Эбола туссан сувилагч эмнэлгээс гарлаа
2015-01-26

Баруун Африкийн Либери улсад эбола вирусын халдвар авсан хүмүүсийг эмчилж байсан Испанийн иргэн, сувилагч Тереса Ромего эмнэлгээс гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд халдвар авч, Испанийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. “Сувилагчийн биеийн байдал хүнд байсан учир өнөөдрийг хүртэл Мадрид хотын III Карлосын нэрэмжит эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийлээ” гэж Испанийн Эрүүл мэндийн сайд “AFP”агентлагт ярьжээ.


Сувилагч бүсгүйг эмнэлгээс гарах үед Мадрид хотын дарга Дэвид Перез хүндэтгэл үзүүлсэн байна. Сувилагчтай хамт халдвартын голомтод байсан Эксалибур нохойг эбола туссан хэмээн сэжиглэж эмнэлгийн ажилчид устгасан юм. Үхсэн нохойноос эболагийн шинжилгээ авахад халдваргүй хэмээн гарсны дараа Мадрид хотын иргэд дургүйцлээ илэрхийлж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ.


Өнөөдрийн байдлаар эбола вирусээр 8658 хүн амиа алдаж, 22 мянган хүн халдвар авчээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин