“Гацуурт” эдийн засгийг аврах уу ...
2015-01-20

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамааруулах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. Эл асуудлаар УИХ дахь Шударга ёс эвсэл завсарлага авч байсан бол тус бүлгийн гишүүн Г.Уянга Гацууртын орд байрлах Ноён уул орчимд Хүннү гүрний түүхийг агуулсан эртний булш бунхан бүхий хиргэсүүр байдаг. Энэ нь  Монголын төдийгүй дэлхийн өв, юун 50 тонн алт хэмээн мэдээлсэн билээ.

й

Тиймээс УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл болон Л.Цог гишүүний туслах н.Баярхүү нар өнгөрөгч бямба гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумыг зорьсон юм. Тэд тус сумын нутагт байх Ноён уулан дахь Хүннү гүрний булш хиргэсүүрийг үзэж танилцсан талаар “Ноён уулан дахь Хүннүгийн өв” нэртэй өмнөх сурвалжлагандаа нийтэлсэн билээ. Энэ удаад Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “Сентерра гоулд Монголиа” компанийн Гацууртын орд газрыг очиж үзсэн талаарх сурвалжлагаа хүргэж байна.

й

Ноён уулан дахь Хүннү гүрний хиргэсүүрийг үзсэний дараа УИХ-ын гишүүн Г.Уянга “Үнэхээр эртний түүхтэй газар байна. Дэлхийн жуулчин энэ олдворыг үзэх гэж зорьдог газар болох боломж байна. Бид нар олон газрыг мэднэ. Тухайлбал, Италид очсон жуулчин хааны хүүхэд алга болоод олдохдоо шээгээд зогсож байсан газрыг нь үзэх гэж зорьдог. Гэтэл энд 350 гаруй булш бий гэж байна. Өнөөдөр бид үнэлэхгүй байж болно. Гэхдээ бидний хойч үед 100 магадгүй 200 жилийн дараа юугаар ч орлуулашгүй өв болно гэж харж байна. Харамсалтай нь  энэ олдвор нь газрын гүнд байгаа. Гэтэл гүний олборлолтын аргаар уурхайн ажил хийх юм бол цэвдэг эвдэгдэх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна. Энэ түүхийн олдвор аюулд орох нь. Дэндүү харамсалтай, дэндүү халагламаар зүйл. 50 тонн алтнаас энэ бүхнийг өгч болохгүй л гэж бодож байна. Дэлхийд ганцхан, өөр хаана ч байхгүй, дэлхий үнэлсэн зүйлийг энэ төр засаг үгүй хийх гээд байгаад харамсаж байна” гэсэн юм.

й

Ингээд гишүүд “Сентерра гоулд Монголиа” компанийн зүг хөдөлсөн. Гацууртын орд руу  явах замд маш ихээр өмхөрч муудсан модод, тайрагдсан хожуул зэргийг харж харамсах сэтгэл төрсөөр тус компанийн гадна ирлээ. Замд тус компанийн  хаалгаар ороход “Сүүлийн 24 цаг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулдаг, бичиг баримт шалгадаг, хяналт өндөр газар” гэсэн мэдээлэл авсан ч УИХ-ын гишүүдтэй явсан учраас дотогш саадгүй нэвтэрсэн. Хамгаалалт өнгөрөөд нилээн удаан явсны эцэст бид нэгэн сендвичин байшингийн гадна очиж зогссон юм. Дотогш ороход тус компанийн Уурхайн дарга н.Пүрэвраш, Байгаль орчны асуудал хариуцсан захирал Стивен Макинтош тэргүүтэй холбогдох хүмүүс угтан авч, “Гацуурт” төслийнхөө талаар танилцуулсан.

й

Тэд танилцуулахадаа "Гацууртын төсөл нь Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Түнхэл тосгоноос баруун зүгт 14 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Бүтэн жилийн турш буюу 350 хоногт уурхайн олборлолтыг явуулах боломжтой. Эндээс гарсан хүдрийг 50 км-ийн зайд байрлах Бороогийн үйлдвэрт аваачиж боловсруулахаар төлөвлөж байгаа. Гацууртын ордын шинэчилсэн нөөц эдийн засгийн үр ашигтай, В+С зэргээр 17.1 тонн хүдэрт 50 тонн алт гарна гэж тооцсон. Төслийг хэрэгжүүлэхэд нийт 503 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

й

Ашиглалатын лицензийн талбай нь хус, нарс, шинэс зонхилсон ой бөгөөд олборлолтын үйл ажиллагааны улмаас 70 га талбайн ой өртөнө. Уурхайн ашиглалтын талбайн ихэнх хэсэг нь өмнөх шороон ордын олборлолтын үйл ажиллагаанд өртсөн. Одоо хэрэгжих төсөл нь ой модонд үзүүлэх нөлөөлөл бага. Нөхөн сэргээлт хийхдээ тухайн талбайг шимт хөрсөөр хучиж, дараа нь боломжтой талбайдаа нутгийн унаган мод бутыг тарьж ойжуулна.

