Их суудал хуралдана
2015-01-22

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  хуралдаж Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт  нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ... ” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ.

х

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 09.30 цагаас   нээлттэй хийнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин