ямар ч асуудалгүй. Харин Засгийн газар Тсвийн тодотгол өргөхдөө хэдэн яам нэмчихсэн шүү дээ. Тэд нарынхаа санхүүжилтийг шийдэх гээд л шийдэх гээд байгаа юм.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
mongl:
монголын хариуцлага тооцох системыг яагаад хийхгуй байгаа юм бэ. ямарч хариуцлага тооцохгуйгээр ямарч ажил хийгдэхгуй. алтанхуяг хаа байна. худлаа баашлаад нэг хэсэгтээ нудэнд харагдахгуй байж байгаад гарч ирэх байх.ард тумэн мартамхай гэнэн тэнэг гэж эдгээр улс терч гэгч луйварчид увайгуйгээр уйлдлээ хийдэг энэ байдлыг еерчлехгуй бол монгол улсыг самраад дуусгахнээ. яг одоо алтанхуяг хийснээ тайлбарлаад хамгаалаад зогсож байх естой бусуу. хамаагуй еревдуулэх гээд байгаа бол гарныхаа гипстэйгээ орж ирэхгуй юу
2015-01-18
zochin:
бүтээн байгуулалт- авилгал 2 ихэр юм.
2015-01-18
иргэн:
алтанхуяг гаднаас авсан бондоороо бүтээн байгуулалт хийсэн, зөвхөн зам л гэхэд маш том бүтээн байгуулалт. хот аймгийг холбосон засмал замыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж тавихгүй, үүнийг төр л хийж таарна. харин жил бүр төсөвтөө зам барихаар суулгах байсан хөрөнгөөрөө энэ зам барихад зарцуулсан бондоо төлөх ёстой. хар замаар сүхбаатар аймаг, замын үүд, өмнөговь, зарим баруун аймгуудруу яваад үз. харин эдийн засгийн хөөстэй 17 хувийн өсөлтөөр алтанхуягийн өмнөх засгийн газар юу хийсэн бэ. жорлонд л хийсэн байх. үүнийх нь ачаар юмны үнэ л өссөн шүү дээ. 350 төгрөгний талх 800 гараад, 600 төгрөгний элсэн чихэр 2000 хүрч байсан биз дээ.
2015-01-18
durvud:
ene novsh dald oroosoi
2015-01-16
өөөөөө:
иргэд бид өр нэмэхийг эсэргүүцэж байна
2015-01-16
иргэн:
монгол улс энэ их өрийг яах гэж хэн тавсан юм лав бүтээн байгуулалт.ард иргэдийхээ амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн нь харагдахгүй байгаа .уул уурхай болон бусад эх үүсвэрээс их л орлого орсон баймаар юм энэ өр нэмэгдсэн асуудлыг уих.засгийн газраас ард түмэн асуумаар байна атанхуягтай тооцоо хийх цаг удахгүй ирэх байх
2015-01-16