й

Хүдрийн ерөнхий биет босоо хэлбэртэй байгаа ба энэ орд 65 сая жилийн өмнө үүссэн. Гүндээ 1000 метр хүртэл, өргөн нь дунджаар 90 метр хүртэл  гэж тооцож байгаа. Ил уурхайн хэлбэрээр 200 метр хүртэл олборлоход эдийн засгийн үр ашигтай гэж үзсэн. Олборлолтын талбай нь 62 га л байна. Энэ ордын нөөцийг 2006 онд анх тогтоож, 2009 онд дахин тогтоогоод ажлаа эхлэх ёстой байтал 2010 онд урт нэртэй хууль гараад үйл ажиллагаа зогссон байгаа.

\

Гацууртын талбайдаа үйлдвэр барихаар шийдвэрлэсэн ч ямар ашиггүй гэж үзсэн тул хүдрээ Бороогийн үйлдвэр лүү тээвэрлэж, хөвүүлэн баяжуулж, биологийн аргаар исэлдүүлж, алтаа уусгаж авахаар тооцоолсон. Төслийн явцад гэрээт компаниудын ажиллагсад нийлээд 1000 гаруй ажлын байр бий болно. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2008, 2009  онуудад холбогдох байгууллагуудад өгч батлуулсан. 2014 оны 4 сард уг төслийн ТЭЗҮ шинэчлэгдсэн тул Байгаль орчнд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээндээ нэмэлт тодотгол хийх ажлыг эхлүүлж, үндсэн олборлолт хийгдэхээс өмнө байгаль орчны суурь судалгааг гадаад дотоодын мэрэгжилтнүүдээр гүйцэтгүүлсэн.

й

Төслийн явцад ойролцоогоор 303 га талбайд үйл ажиллагааг явуулна. Үүнээс 146 га нь өмнөх шороон ордыг олборлох явцад хэдийнэ байгаль орчинд өөрчлөлт гарсан байсан. Тодруулбал, өмнө нь Гацууртын ордод явагдаж байсан шороон ордын олборлолтын үр дүнд уг газарт хөрсний давхарга байхгүй болсон. Тиймээс бид энэ төслийн явцдаа уурхайн үйл ажиллагаанд өртсөн талбайн шимт хөрсийг аль болох хангалттай хэмжээгээр авч хадгалах, эсвэл боломжит газраа авч хадгалах эсвэл боломжоор нь овоолно. 1999 онд ШУ-ын Акакдемийн эрдэмтдийн баг, 2006 онд МУИС-ийн судалгааны баг ажиллаж, олборлолтын талбайд тусгай хамгаалалтын газар байхгүй, археологийн судалгаагаар түүхийн олдвор гарч ирээгүй” хэмээн үйл ажиллагааныхаа танилцуулав.

й

Гишүүд энэхүү мэдээллийн дараа сонирхсон асуултдаа хариулт авсан.

й

-Танай компани нийт 2300 га газартай юм байна. Гэтэл та бүхэн дөнгөж 62 га-д олборлолт явуулна гэж байна. Яагаад тэгвэл ийм том газартай байгаа юм бэ?

-Төслийг хэрэгжүүлэх хаягдал овоолго зэргийг байршуулах, үйл ажиллагаандаа 100 гаруй га-г, дэд бүтэц ороод 330 га-г нь ашиглах юм.

й

-Танай компанид үйл ажиллагаа явуулах эрх олголоо гэхэд бусад үлдсэн газрыг нь яах вэ. Гацууртыг зөвшөөрсөн гээд энэ нутагт үйл ажиллагаа явуулах эрх авсан 42 лицензийн эзэд бидэнтэй уулзахаар ороод ирнэ. Тэр үед яах вэ. Бусад лицензийг хүчингүй болгох эсвэл бүгдийг нь хайгуул хийх эрхтэй болгох юм уу?

-Энэ асуудлыг бид мэдэхгүй. Урт нэртэй хуулийн ажлын хэсэг мэднэ. Харин нутгийн иргэдийн шүтдэг Ноён уулын шүтээнээс 2 км, та бүхний очсон хиргисүүртэй хэсгээс 5,8 км зайтай газарт олборлолт явуулна.

й

Энэ үеэр Мандал сумын иргэдийн төлөөлөл “Та бүхэн ой модыг ой модоор нь устгуулах ажил хийж байна. Нөхөн сэргээлт хийдэггүй юм гэхэд унангийг нь цэвэрлэхгүй байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн ч хариулт авч чадаагүй юм.

й

Ийнхүү мэдээлэл авсны дараа олборлолт хийгдэх талбайд очсон. Орчин тойрон цасанд дарагдсан учраас газрын тогтцыг, хаана нь ямар болсныг нарийвчлан харах аргагүй байлаа. “Сентерра гоулд Монголиа”-ийнхан  олборлолтын талбайгаа танилцуулж, уулын хэсгийг өмнөх шороон олборлолтын үед ийм болгосон гэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Илэрхий ойн бүс байна. Монголын ойн нөөц багасч байгаа. Урт нэртэй хуулийн аврал ердөө л энэ” гэв. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Эзэмшил газар нь том байхад цаашаа нэмэгдэхгүй гэсэн баталгаа алга” гэв.

