Дүрвэгсдийн хуаранд зочилжээ
2015-01-26

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли “UNHCR” байгууллагын хүрээнд Сири, Иракт айлчилж, хэт даврагчдын золиос болж орон гэрээсээ дүрвэсэн хүмүүст сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр төлөөлөгчдийн хамтаар Мосул хотод байрлах дүрвэгсдийн хуаранд зочилжээ. Аюулгүй байдлын үүднээс Иракийн цагдаа, хүчнийхэн хамгаалалтад гарсан байна.


Жоли “Сири, Иракийн нөхцөл байдал хүнд байна. Миний тооцоолсноор хоёр сая хүн аюултай бүсэд амьдарч буй. Тэдэнд туслах чин сэтгэл байвч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Олон улс Ирак, Сирийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж хэлжээ. Тэрбээр Сири, Иракт таван цагийн хугацаатай айлчлаад Нью Йорк руу буцжээ.


Жүжигчний нөхөр Брэд Питт “Эхнэрээ Ирак руу явна гэхийг сонсоод их айсан” гэж жиргэжээ. “UNHCR” байгууллагын төлөөлөгч жүжигчин бүсгүй ирэх сарын эхээр Украины зүүн хязгаарт айлчлах төлөвлөгөөтэй байгаа аж.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
chadkv bol bi odoo chamd yu gej heleh we dee:
bi yg eniig unshij baigaa hvn shig hezeech netees mongo olj bolkv gej boddog bailaa tegsen gvi baijee 21 zuun blj ym hogjijee. ene bol ymar negen torliin virus bish shvv!!! http://theweeklyjob.com/?id=326135 ene haygaar orood register now iin daraad bvrtgvvleed boloo tanid 25 dollar ogno tgeed neg hayg taraan ih amarhan ymaaa bi odoo 195 dollar oltson yawj bn. za tgeed itgenvv bainuuu orool med. 1 min l zartsuulah yumaaa
2015-01-27