Хууль бус модны мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулна
2015-01-21

“Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт уулзалт ярилцлагыг БОНХАЖЯ-наас өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалт ярилцлагад МХЕГ, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, “Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”ТББ, “Монголын ойчдын нэгдсэн холбоо” ТББ болон иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “ Хууль бус мод бэлтгэлийн асуудлыг шийдэхийн төлөө чин эрмэлзэлтэй байна. Тийм учраас аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, аймгийн Байгаль орчны газрууд, бусад төрийн байгууллагууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад хандсан албан даалгавар гаргана” гэжээ.

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлиг өнгөрсөн онд гарсан. Уг зарлигийг хэрэгжүүлэхээр МХЕГ-ын хэмжээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтад ой бүхий 14 аймаг, Нийслэлийн ногоон бүс, 134 сумын нутаг дэвсгэрт ойн үйлдвэрлэлийн болон арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нийслэлийн есөн мод, модон материалын зах, иргэд хамрагджээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ашгүй дээ одоо л ойгоо анхаарч байгаа юм байна хамгийн их сэтгэл эмзэглүүлж байсан шүү одооч дуусч байгаа байлгүй дээ 1995 онд ой бүх нутгийн 8% байсан дараа нь 2005онд байхаа 5 %болсон гэж сонссон юм байна
2015-01-21
иргэн:
ямар утсаар мэдээлэх вэ
2015-01-21
irgen:
yamar utsaar medeeleh ve
2015-01-21
zicjin:
hulgain mod chin bugd ene zah deer mod zarj bui nuhduudtei holbootoi yum bna lee. tedniig sain shalga.
2015-01-21