й

“Сентерра гоулд Монголиа”-ийн зүгээс “2300 га гэдэг бол ерөнхийдөө тэлэгдсэн байдал. Бидний үйл ажиллагаа 62 га-д хийгдэнэ. Гацууртаас анх авсан нь 2300 га газар. Археологийн олдворын хувьд дандаа өвөр талдаа байдаг.  Тэсэлгээ зөвхөн доошоо л хийгдэнэ. Тогтвортой бат бөх байдлыг хангах үүднээс тэсэлгээг бага багаар хийнэ. Манайх үндсэн орд учраас цэвдэг хөндөгдөх  асуудал гарахгүй бид зөвхөн доошоогоо л өрөмдөнө. Орчин үед тэсэлгээг зөвхөн доошоо л хийдэг болсон жишээг дэлхийн зарим орнууд хуучин барилгуудаа нурааж байснаар харсан байлгүй” гэлээ. Та бүхэн өмнө нь ийм тэсэлгээ хийж байсан уу гэвэл үгүй анх удаагаа гэсэн юм.

й

Ийн асуулт хариулт өрсний дараа гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Хэд хэдэн юм харагдаж байна. Нэгд 2000 оноос хойш археологийн судалгаа хийгдээгүй байгаа юм байна. 2000 оны археологийн хүрээлэнгийн дүгнэлтээр Ноён ууланд тэр чигээрээ 75 хан олдвор байна гэж гаргажээ. Гэтэл бидний очиж үзсэн газарт нүдэн баримжаагаар 300 гаруй олдвор байсан. Гэтэл Археологийн хүрээлэн Ноён уулын бүсэд тэр чигтээ 75 гэж байгаа нь үнэхээр сонирхол татаж байна. Хоёрт, бид харахад л Гацуурт бүхэлдээ битүү ойн бүс байна. Энэ бол ой. Сүйтгэгдсэн харагдаж байна. Монгол улсын ойн нөөц 8 хан хувь. Сүүлийн 10 жил 6 хувь болсон. Байгаль орчноо хамгаалах гэсэн урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх гэсний төлөө нэг хүн шоронд сууж байгаа шүү дээ. Энэ байгалыг хамгаалах гэж урт нэртэй хууль гарсан. Одоо УИХ-аар энэ асуудлыг хэлэлцээд урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулаад “Сентерра гоулд”-д үйл ажиллагаа явуулах эрхийг нь олголоо гэж бодьё. Араас нь барьцсан олон компаниудын лицензүүдийг эргүүлэээд өгөөд эхлэх юм бол урт нэртэй хуулийн хэрэг байхгүй болно. Ингэснээр байгаль орчин сүйдэх үндсэн нөхцөл бүрдэнэ. Зөвхөн 50 тонн алтыг ухуулдаг юм гэхэд тэр олон мянган га газрыг эзэлсэн бусад лицензүүдийг яах вэ. Бүх лицензийг нь өглөө гэхэд бүгдийг нь ухаад дуусна. Эцэст нь өөрсдөө овоолсон шороон дээр үлдэх нөхцөл байдал үүсэх юм байна. Нөхөн сэргээлт хийгээд сайхан болох уу. “Гацуурт” төслөөр зөвхөн 303 га эдэлбэр газрыг хөндөнө гэж байгаа ч тэдэнд 2300 га газар байна. Энэ илүү газраар нь яах гэж байгаа юм гэхээр хариулах хүн гарахгүй байна” гэв.

й

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 303 га л ашиглана гэж байна. Гэтэл 2300 га газар эзэмшдэг юм байна. Нэг л эхэлсэн бол бусад га газартаа хайгуул олборлолт хийхийг хэн ч хориглож чадахгүй. Та нар харсан. Наашаа орж ирэхэд ямар том хашаа, ямар хамгаалалттай байлаа. Тэгэхээр энд эзэн сууна гэсэн үг. Хоёрт, энэ компанийг яагаад нутгийн ард иргэд эсэргүүцээд байгаа юм. Урд нь Бороогийн 53 тонн алтыг авсан.  Өнөөдөр байгалийн нөхөн сэргээлтээ хийгээгүй байж байна. Алтыг нь аваад авдрыг нь авч байна. Нөгөө талаар гадны хөрөнгө оруулалттай компаниуд шат дараатай ажил хийж байна. Өнгөрсөн онд алтны роялти татварыг 5 хувь байсныг 2.5 болгосон. Энэ дээр гадны компаниуд маш их лоббидсон. Одоо орд ашиглах боломжийг бүрдүүлэхээр явж байна. Ой мод, гол усны өөрчлөлтөөс гадна археологийн олдворууд байна. Энэ бүхнийг дэлхийд эгнэшгүй гэж хэллээ. Ноён уулын нэгхэн талд булш бунхан байгаад бусад газар нь байхгүй юм шиг хүмүүс ярьж байсан. Өөрийн нүдээр харлаа. Зөвхөн хэсэгхэн газарт биш маш олон булш байна” гэв.

