Донецкт амиа алдсан иргэдийг дурсав
2015-01-19

Украины зүүн хязгаарын Донецк мужид өнгөрсөн пүрэв гаригт зэвсэглэсэн этгээдүүд зорчигч тээврийн автобус руу халдаж, 11 хүний аминд хүрсэн билээ. Халдлагын үеэр 22 хүн шархтсан юм. Украины удирдлагууд дээрх хэргийг салан тусгаарлагчид үйлдсэн хэмээж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Нийслэл Киев хотноо өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко, Ерөнхий сайд Арсений Яценюк нар Донецк мужид болсон халдлагын үеэр амиа алдсан 11 иргэнд эмгэнэл илэрхийлж, зул өргөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Ерөнхийлөгч Донецкт очиж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлтэй уулзахыг хүссэн ч аюулгүй байдлын үүднээс зорьсон газраа очиж чадсангүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Би салан тусгаарлагчдаас иргэдийнхээ амийг нэхэх болно. Дахин та нарт боломж олгохгүй” гэж хэлжээ.

Харин “Бүгд Найрамдах Донецк улс”-ын тэргүүн Александр Захарченко дээрх хэргийг Порошенкогийн цэргүүд үйлдсэн хэмээн мэдэгдэж, гал зогсоох гэрээг хүчингүй болсныг мэдэгдсэн юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр НҮБ-ын хүсэлтийн дагуу Украины Засгийн газар болон салан тусгаарлагчид тодорхойгүй хугацаагаар гал зогсоох гэрээг байгуулсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
putin = hitler:
putin g shuten bi*rsen erliizuud ih yum bolj dee. hunii gazar nutag luu hulsnii tsereg oruulchihaad ichehchgui ukraine bol manaih geed baigaa yumaa. odoo balrahdaa hujaa nar mongoliig av gej duraktak viidee
2015-01-20
boldoo:
ene muu xalzan tolgoi ruu neg sum shigtgex yumsan ynenxyy xogiin gar chin ene nuxur duu...
2015-01-19
санал :
өөрсдөө буудчихаад дүр исгэн эмгэнэл илэрхийлж жүжиг тоглож бна даа ..... төрөө жинхэнэ террорист байдлаар авчаад ялгаварлан гадуурхах дарамтлах харгис үйлдэл хийж бна даа
2015-01-19