Дэд сайдуудыг үлдээх үү, цомхотгох уу?
2015-01-23

Төрийн байгуулалтын  байнгын хорооны хуралдаанаар дэд сайдуудын орон тоог цомхотгох асуудалд гишүүд нухацтай хандав. УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн гаргасан “Дэд сайдын орон тоог хэвээр үлдээх” санал дэмжигдсэн юм. Дэд сайдуудын орон тооны асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

р

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Бие биенийхээ асуудлыг хэлэхгүйгээр шийдэх нь буруу

-Энэ нь Үндсэн хуулийн асуудал мөн. Яагаад гэвэл парламентат, шүүх, гүйцэтгэх засаглал нь Үндсэн хуулийн тулгуур чулуу нь. Бие биенийхээ асуудлыг хэлэхгүйгээр уулгалан шийдэх нь буруу хандлага. Төсвийн боловсруулахдаа УИХ-ын дэд дарга нэг л байх ёстой гэж төсөв хэмнэж болохгүй. Үүнтэй л адил зүйл. Зардалгүй орон тоо гэж ямар зүйл байдаг юм. Эдийн засаг хэмнэх үүднээс  тэдэн гишүүнтэй байж болохгүй, гурав дахин цөөрүүлье гэсэн асуудал ярьж болохгүй. Энэ утгаар нь хэлж  байгаа юм.

р

УИХ-ын дэд дарга Л.Цог: Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй

-Энэ бол бидэнд сургамж болох зүйл байна. Цаашид ийм зүйл гаргахгүй байх талаараа бүгдээрээ бодох ёстой. Дэд сайдуудын орон тоог хассан нь буруу гэж харагдахгүй байгаа. Хуулинд буруутгах үндэслэл байхгүй. Үүнийг өөрчилж хэрэггүй. Харин хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиа хэлэлцье. Хандлага, хуулинд ч буруутгах зүйл алга. Би дэд сайд хийж л байсан. Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй.

р

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж: Буруу замаар яваад байна

-Орон тоог хасч байгаа бол түүнтэй холбогдсон зардлуудыг хасна. Би хууль талаас нь ярих гээд байгаа юм. Байнгын хороо орон тоог хасах уу, Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу?  Эх сурвалжийг нь бодолцох хэрэгтэй. Засгийн газраас энэ оны төсвийн хуулийг өргөн барихдаа дэд сайдуудын орон тоог цомхотгох хууль оруулж ирээгүй. Оруулж ирээгүй хуулийн орон тоог хасч, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу гэсэн байр суурьтай байна.  Харин орон тоог хасах уу гэдгийг бид хэлэлцье. Эхнээсээ буруу явжээ. Орон тоог хасах уу гэдэг нь хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдэг асуудалтай тулгарч байна. Буруу замаар явсан зүйлийн үр дагавараар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа.

р

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Орон тоог үлдээвэл зардлыг нь тэглэ

-Үндсэн хуульд Төрийн нарийн бичгийн дарга гэдэг л орон тоо байгаа. Дэд сайд гэсэн орон тоо байхгүй.  Орон тоог нь үлдээвэл зардлыг нь тэглэх ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд битгий халдаарай. Гишүүд ухаанаа ард иргэдийн төлөө зориулах ёстойгоос бус бүлэглэл фракц, наймаанд монгол сэтгэлгээгээ зориулж болохгүй. Иргэд сонгогчид юу хүсч байгаа шийдэхийн төлөө бид хуулийг ашигладаг.

р

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: УИХ бусдын хил хязгаар руу халдаад байна