й

Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н. Батболд  хэлэхдээ “Уулынхаа ам руугаа илэрсэн дурсгал нь 75 гэсэн юм. Хүннүгийн булшийг одоо ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байгаа. Дэлхийн соёлыг өвд бүртгэгдвэл дэлхийн өмнө Монгол Улс хариуцлага хүлээж, тухайн дурсгал байгаа газарт уул уурхай, зам талбай, аж ахуйн зориулалтаар  ашиглахыг хориглодог. 2014 онд ЮНЕСКО-д хүсэлт гаргаж, гадны экспертүүд ирж үзээд дэлхийн өвд орох юм байна гэсэн. 2015 он тавдугаар сард Францын Парис хотэоо дэлхийн өвийн бүртгэлд оруулах хурал болно” гэв. “Археологийн хүрээлэн 200 гаруй булш бунхан гэчихээд 75 байгаа гэдэг нь ямар учиртай юм” гэж гишүүд тодруулахад “1999 онд  анх Каскадиа гэдэг компанийн үед хийсэн судалгааны дүн. Тэрнээс хойш тэдний лиценз олон компанийн гар дамжаад яваад байна” гэв.

й

Түүхч, доктор О.Батсайхан “Миний гарт Оросын эрдэмтэн Козловын судалгааны бүтээл байна. Ноён уулын хосгүй олдворууд бол дэлхийн соёлын өв. Дэлхийд эн зэрэгцэхгүй 210 ширхэг булш бунхан байна гэдгийг бичсэн байгаа. Орос хэлээр бичсэн энэ материалыг хүсвэл хаанаас ч авч болно” гэв. Харин энэ үеэр Археологич Д.Эрдэнэбаатараас Гацууртын олборлолт хийх талбайд эртнй олдвор байгаа эсэхийг лавлахад “Анх энэ ордыг ашиглахаас нь өмнө ямар байсныг археологийн судалгаа хийсэн хүмүүс л мэднэ. Одоо бол яаж ч хараад ийм байна. Тийм  байсан гэх арга алга бүгдийг нь сүйтгэсэн байна" гэлээ.

й

Ийм л яриа өрнөж, гишүүд Ноён уулын хиргэсүүр болон Гацууртын ордтой танилцсанаар  бид тэндээс хөдөлсөн юм.

й

Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үеэс эхлэлтэй “Алт” хөтөлбөр гадаад дотоодын олон хүний шуналыг хөдөлгөж, цөөн хэдэн үндэсний компани, алтны нинжа хэмээх сайн дурыхныг эс тооцвол Монголын хамаг алт харийнхны гарын салаагаар урсаж байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Их Даширын хөндийгөөс алт олборлосоор нөөцийг нь дуусгаад авсан Бороогийн уурхайгаас 40 километрийн зайд оршдог Гацууртын ордыг ашиглахад “Урт нэртэй хууль” дөнгө болсон. Энэ нутагт нийт 43 лиценз олгогдсон бөгөөд лицензтэй талбайд нь Монголын эртний овог, аймаг болох хүннүчүүдийн булш бунхан, онгон олноор бий гэдэг нь маргашгүй үнэн. Хэдийгээр Гацуурт төслийн хувьд эртний овог аймгийн булш бунханаас хол байгаа гэдгийг хэлдэг ч нэгэнт эрх нь олгогдвол үйл ажиллагаа нь цаашид хэрхэн өрнөхийг таах аргагүй. УИХ-ын гишүүд ч энэ талаар саналаа хэлж байсан.

й

Ямартай ч, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Гацууртын төслийг дэмжинэ гэдгээ өчигдөр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдсэн. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр эдийн засаг ийм байхад, нөгөө талаар ашигт малтмалыг ашиглах ёстой гэдэг утгаараа ашиглах нь зөв. Гацууртын ордыг ашиглах асуудлыг шийдсэнээр Монгол улсын валютын нөөц нэмэгдэнэ. Ноён уултай холбоотой асуудлыг гишүүд арай өөр маягаар яриад байна л даа. Гацууртын хувьд ашиглах ёстой. Ашиглахын хажуугаар хамгаалах ёстой гэдэг чигийг барьж байгаа” гэсэн юм.

й

Гурван сая гаруй иргэнийг сайн сайхан амьдруулах үүрэг эрх баригчдад байгаа тэр ч утгаараа зөв шийдвэр гаргаж, түүндээ эзэн нь болоосой. Үнэхээр энэ төсөл эдийн засгийг аврах уу...

