Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлнэ
2015-01-25

Монгол Улсын Засгийн газар, Японы Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэг, боловсролыг сайжруулах төсөл"-ийг 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

a

Уг төслийн  зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тохирсон хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг авах нөхцлийг бүрдүүлэхэд орших бөгөөд, төслийн хэрэгжилтийг хангахад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Жайка олон улсын байгууллага хамтарч ажиллах юм.

a

Тэгвэл өнөөдөр төслийн анхны баримт бичиг болох хоёр талын саналыг тусгасан Протоколыг ХАХНХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Туваан, БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Жайка олон улсын байгууллагаас Монгол Улсад ажиллах багийн ахлагч ноён Тошио Мурата нар үзэглэв.

w

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэг, боловсролыг сайжруулах төсөл хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх чадвар бэхжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд тохирсон боловсрол олгоход тохирсон илрүүлэлт, нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх, тусгай сургуулийн оюуны бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох, сурах чадамжийг бэхжүүлэх,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тохирсон төрөл бүрийн дэмжлэг үзүүлэн ажиллах онцгой ач холбогдолтой юм.

ө

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
huuhdiin sergeen zasal mongold eh nyalhas deer l bna. getel tend hechneen honogiin umnu ugluu ert ocher avna. tegeed zuvhun 5 honog l yavna. tegeed mud yavj chadahgu. tegeheer tasraltgu emchilgee suvilgaa *rdagdah hugliin berh*eltei ene huuhduud busad ued n haana u hiihiin. gazar n haana bgaan ve. ene ajliig hiine gej ulsaas tsaling n avch bgaa murtluu hiihgui medehgui medehiig husejgui l bna shuu dee.
2015-01-26
zochin:
heregtei hund n zuv zartsuulah heregtei. unuudur hugjliin berh*eltei huuhduudeer ner barij ajil ih hiideg bollooo. gehdee ur jdun haragdahgui bna. odoo hurtel tsetsrlegt hamragdah chadahgui l bna. heregtei gutliig n umsuulj chadahgui l bn shuu dee. getel tusul hutuldur haaguur n unguruud bgaa yum bee. humuus n belen sudalgaataigaa urh deeree bgaa ch hen uzeed bgaan
2015-01-26