-Компанийн засаглалаар жишээлэхэд ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал хоёрын чиг үүрэг маш сайн хуульчлагддаг. ТУЗ-ийн даргыг гүйцэтгэх захирлаар орлуулдаггүй. ТУЗ-ийн даргыг аль нэг гишүүн нь орлоод явдаг. Тус тусдаа чиг үүрэгтэй. Түүнтэй адил сайдын эзгүйд орлогч сайд орлодог дэлхий даяар тогтсон жишиг байна. Сүүлийн үед манайхан дэлхийд байхгүй рекорд тогтоож байгаа. Өрийн тааз нь ДНБ-ий 58,3 хувьд байх аравтын маш нарийвчилсан тоог бид хуульчилж чадаж байгаа. Зардал хэмнэх нь маш чухал гэдгийг ойлгож байна. Цаашдаа УИХ-ын дэд дарга, Шадар сайд гээд л цомхотгоод явах нь. Гэхдээ хуулийн хил хязгаараар тогтсон байх. Ерөнхий сайд нь бүх зүйлээ төлөвлөөд, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэсэн тогтсон хүрээнд үйл ажиллагаа явна гэж байхад УИХ  нь эсэргүүцээд, дэд сайдын орон тоог нь хасчлаа. Энэ нь засаглалын онол, практик талаасаа зохистой зүйл биш. Жишээлбэл, Сангийн дэд сайд С.Пүрэв хоёр сарын турш төсвийн асуудлыг хариуцлаа. Яагаад Төрийн нарийн бичгийн дарга нь хариуцаагүй юм. Бид чинь чуулганы хуралдаан дээр сайд эсвэл дэд сайдаа дууд гээд загнадаг биз дээ. Дэд сайд чинь хэрэггүй юм бол яах гэж дэлхий дахин энэ жишгээр явдаг юм бол. Хэмнэе гэхэд Төсвийн байнгын хорооноос маш их зүйл нэмж байна лээ. Анхны оруулж ирсэн төсөв нь нурсан. Төсвийн тодолтгол мөдхөн орж ирэх шаардлага орж ирнэ. УИХ хил хязгаараа давж бусдынх руу давж ордог зүйл харагддаг.

х

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
дэд сайдыг байлгахаар гаргасан байнгын хорооны саналыг дэмжих гэсэн санал хураалтаар уих-ын 24 гишүүн байнгын хрооны саналыг дэмжиж 25 гишүүн дэмжихгүй санал өгч дэд сайд гэсэн дэмийн орон тоо, нарийн бичгийн дарга, жолооч, тансаг тавилга, хэрэгсэл, эхнэр хүүхэд нь голдуу унадаг гоё машин зэрэгтэйгээ хусагдлаа.
2015-01-24
zochin:
demjsen bolgoniig chin songoxgui de
2015-01-23
zochin:
demjsen bolgoniig chin songoxgui de
2015-01-23
жарант:
монголд хамгийн хэрэггүй албан тушаалд 1. дэд сайд. 2. ерөнхий сайд томилдог шөхтг-ын орон тооны хоёр гишүүн гэсэн юмнуудыг цомхотгох
2015-01-23
зочин:
дэд сайд, дэд дарга нарыг бүгдийг хас. байгууллага бүр дотроо газар, хэлтэс, тасаг гэсэн нэгжүүдтэй, үгүй ядахдаа ахлах ажилтантай. тэд нартайгаа дарга гэсэн албан тушаалтан шууд харьцах хэрэгтэй. байлгах хэрэгтэй бол дэд гэдэг албан тушаал бол намын томилгоо тул намаасаа санхүүжих хэрэгтэй.
2015-01-23
9999:
ganbaatar gishuuniig demjij bna. ded saidiin suudaldaa baimaar bgaa bol zardalgui tsalingui hangamjgui davhar tuslahgui unaagui jinhen setgeleeree zutgeed uz. ta nar bol hezee ch tegj chadakhgui l dee... gol ni ta nar uursdiihnhuu karmanaas sohor zoos gargakhgui tansaglah gejil said darga bolj bgaa...yag amidral deer uls eh orniihoo tuluu yu ch hiihgui bna ...ard tumniig blohoor zugeer l shuud l halaad soliod tsomhotgoj bol chadna ...icheechei...
2015-01-23
zochin:
ene muu nowshiin 76-g elbegeetei ni mongoloos zailuul
2015-01-23
zochin:
naaduulaa zailuulaachee nowshnuudaa ard tvmen chin ulburch bn tsaana chin
2015-01-23
eserguutsel:
5 terbumeer shavar suvraga barih aa zogsooo
2015-01-23
zochin:
gandand terbum tugrug batlaj 108 suvraga barih zardal gargaj baigaag eseguutsej bna tsetserelg surguuli emnelegiin ali neg esvel tulinhiin tuviig bari
2015-01-23