й

й

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
п.болд:
гацууртын алтны үндсэн ордоо центера гоулд гэж нэрээ хувиргасан бороо гоулдын ханд ашиглуулбал сульфидын аргуулгатай хучаас чулуулга болон сульфидын хүдрийг олборлох, хадгалах үед үүсч болох хүчиллэг урсацаар гацуурт болон балж гол, цаашилбал хараа гол бохирдох аюултай шүү... та минь ээ?? тэгээд ч өнөөдөр уг ордоос 45 тонн орчим алт л олборлоно гэж яриад байгаа /центерагийнхантай нийлж үгссэн/ улс төрчидөд хууртаж болохгүй шүү ард тэмээн... мунхаг миний тооцоогоор тэнд дор хаяж 150 орчим тонн алтны нөөц байгаа.....
2015-02-25
*:
odool chadaltai gdg nogoo boo lam nariin xiix ajil ireed bn ene sxn uul usaa xairlaj xamgaalaltantaa avaachee ongod tengeruud ovog deedese guimaar bn ene sxn xangaig alt bolgoj xaraad bdg yasan teneg novshnuud ve daraan yuch ugui uxsan nuxel uldenshdee bidnii xoich ue yaaxiin be gadaadiinxan uxaal yavad ogno ard tumend bish xeseg buleg xumuus l bayjaad duusana ene eronxiilogch gdg nertei xvn yuch bo.gui yum shig 3 saydax irgen zaralan shig suuj bx gjdee xar novshoo tsaana chin chmas iluu unetei xairxaniig balalchixgeed bn medej bnuu malaa xudlaa xutsaxaas oor yuch chad.gui am piguur saitai novsh ymda chi uls ornoo ch zaxirch chad.gui gadaadiin bool mini chad.n bol naad asuudlaa zogsoogooch 4 nudet novsh
2015-01-28
иргэн:
бороогийн 40 тн алтнаас монгол улсад орсон юм байна уу.....
2015-01-27
хххррр:
газар дэлхийгээ ухаж төнхөлгүй сайхан амьдарч болохгүй байна уу дуракуудаа. азийн бар болсон сингапур, хонгконгд ямар ч байгалын баялаггүй мөртлөө хүн ам нь элбэг хангалуун сайхан амьдараад л болоод л байна
2015-01-26
irgen:
populist gdg ug moodond orj valut gej ailgadag boljre. ene heden hulsnii commentchid boliosoi. gazraa uhaad bayajij saijirsan ni hed bna. olon jil uhlaa omnoh gereenuudee morduulj chadahgui shineer muu gereenuudiig hiih gej zutgeh *rdlaga bnuu. ene huuli batlagdah l bh ldaa. gehdee daraa ni yah ve gdgee bodoj uzsen ni der bhdaa. boroo gold ymar nuureree dahij orj irj chaddag bnaa ichixgui garuud ve omno ni yaj garch yavlaa daa. uul uurhain shivshig bolson centera gold...
2015-01-24
reketchid:
ene segselzuuruud arai dendej baina. ulsiin tusuv tasraad ajilgui olon bolohod ene hed yu heleed zogsoh bol. mongol ulsiig iim heden hudlaa ekh oron gesen humuus suuruulj baigaa ni hend ch oilgomjtoi bolson.
2015-01-23
bi bn :
za sha sha neeh nutga hamgaalsan hvn bolj gen hezee ta nar nutag usaa hairlaj baila da end alt garlaa gehed hamgin turuund uhdag hvmvvs bol seleng zvvn haraa chuud bizde muu * nar naad noen uul chin alt garj bn geed orj uhaj chadahgvi bolhooro bid hamgaalan geed *j bn naad xxk chin hamgaalta buulgad ha*ga abaad yabanguut naad selengiin ninjaa nar bol hamgin aimar hvmvvs shuud orood naad bulsh alt 2ig chin suud hiin shvv
2015-01-23
zochin:
gatsuurtiig yavuulah heregtei, valutiin sulrald shuud nuluuluhuiz tusul. yavuulahgui bol valuet dahin 30% sulraj, mongolchuud bid dahin 30% yaduurah bolno. hadgalamjind baigaa mungu alga bolj baina, ene populistuud hudlaa yarij uuch hiilgehgui um bol yah gej uih orj irsen um be!
2015-01-22
зочин:
жинхэнэ судалгаа явуулдаг газар нь жинхэнэ үнэнг хэлсэн байна лээ.
2015-01-22
нана:
эсэргүүцэж бна.ийм түүхийн дурсгалт газруудаар оролдхыг эсэргүүцэж бна
2015-01-22
саран:
хан хэнтийн ургэлжлэл модны ай сав руу ормооргуй байна
2015-01-22
саран:
санаачилсан хэдхэн гишуун баяжаад алга болдог еренхийлегч йен хэлсэн член ард тумний угуй гацууртыг туух дурсгал ой модны ай сав учир угуй гээд байгаа сан алыг яагаад хулээгээд авах гей байна уянга тэргуй эй гишуудийг маш их дэмжиж гаргасан хуулиа хэрэгжуулдэггуй шуналтай хэдэн гишуудийг эргуулж татах асуудал ярих хэрэгтэй
2015-01-22
jilo:
vu gej avrah ve......hairan baigal delkhii g min suit gej duuslaa...nogoo iluu dutuu ym yriad baidag boo nar haach vaa....ochij baigal delkhiigee avarch,haraal erool vu bna terniigee hiigeech.
2015-01-22
сонгогч:
энэ хүүхэн уих-д ороод хийсэн, бүтээсэн юм байна уу. бүх юмыг шүүмжлэн, худлаа ард түмний нэр барьж шүүмжлэн, нэг ч гаргалаа байхгүй зүгээр л гацааж очко авах зорилготой. энэ хооронд эдийн засаг хямраад, валют 30% сулраад монгол улсын нийт иргэдийн хадгаламж, худалдан авах чадвар үүнтэй зэрэгцэн хийсээд алга болсон. одоо энэ төслүүдийг явуулах цаг болсон байх бүгдээрээ хамтдаа дампуурах зам руу түлхэж өөрөө худлаа шоу хийхээ болихсон. энэ хэдийн үр дүнгүй хэрүүл маргааныг сонсож хэдэн жил өнгөрлөө, одоо үнэхээрийн залхаж байна. популист улс төрчдөд сонгуульд дахин санал өгөхгүй.
2015-01-22
очиж үзсэн:
би орчуулагчаар японы их сургуулийн эрдэмтэн багшийг дагаад, хүннү булш үзэхээр ноён ууланд очиж байсан. тэнд бас солонгосчууд нэг том хүннү үеийн булшийг судлахаар ажиллаж байсан. үнэхээр маш их булшнууд ойрхон таарч байсан. үнэхээр гое газар тэр чигээрээ ой мод, булаг урссан газар байсан. хайран юм
2015-01-22
sanal bna :
bugdeeree haraaaal hiiiy oloniii huch olomgui dalai gedeg dee buu ni buuguurruu lam ni lamaaraa eh orniig suiruulsen hulgaich nariig aimaar haraal hiigeed duusgaad haychii daraa ni hen idhii ni haray kkkk
2015-01-22
эрүүл сэтгэе:
байгалийн баялагаа ашиглаж түүнийхээ үрээр байгаль хамгаалах, сэргээх шинэ шинэ технологи эзэмших нь бидний өмнө тулгарч буй зайлшгүй шаардлага мөн болно. гэтэл энэ уянга мэтийн улс оронд мини ямар ч бизнес хийж баялаг бүтээгээгүй, ашгийн татвар төлж байгаагүй хүмүүс дандаа бидэнд гай болно шүү.
2015-01-21
arduud:
хэрвээ уих зөвшөөрөл өгөх юм бол ард түмэн хэзээ ч та нарыг уучлахгүй шүү
2015-01-21
uchraa olmoor um:
khunnugiin bulsh noyon uul 2 oo khaana baigaag medcheed yarimar um daa esvel medsen khernee meden budilaad shoy khiged baigaa um uu uyanga gishuunee, naad tolgoi chini um khuleej avakhaargui boltson bol ajla ugdug um uu yamar um dee
2015-01-21
kakkaka:
ene shouchid um aa, ali 90 kheden ond shoroon ord ashiglaj baikhad gants ug kheldeg kun baisnuu odoo bolosn genet l ekh oron yarisan luivarchid iluu kharj bilu dolooson umnuud khudlaa yarij khumuusiin tarkhi ugaagaad dagaldagchidaa nemed baikh daa, yana daa, iim 2 nuurtei luivarchid bgaa ued uls khugjikhgui ee
2015-01-21
санал:
сентерра гоулд болон монголын засгийн газарт: гацууртын орд газраас савраа тат!!! та бүхнийг энэ хуудас руу орж саналаа өгөхийг уриалж байна. http://www.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?twtmvib
2015-01-21
санал:
сентерра гоулд болон монголын засгийн газарт: гацууртын орд газраас савраа тат!!! та бүхнийг энэ хуудас руу орж саналаа өгөхийг уриалж байна. http://www.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?twtmvib
2015-01-21
zochın:
delkhiin unet uvd burtguulchiheesei ayalal juulchilaliin hugjinu
2015-01-21
нүдээр үз:
1. бороо гоулдийн ашиглалтын талбай дахь нөхөн сэргээлтийг үзсэн хүн байна уу? - үзэх хэрэгтэй . даанч бахархах юм үгүй 2. бороогоулдийн монгол улсад оруулсан эдийн засгийн үр ашиг хэд вэ? тоо баримт үз бас ил тод биш. 3. энэ ордыг ашиглаад монгол улсад хэдий хэмжээний үр ашиг үлдэх юм бэ.? тэзү-д нь тусгасан уу. ил зарласан уу. .... монголын жирийн 1 аж ахуйн нэгжид ямар дарамт ирдэг вэ. монгол хүний дуу хоолой хэр андөрт хүрдэг вэ. иргэн хүн, эх орон хэр үнэ цэнэтэй вэ. монголын ирээдүйг зөвхөн өнөөдрийн бэрхшээлээр битгий төсөөлөөч. би монгол хүний саруул ухаанд итгэдэг
2015-01-21
зочин:
эсгий хийх газар * хэрэггүй гэдэг шиг археологийн а ч мэдэхгүй байж энэ түүхчид ямар балуугаа хийж явж байгаа юм бол, жинхэн дугарах хүмүүс нь дугараагүй байхад муу эр дайнд хөөрнө гэгч л болж байх шив.
2015-01-20
eh oronch:
hezeech uhuulj bolohgui.ene jinhene mongol humuusiin unet uv bidnii hurungu.hesghen eh ornoo hudaldsan luivarchid bolon hariinhniih bish shuu.tedniig eh ornoosoo huuh h.tei.bid temteh estoi shuu eleg negt mongolchuudaa
2015-01-20
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-01-20
иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-01-20
vvvgvv:
uhaad uzeerei anhaaruuli ahaaa
2015-01-20
зочин:
эхлээд оюу толгойгоороо эдийн засгаа авраач, дахиад л газар ухах юм, нэгийгээ ашиглаагүй байж нөгөө рүү нь орох юм, эх орон минь бусдын тоглоом болох ёсгүй
2015-01-20
foooooooooool:
ovliin aelal juulchlaliig tumur zam demjine
2015-01-20
irgen:
negiigee uzeyee uhaad uzeg, 100 200 jiliin daraah gj yarisan tun zuv ug bn.
2015-01-20
монгол:
энэ сентеррагийн хөлсний битгий мушгиад бай.ноён уулыг төр хамгаалалтандаа авсан гацуурт гэдэг өөр гээдбайх юм. гацуурт бол ноён уулын нэгэн ам, гацууртын гол гэж байгаад тасарчихсан байна. гацуурууд эь ямар байгааг энэ зургаас хар. хожууд унанги хоёр. тэр уулын хажууд дээшээ хэдэн арван метр самчаад хаясан байна. уянга гишүүн ойн сав, усны сав гэсэн нь үнэн. гацууртын энэ хэсгээс ердөө даваад л сүжигтийн ам бий. гэтэл энэ ордын геологийн нэр нь сүжигтийн хагалбар гэж байна. уих стратегийн ордын жагсаалтад оруулна. гэхдээ эндээс улсад орох орлого нь 70 тэрбум төгрөг буюу хоёртхуваахад 35 сая ам.доллар. үүний төлөө ахиад энэ хайрханаа сүйтгүүлэхгүй.
2015-01-20
haraa:
selengees garsan bayrtsogt yu gej bna uh uh gej bnuu selengiinheen ta narig hamgaalj hairlana gej songogdoo bizdee bodvol
2015-01-20
өөөөө:
үнэхээр дурсгалт зүйлүүд байгаа бол иргэд бид дэмжихгүй шүү.
2015-01-20
зочин:
ноён уулын хүннүгийн язгууртны булш гацууртын орд хоёр бараг 10 км зайтай. яагаад энэ хоёрыг холиод хутгаад байгааг ойлгохгүй байна. эсвэл тэр том хангайг бүхэлд нь дуусгах гээд байгаа юм уу. уянга гишүүн тэднийг дарамталж байгаа хэрэг үү.
2015-01-20
зочин:
надад өөр санал байна! ноён уулын хүннү булш ба гацууртын ам хоёр шаааал өөр асуудал! ноён уулыг төр хамгаалтанд авсан. гацуурт гэдэг газар археологийн чухал дурсгал газар дээрээ тун цөөн. харин уул, ус гэсэн асуудал яривал өөр хэрэг юм.
2015-01-20
isis:
chingisiin mongolyyd teneg mongolyyd...allax akbar (burhan orshoog)..
2015-01-20
isis:
chingisiin mongolyyd teneg mongolyyd...allax akbar (burhan orshoog)..
2015-01-20
isis:
chingisiin mongolyyd teneg mongolyyd...allax akbar (burhan orshoog)..
2015-01-20
isis:
chingisiin mongolyyd teneg mongolyyd...allax akbar (burhan orshoog)..
2015-01-20
isis:
chingisiin mongolyyd teneg mongolyyd...allax akbar (burhan orshoog)..
2015-01-20
chinbao:
hajuud manai talbai bga barizana...dald argaar ashigluulaach..manai chinad bol *huuli* l bol changa shte
2015-01-20
mtr .s:
boroogiin altiig uhuulaad ulsiin buu hel mandal, bayngol sumiin irgediin amidral yaj saihan bolson uym be ingej *j bolohgui ee mongoliin geh baharhalgui bolloo
2015-01-20
bogd:
uul uhaad saijirdag bol ch manai mongol udiid tasartsan bhgui yu ene muu garamgaibaatar novsh uhvel taarna
2015-01-20
reketchid davarch baigaa yum bishuu:
ene segselzuuruud arai dendej baina. ulsiin tusuv tasraad ajilgui olon bolohod ene hed yu heleed zogsoh bol. mongol ulsiig iim heden hudlaa ekh oron gesen humuus suuruulj baigaa ni hend ch oilgomjtoi bolson.
2015-01-20
зочин :
мандал сумын удирдлагууд юу хийж байдаг нөхдүүд вэ. гэмт хэрэгтнүүдийн цуглуулга юм уу. хоёр эрдэнбат яагаад чимээгүй байна вэ? нутаг усныхаа төлөө дугардаггүй юм уу.
2015-01-20
irgen:
nohon sergeelt hiigeegui baihad dahij oor ordiig ashigluulna gej yugaa soliorood baigaa huurnuud ve? idej uusan mongoo end tend martsan mongoo ulsad tu*ldaa. doroo ediin zasag sergeed l irne muusain avilgalchidaa.
2015-01-20
bataa:
selengiihen zvgeer suuj bgaad uhuulchihgvi blgvi dee tsos tsus ihtei ard tvmen biz dee uuln
2015-01-20
сэтгэл:
энэ сv.батболд гэж ямар ханаж цадахаа мэддэгvй шуналтан бэ
2015-01-20
setgel:
ot, бороо гоулд-н араас орлоо доо орлоо
2015-01-20
selenge:
uhauulj bolohgvi naaduulaa hoogood garah selengees hen garlaaa ulsiin ih hurald myy nowsh mine ajilaa hiigeech
2015-01-20
gishuun:
ard tumen ta nar yaj ch chadahgui ee . bid altaa olborloh l bolno
2015-01-20
mongol:
uhauulj bolohgvi shvv hezeech bolohgvi magadgvi heden 10 jiliin daraa mongolchuud oorsdoo uhaj ashiglah estoi naad myy gadaad nowshnuud chin boroo gouldiig yaalaa boroogiin altnii uurhaig mongolchuud oorsdoo ashiglsan bol odoo ger horoolol gej bhgvi bvgd bairand oroh ih mongo bsan ta hed medeh vv ta nar 50 ton altiig odoogiin zah zeeliin han*r vrjvvleed vzeerei
2015-01-20
yu ve ter odo:
yu ve ter odoo aimar bolson bain chde ter huchin uhsan yuma borogo nohon sergehgui yasin be muu lalruud.ter ochirbatig haral idesen muu novchnuud
2015-01-20
irgen:
ene garamgai gedeg novsh dandaa bolohgui butehgui yum hiih yumaa
2015-01-20
mglhun:
urid n uhaj suitgesen boroo gouldiinhaa gazar nohon sergeelt hiigeegui baij daraagiin gazraa suitgeh geed huurch mehleed gazart n ezen suugaad hashchihsan baidag yu vee. mongolchuud bid teneg bish. 76 gishuun mongolchuudiig toloolj eh oron gazar shoroogoo hamgaal ard tumnee olsgolon zovlongui ovchingui bailgaj chadahgui bol bugdiin zailuul. bidend tavantolgoi erdenet ajillaj baihad boloo shuu dee. hangalttai. oyutolgoinhoo gereeg zov zuitei bolgohiin toloo ajillahgui baij oor uul uurhai yariad hereggui shuu. uyanga bolorchuluun ganbaatar ta buhen ene buhnii toloo temtsej baigaad talarhaj baina. ulam ih hcheegeerei. bolohgui bol ard tumendee handaarai gudamjind garch temtsehed ch belen baina shuu.
2015-01-20
рррр:
ухуулаад, сүйтгүүлээд дуусчихсан газардаа. нарстайн даваанаас баруунш арцат зусланнгаас зүүн тийшхи асар их ойг 2000 оны эхээр оросын нэгэн алтны компани хядсан байгаа биздээ. энэ гацууртын амыг ч шороон ордыг ашиглахдаа оросууд самарчихсан. нарстайн даваан дээрээс бодвол энэ эрхэмүүд хараа байлгүй. дээрээс нь зүүнхараа, түнхэлийнхэн модыг нь ч дуусгасандаа. одоо гүний алтыг нь ухаад чулуудыг нь алтан гагнаастай нь салгаад дуусгах юм байна даа. уул нь үгүй мөн сайхан нутаг даанч ч сүйрч дуусах юм байнадаа.
2015-01-20
батаа:
гацуурт гэж улайн луйварчид хэрвээ уих зөвшөөрөл өгөх юм бол ард түмэн хэзээ ч та нарыг уучлахгүй шүү
2015-01-20
чулуун:
энэ сайхан хангай нутгийг ухаж сүйтгүүлнэ гэхээс хайран байна. энийг ухуулснаар монголчуудын амьдрал дээшилчихгүй нь хэн бүхэнд ойлгомжтой ш дээ.
2015-01-20
ssss:
shuud alaltsay naad gadnii novshnuudtai chine
2015-01-20
ард.ард:
газар хүрдэг л юм бол алалцая.
2015-01-20
mongol:
tolgoinuudaas busad uurhaig haah heregtei shuu de
2015-01-20